Улс төр

Д.Сумъяабазар: 20-оос доошгүй хувьд нь эмэгтэйчүүдийг дэвшүүлнэ

Нийтэлсэн

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар болон намын хорооны гишүүд орон нутгийн сонгуулийн талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар “Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу бид Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны IV  хуралдаанаа хийж хуулийн хугацаандаа амжин өчигдөр 23 цаг 10 минутанд нийт нэр дэвшигчдээ тодрууллаа. Нийслэлчүүд орон сууцтай, ногоон байгууламжтай, ажлын байртай, эрүүл, боловсролтой, соёлтой, ээлтэй хотыг иргэд хүсч байна. Тийм ч учраас дээрх асуудлуудыг бид сайтар судалж тооцсоны үндсэн дээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийж эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх, шинээр хийж хэрэгжүүлэх оновчтой шийдлүүдээ бид Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа.  Би нийт нэр дэвшигчиддээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хэмээх төлөөллийн том байгууллагад нэр дэвших намын гишүүд маань нэг сая 300 мянган хүнтэй хотын төлөө би юу хийж чадах вэ гэдгээ өөрөөсөө асууж, дүгнэж цэгнээрэй.Харин олуулаа хамтарч нэг хүч, нэг зорилготой бол юуг хийж, ямар Нийслэлийг бүтээж чадах вэ гэдгээ одооноос бодож эргэцүүлж нэг үзээрэй гэж сануулсан, анхааруулсан байгаа.  Бид энэ удаа нэр дэвшүүлэхдээ эх орноо гэсэн сэтгэлтэй, ёс зүйтэй, мэдлэг боловсролтой, ажлын дадлага туршлагатай байх зарчмыг иш үндэс болголоо.  Мөн нэр дэвшигчдийн 20-оос доошгүй хувьд эмэгтэйчүүд байх  шаардлагад нийцүүллээ.

Бусад намууд Орон нутгийн хурлын сонгуульд албан бус эвсэл болж оролцохоо зарлалаа. Улс оронд Covid-19 цар тахлын үеийн онцгой дэглэмтэй байгаа энэ үед бид ариутгал халдваргүйжүүлэлтдээ онцгой анхааран, улс төрийн өндөр ёс зүйтэй, хуулийн хүрээнд сонгуульд өрсөлдөх болно” гэлээ.

Exit mobile version