Дэлхий
“LG” компани хоёр дэлгэцтэй, 5G сүлжээ дэмжих “WING” гар утсаа IX/14-нд танилцуулна
“LG” компаин шинэ загварын гар утсаа “Wing” гэж нэрлэснээ албан ёсоор зарлалаа. “T” хэлбэрт дэлгэгдэх хоёр дэлгэцтэй энэхүү шинэ бүтээгдэхүүнээ тус компани энэ сарын 14-нд танилцуулах юм.
Шинээр танилцуулах гар утас нь 5G сүлжээ дэмжих бөгөөд 64 мегапикселийн үндсэн мэдрэгч бүхий гурван камертай гэдгээрээ онцлог байх юм байна. “LG” компани “Explorer” төслийн хүрээнд анхныхаа бүтээгдэхүүнийг ийнхүү танилцуулах гэж байгаа юм. Шинэлэг бүхнийг эрэлхийлсэн энэхүү төслөөр дамжуулан гар утас хэрэглэх тогтсон хэв шинжийг эвдэхийг зорьжээ.
Н.Номин-Эрдэнэ www.bloombergtv.mn