Нийгэм
Я.Буянжаргал: Замын-Үүдийн боомтод 500 гаруй жолоочоос шинжилгээ авахад коронавирус илрээгүй
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын мэдээллийг хүргэж байна.
Я.Буянжаргал, Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 2274 иргэн тусгаарлах байранд байна. Үүнд 5 хүртэох насны хүүхэд 115, жирэмсэн 49 хүн байна.
Бээжин хотод манай улсын нэг иргэний бие маш хүнд байгаа. Хятадын талаас зөвшөөрөл өгвөл бид иргэнээ татаж авч, эмнэлгийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.
29 тусгаарлах байранд 36 эмч, 58 дадлагажигч эмч, 74 эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Нийслэлд 700 гаруй хүн гэрийн тусгаарлалтад байна.
Замын-Үүдэд ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори ажиллаж, тээврийн жолооч нарт санамсаргүй түүврийн аргаар сонгон коронавирусийн шинжилгээ хийж байна. 500 гаруй жолоочоос шинжилгээ авахад коронавирус илрээгүй.