Бидэнтэй нэгд

Нийгэм

E-Mongolia цахим порталаар төрийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлэхэд Засгийн газар, Монголбанк хамтарна

Нийтэлсэн

“Төрийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд Монголбанк болон ХХМТГ хамран ажиллах талаар Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анартай  ярилцлаа.

 Төлбөрийн системийг хөгжүүлэх талаар Монголбанкнаас хэрэгжүүлж буй ажлын талаар товч танилцуулна уу.

Монголбанкны үндсэн үйл ажиллагааны нэг чухал хэсэг бол үндэсний төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих чиг үүрэг юм. Тиймээс шинэ тутамд хөгжиж буй технологийн хөгжлийг дэмжих үүднээс хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээс өгсүүлэн орчин үеийн дэвшилтэд системийн шинэчлэлүүдэд зорьж байна. Энэ хүрээнд хууль эрх зүйн орчноо бүрдүүлж,  “Үндэсний төлбөрийн системийн тухай хууль”-ийг батлуулан, 2018 оноос мөрдөн ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд төлбөрийн системийг хөгжүүлэх ажлын хүрээнд төлбөрийн системийн дэд бүтцийг бүрэн шинэчлэн бэхжүүлж, дансны нэгдсэн сан, багц гүйлгээ, хөрөнгийн нөөцийн удирдлага, байгууллагуудын гарц бүхий бага дүнтэй гүйлгээний ᠎ACH систем болон төлбөрийн системийн оролцогчдыг таних, нууцлал аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий тоон гарын үсгийн системийг нэвтрүүлээд байна.

Цаашилбал, Монголбанк нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Төлбөрийн картын системийг энэ ондоо багтаан бүрэн нэвтрүүлэх, мөн үндэсний төлбөрийн “EMV chip” стандарт бүхий “₮” картыг ойрын хугацаанд нийлүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах ажлын хүрээнд Монголбанкнаас хийгдэж буй ажлын талаар танилцуулна уу.

Саяхныг хүртэл иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, тухайлбал, лавлагаа, тодорхойлолт, хүсэлт, өргөдөл зэрэг бүхий л бичиг баримтын бүрдүүлэлтийн явц олон шат дамжлагаар дамждаг төдийгүй  тэр бүх үйлчилгээний төлбөр тооцоог хийхийн тулд банканд дугаарлах, мөн өндөр шимтгэл төлөх  зэрэг хүндрэлүүд байсаар ирсэн. Энэ нь иргэд болоод төрийн байгуулладаа цаг хугацааны хувьд ч хохиролтой, үргүй зардлууд үүсгэж ихээхэн гомдол, бухимдлыг дагуулдаг шүү дээ. Хэдийгээр төрийн зарим үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэн ч түүний төлбөр гүйцэтгэх ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж чадахгүй байсан нь төрийн үйлчилгээний бүрэн цахимжих боломжийг хязгаарлаж байсан юм.

Тухайн нөхцөл байдлыг өөрчилж, төрийн үйлчилгээний төлбөр тооцоог түргэн шуурхай хүргэх, зардал чирэгдлийг арилгах үүднээс Монголбанк нь Төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах ажлыг 2016 оноос эхлүүлж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж,   тодорхой зохицуулалтыг бий болгон, өөрийн системд програм хангамжийн хөгжүүлэлтийг хийж, төрийн үйлчилгээний төлбөр тооцоог гүйцэтгэх дэд бүтцийг бий болгож чадсан. Ингэснээр Монголбанк нь Сангийн Яамны Төрийн сангийн газрын нэрийн өмнөөс иргэдийн төрийн үйлчилгээний төлбөрийг өөрийн картын системээр дамжуулан хүлээн авч, төрийн байгууллагын дансанд гүйлгээг нэг бүрчлэн, бодит цагийн горимоор тусгах ажлыг гүйцэтгэж байна. Өнгөрсөн оны мөн үеээс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 75 мянган ширхэг төрийн үйлчилгээний гүйлгээ дамжсан байна.

Дашрамд дурьдахад гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлсэнтэй холбогдуулан бид 2020 оны 6 дугаар сарын сүүлээс эхлэн төрийн үйлчилгээний төлбөр хүлээн авах, төрийн үйлчилгээний шимтгэлийг тэглэсэн.

Одоогийн байдлаар Монголбанк нь Нийслэлийн засаг даргын тамгын газар, Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.

Харилцаа холбоо мэдээлэл технологийн газартай хамтран ажилласнаар ямар давуу талтай вэ?

Өчигдөр Монголбанк, ХХМТГ хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтран  ажилласнаар ᠎E-Mongolia цахим порталаар дамжих бүхий л төрийн үйлчилгээний гүйлгээ Монголбанкаар дамжин төлөгдөх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, 181 орчим төрлийн төрийн үйлчилгээний төлбөрийг Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийн системд боловсруулж, тухайн агшин бүрт харилцагчийн гүйлгээ баталгаажиж, бодит цагийн горимоор Төрийн сангийн газрын дансанд тусна гэсэн үг.

Үүнээс гадна Монголбанк нь Төрийн банктай хамтран Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд төлбөрийн карт унших ПОС төхөөрөмжийг суурилуулсан байгаа. Ингэснээр иргэд үйлчилгээ авч буй цэгтээ төрийн үйлчилгээний төлбөрийг аль ч банкны картаар төлөх боломжтой төдийгүй төрийн үйлчилгээг нэг цэгээс авах боломж бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэн.

Цаашид Монголбанк нь төрийн үйлчилгээний хүртээмжтэй байдал, үйлчилгээний таатай орчныг бүрдүүлэхэд Засгийн газар, түүний харъяа агентлагууд, Нийслэлийн төр захиргааны байгууллагууд, банкууд болон төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч бүхий л байгууллагуудтай хамтран ажиллаж, төлбөрийн системийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахаар зорьж байна.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм3 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг3 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр3 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр3 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ4 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент7 өдөр өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий7 өдөр өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн