Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Ши Жиньпин үйлчилгээний хамтын ажиллагааны талаар гурван санал дэвшүүллээ

Нийтэлсэн

2020 оны Хятадын олон улсын үйлчилгээ худалдааны яармагийн дэлхийн үйлчилгээ худалдааны дээд уулзалт 4-ний орой Бээжинд нээгдэв. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин видео хэлбэрээр үг хэллээ.

Тэрээр Хятадын засгийн газар, ард түмэн, мөн хувийн нэрийн өмнөөс Хуралд оролцож буй бүх хүмүүст дотнын мэндчилгээ дэвшүүлэв.

Ши Жиньпин хэлэхдээ, өнгөрсөн хэдэн сарын хугацаанд Хятадын ард түмэн орнуудын ард түмний хамт бие биедээ тусалж, коронавирусийн халдварын эсрэг тэмцэж, дэлхийн сорилтыг зохицуулахад уйгагүй хичээл зүтгэл гаргасан юм. Ийнхүү нөхцөл байдалд олон улсын эдийн засаг худалдааны томоохон арга хэмжээг зохион байгуулж буй нь орнуудтай хамт хүнд байдлыг даван туулж, дэлхийн үйлчилгээ худалдааны хөгжил цэцэглэлтэд тус дөхөм үзүүлж, дэлхийн эдийн засгийг түлхэн ахиулах зорилготой ажиллаж байна.

Энэ ташрамаар би 3 зүйлт саналыг дэвшүүлж байна. Нэгд, хамтын ажиллагааны нээлттэй, уужуу багтаамжтай орчныг бүрдүүлнэ.

Хятад улс гадаадад нээлттэй байлгахаа хэлбэрэлтгүй баримталж, хил дамнасан үйлчилгээ худалдааны сөрөг жагсаалтын удирдлагын дүрмийг төгөлдөржүүлж, үйлчилгээ худалдааны инновац хөгжлийн туршилтын индрийн байгуулалтыг түргэтгэнэ. Үйлчилгээ худалдааны хөгжлийн бодит эрэлт хэрэгцээний дагуу олон талт, бүс нутгийн үйлчилгээний дүрмийн зохицуулалтыг урагшлуулж, дэлхийн эдийн засгийн цэгцлэлтийг сайжруулж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг ахиулна.

Хоёрт, дэвшилтэт технологиор хамтын ажиллах эрч хүчийг хамтдаа сэргээнэ. Бид дижитал, интернет, ухаалаг хөгжлийн чиг хандлагыг дагаж, “дижитал ялгаа” -г арилган, үйлчилгээ худалдааны дижитал хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах ёстой. Хятад улс үйлчилгээний экспортын баазыг өргөжүүлж, үйлчилгээний худалдааны шинэ хэлбэр, загварыг хөгжүүлнэ. Хятад улс талуудтай хамт макро бодлогын зохицуулалтыг бэхжүүлж, дижитал салбарын олон улсын хамтын ажиллагааг түргэтгэн, оюуны өмчийн хамгаалалтыг эрчимжүүлж, дижитал эдийн засаг, хүртээмжтэй эдийн засгийн хөгжлийг идэвхтэй дэмжиж, дэлхийн эдийн засгийн тасралтгүй хөгжлийг дэмжинэ.

Гуравт, харилцан ашигтай, хамтдаа хожих хамтын ажиллагааны нөхцөл байдлыг бий болгоно. Эдийн засгийн даяаршлын нөхцөлд, улс орнуудын эдийн засаг харилцан хамааралтай бөгөөд ашиг сонирхлыг нэгтгэх нь урьд өмнө байгаагүй байж, бие биетэйгээ чин сэтгэлээсээ харьцаж, үр өгөөжөө хуваалцах нь үндсэн стратеги юм. Улс орнууд үйлчилгээ худалдааны хөгжлийг бэхжүүлж, хамтын ажиллагааны арга хэлбэрийг шинэчлэн, хамтын ажиллагааны салбарыг гүнзгийрүүлж, хөгжлийн ашиг сонирхлыг хамгийн хүртээмжтэй болгох ёстой. Хятад улс Хятадын үйлчилгээний олон улсын үзэсгэлэн худалдаа, Хятадын олон улсын импортын экспо зэрэг индрийг бүрэн ашиглаж,бодлого, туршлага солилцохыг ахиулж, засгийн газар, олон улсын байгууллага, бизнесийн холбоо, аж ахуйн нэгж хооронд олон талт түншлэлийн харилцааг бий болгон, дэлхийн үйлчилгээ худалдааны холбоо байгуулахад дэмжлэг үзүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааны үр бүтээлийг тасралтгүй бүрдүүлэн, бүх улс орнуудын иргэдэд үйлчилгээ худалдааны хөгжлийн үр шимийг эдлүүлнэ.

Нийгэм6 цаг өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент6 цаг өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий6 цаг өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр6 цаг өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг6 цаг өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий6 цаг өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр6 цаг өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо