Нийгэм

Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө

Нийтэлсэн

Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-298 дугаартай тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:25 цагт Улаанбаатараас хөөрлөө.

Тус онгоцоор нийт 262 иргэн эх орондоо ирнэ. Үүнд:

  • эрүүл мэндийн шалтгаантай-46,
  • өндөр настан-37,
  • бага насны хүүхэдтэй гэр бүл-52,
  • жирэмсэн-3,
  • бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 124 иргэн байгаа юм.
  • Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, Корпорайт зочид буудал, Эрхэс, Наранбулаг амралтын газруудад тусгаарлана.

Тусгай үүргийн онгоц өнөөдөр 16:45 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Эх сурвалж: ОБЕГ

Exit mobile version