Бидэнтэй нэгд

Нийгэм

Хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийнэ

Нийтэлсэн

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “ Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, УОК-ын дэргэдэх Шуурхай штабаас гаргасан холбогдох хууль тогтоомж, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт, үнэлгээ хийх ажлын хэсэг”-ийг байгуулсан.

Бүх холбогдох яамд, агентлагуудын төлөөллөөс бүрдсэн тус ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, хяналт, үнэлгээ хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.

Эрүүл мэндийн дэд сайд Б.Анхмаагаар ахлуулсан тус ажлын хэсэгт УОК-ын дэргэдэх Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр, Шуурхай штабын үйл ажиллагаа, тулгамдаж байгаа асуудал, цаашдын ажлын төлөвлөгөө, анхаарах асуудлуудаа танилцуулж, Шуурхай штабын холбогдох багуудаас мэдээллийг нээлттэй авч, шаардлагатай бүх газруудад биечлэн очиж үзэн, холбогдох байгууллагатай мэдээлэл солилцоог хэрхэн идэвхжүүлж, хамтран ажиллах талаар нухацтай судалж, дүн шинжилгээ хийж, зөвлөмж гаргаж өгөхийг хүслээ.

Мөн тусгаарлах байруудын олдоц, тусгаарлалтын үнийг дахин авч үзэж, Шуурхай штабаас оруулж байгаа саналыг судалж, цаашид авч хэрэгжүүлж болох эсэх дээр бодитой дүгнэлт гаргахыг хүссэн юм.

Тэгвэл МУЗН-ийн дарга Н.Болормаа, Аливаа гамшгийн нөхцөл байдлын үед Монголын Улаан Загалмай нийгэмлэг Онцгой байдлын байгууллагатай хамтран байнга хамтран ажилладаг. Шуурхай штабт ажиллаж байгаа хүмүүс ар гэрт нь ажил явдал тохиолдоход оршуулгад нь оролцож амжихгүйгээр ажиллаж байгаа. Тиймээс төр ингэж ажиллаж байгаа хүмүүсээ аливаа эрсдэлээс хамгаалах учиртай. Эрүүл мэндийн яам, Шуурхай штабын уялдаа холбоог сайжруулж, хариуцлагын зөв тогтолцоог гаргаж ирэхийг чухалчилах ёстой. Ажлын хэсэг дотроо хэд хэдэн чиглэлд хуваагдан судалгаа шинжилгээг хийх зөв болов уу” гэсэн юм.

Шадар сайдын Онцгой байдлын асуудал хариуцсан зөвлөх Л.Саянаа, Улсын онцгой комисс, Шуурхай штабаас одоо цаашид асуудал хүндэрч, “КОВИД-19” дотоодод илэрсэн тохиолдолд яаж ажиллах вэ, бэлэн байдлаа яаж хангах вэ гэдэг дээр гол анхаарлаа төвлөрүүлж байгаа. Тиймээс энэ ажлын хэсэг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласнаас хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын Засгийн газар, Улсын  онцгой комиссоос гаргасан тушаал, шийдвэрийн хэрэгжилт дээр хяналт, мониторинг хийнэ.  Ажлын дэд хэсгүүдэд хуваагдаж судалгаа шинжилгээ хийх нь зүйтэй” гэлээ.

Тус ажлын хэсэг ирэх аравдугаар сарын 15 гэхэд санал, дүгнэлт, зөвлөмжөө боловсруулж Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Шадар сайдад танилцуулна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Засгийн газар1 өдөр өмнө

Шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно

Дэлхий1 өдөр өмнө

Билл Гэйтс $200 тэрбумын хөрөнгийнхөө ихэнхийг Африкт хандивлана

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхий сайдаас огцорсон ч УИХ-ын гишүүн хэвээр байгаа Л.Оюун-Эрдэнийг шалгах асуудлын тухай

Улс төр1 өдөр өмнө

Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцэнэ

Улс төр1 өдөр өмнө

М.Нарантуяа-Нара: УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хууль санаачилна

Улаанбаатар1 өдөр өмнө

Х.Нямбаатар хотын дарга хэвээр үлдэх үү?

Нийгэм1 өдөр өмнө

Нийтийн албанд томилогдох 669 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

Улс төр1 өдөр өмнө

Агаарын тээврийг хялбаршуулах Ази-Номхон далайн бүсийн форум Улаанбаатарт болно

Нийгэм1 өдөр өмнө

ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Хакими: Их мөнгөтэй болчихоор итгэх хүн олдохгүй юм

Эдийн засаг1 өдөр өмнө

Улаанбаатар-Москва чиглэлийн нислэгийг сэргээхээр ажиллаж байна

Дэлхий1 өдөр өмнө

Өмнөд Солонгост ээлжит бус ЕРӨНХИЙЛӨГЧИЙН сонгууль эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа ХЭВИЙН ажиллаж байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Хакүхогийн талаар Кисэносато, Ооносато, Исэгахама ояката нар бодлоо дэлгэжээ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Энхийн найдвар: Орос-Украины ээлжит яриа хэлэлцээ