ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр, Зургаадугаар сарын 22-ны өдөр 426 шинжилгээ хийхэд 2 шинжилгээнд коронавирус илэрлээ. Нур-Султан-УБ-ын онгоцоор ирсэн 2 хүний давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн.
26, 31 настай эрэгтэй, эмэгтэй хүмүүст вирус илэрч эмчилгээнд орлоо. Өнөөдөр 5 хүн эдгэрч, дараагийн сувилалд шиллжээ. 19-24 насны залуус 40 хоног эмчлүүлж эдгэрсэн.
Ингээд Монголд халдварын 215 тохиолдол батлагдаж, 158 хүн эдгэрсэн. 57 хүн эмчлүүлж байна. Хөнгөн 51, хүндэвтэр 7 хүн байна гэлээ.