Эдийн засаг
НӨАТ: 5 сая төгрөгийн таван азтан тодорлоо
НӨАТ-ын сугалааны өнөөдрийн ээлжит тохирлоор таван сая төгрөгийн таван азтан тодорлоо. Энэ удаагийн тохиролд 2020 оны тавдугаар сарын 1-31-ний өдрүүдэд худалдан авалтад олгогдож, системд бүртгүүлсэн баримтуудыг хамруулжээ.
Өнөөдрийн үндсэн сугалааны тохиролд 10005320 дугаар тодорлоо.
- 30 мянган төгрөгийн азтан 28527
- 100 мянган төгрөгийн азтан 2859
- Нэг сая төгрөгийн азтан 277
- Гурван сая төгрөгийн азтан 25
- Таван сая төгрөгийн азтан 5 шалгарсан бол 30 сая төгрөгийн азтан шалгараагүй байна.
Супер шагналын тохирлын дугаар 48430530 бөгөөд энэ удаагийн тохирлоор супер азтан тодорсонгүй.