Бидэнтэй нэгд

Энтертайнмент

М.Нарантуяа: Эмэгтэй хүн бүрийн зовлон нэг байдаг учир нэгнийгээ битгий муул, битгий харлуулж бай

Нийтэлсэн

Дуучин М.Нарантуяатай ярилцлаа.

-Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан “Төгөлхөн” цэцэрлэгийг тохижуулж өгсөн. “Төгөлхөн” цэцэрлэгийг тохижуулах болсон шалгаан юу вэ?

-Миний хувьд нэг найз охиныхоо “Олуулаа” цэцэрлэгт хөрөнгө  хийж шинэчилсэн. Гэхдээ боловсролын салбарт цэцэрлэг, сургууль ашгийн бус байх ёстойгоос гадна хамгийн гол нь боловсрол эзэмшиж байгаа хүүхдийн эдэлж хэрэглэж, ашиглаж байгаа зүйлүүд нь тэдний эрүүл мэндэд хор нөлөөгүй эко байх ёстой. Тийм учраас өөрийн цэцэрлэгээ тийм стандартад хүргэхийн төлөө зорьж байгуулсан. Гэвч тухайн үед “Олуулаа” цэцэрлэг маань ажиллах боловсон хүчний дутагдалд орж үйл ажиллагаа доголдсоны улмаас 2020 оны эхээр цэцэрлэгээ татан буулгасан. Ингээд цэцэрлэгийнхээ тавилга, бүх зүйлийг нэг цэцэрлэгт хандивлаж, тохижуулахаар шийдсэн. Цэцэрлэгийн тавилгыг гурав хуваан хандивлахаар шийдсэн байгаа.

Цэцэрлэгийг сонгохдоо хотын төвийн цэцэрлэг биш, харин алслагдсан хөдөө аймаг орон нутгийн цэцэрлэгүүдээс сонгон тохижуулахаар шийдсэн. Ингээд Түнхэл тосгоны цэцэрлэгийг сонгосон байгаа. Тухай үед сонгуулийн үе таарсан учраас шууд хандивлаж болохгүй байсан ингээд хичээлийн шинэ жилийг угтаж “Төгөлхөн” цэцэрлэгийг бүрэн тохижуулж өгсөн.

Хоёр дахь хэсгийг 2020 оны эхээр Дархан хотод гурван охин ус алдалтаас болж маш эмгэнэлтэйгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэдгээр охидын аав ээж болох залуухан хосуудад өгөхөөр шийдсэн. Яагаад гэвэл тухайн хэцүү цаг үед хоёр хостой уулзаж сэтгэлийн дэм өгч ярилцаж байхад хоёр хос маань “Хүүхэд харж л тайвширч  байна. Цэцэрлэгийн багшаараа буцаад ажиллаж эхэлнэ, болж өгвөл жижигхэн цэцэрлэг байгуулж ажиллана” гэдгийг хэлж байсан. Ингээд хоёр хосдоо цэцэрлэгийнхээ тавилгыг өгч, амьдралаа шинээр эхлэхэд нь тусалсан. Одоогоор хоёр хос маань Дархан хотод 16 хүүхдийн гэр цэцэрлэгийг байгуулж ажиллаж байгаа. Үлдсэн тавилгуудаа Баянхошуунд байрлах нэг төслийн цэцэрлэгт өгөхөөр болсон.

-Цаашдаа өөр цэцэрлэгүүдийг тохижуулж өгнө гэж бодож байгаа юу?

-Цэцэрлэгийн хувьд би өөрт байгаа зүйлээ өгсөн. Одоогоор бизнесийнхээ хэсэг орлогоор цэцэрлэг, сургууль тохижуулаад явах тийм боломжтой хүн биш учраас  хүмүүс ойлгоосой гэж хүсч байна. Цэцэрлэг тохижуулж өгснөөс хойш орон нутгийн нэлээд олон сургууль, цэцэрлэгээс хамтран ажиллаж, тохижуулж өгөөч гэсэн хүсэлтүүд ирж байгаа. Би тэдгээр хүсэлтүүдэд үнэн байдлаа хэлээд уучлалт хүсч байгаа. Яагаад гэвэл би тавилга худалдаж аваад өгөх хэмжээний хангалттай ашиг орлоготой ажилладаг хүн биш шүү дээ. Би хүүхдээ тэжээгээд өөрийн амьдралаа аваад явах ёстой хүн учраас энэ дөрвөн жилдээ нийгэмдээ хандсан мөн бүсгүйчүүддээ хандсан сургалт, уулзалтыг зохион байгуулна. Үүнээс гадна өөрийн боловсролд анхаарч нийгэм улс төрийн чиглэлээр гадаад суралцах төлөвлөгөөтэй байгаа.

-Боловсролоо дээшлүүлж гадаадад сурна гэлээ. 2024 оны сонгуульд дахин өрсөлдөх үү?

-2024 оны сонгууль хүртэл миний зорилго хэвээр байна гэж би бодож байна. Ер нь бол би тууштай байна. Миний гол зорилго бол хүүхэд, эмэгтэйчүүдэд ээлтэй нийгмийг бүтээхийн тулд улс төрд орохоор зорьж байгаа. Хэдийгээр би эмэгтэйчүүдийн асуудлыг сонсдог, мэдэрдэг, өөрөө ч гэсэн тэдгээр асуудлуудыг туулж яваа хүний хувьд туршлага хангалттай байгаа боловч онол талаас нь өөрийгөө цэнэглэх хэрэгтэй байгааг ойлгосон. Тиймээс суралцах хэрэгтэй гэж бодож байгаа шүү.

-Таны хувьд зөгийн балны бизнес эрхэлдэг шүү дээ. Цар тахал гээд бүх салбарт бизнесийн үйл ажиллагаа хумигдаж байна. Бизнес нь хэр амжилттай явж байна вэ?

-“Мангир” нэрийн зөгийн бал үйлдвэрлэж эхлээд гурван жил болж байна. Энэ жил маш их бороо хуртай жил байлаа. Ялангуяа Түнхэл тосгон маш их бороотой, чийгтэй, хүйтэн байсан учраас зөгийн аж ахуйд хүндрэл үүссэн. Энэ жилийн зөгийн балны хэмжээ өмнө жилийн хурааж авсан балны хэмжээг давахааргүй байна. Түүнчлэн энэ хавар өвөлжөөнөөс нь зөгийгөө гаргахдаа нийт зөгийнийхөө 90 хувийг алдсан. Бизнесийн хувьд тийм ч амжилттай явахгүй байгаа ч зорьж зүтгэж эхлүүлсэн болохоор шантрахгүй үргэлжлүүлнэ. Энэ жил хурааж авсан багахан балаа удахгүй худалдаанд гарна.

-Яагаад зөгийн балны бизнес рүү орох болсон вэ?

-Балны бизнес рүү маш сонирхолтой орж байсан. 2008 онд анх сархиагтай зөгийн балыг анх удаа харсан. Өмнө нь зөгийн балыг тийм гоё байдаг гэж хэзээ ч бодож, төсөөлж байгаагүй. Ингээд зөгийн балтай бүтээгдэхүүн гаргавал гоё юм байна гэсэн бодол орж ирсэн. Хэсэг хугацааны дараа зөгийчдийн нийгэмлэгийн захирал бүсгүйтэй танилцаж тэдний үйл ажиллагааг дэмжиж эхэлсэн. Бизнес дотор сайн, муу зүйл их гардаг. Зөгийн нийгэмлэгт ажиллаж байх хугацаанд зарим хүмүүс зөгийн балыг шударга бус аргаар гаргаж авдаг гэдгийг мэдсэн учраас өөрөө хийгээд үзье гэсэн бодол орж ирсэн. Зөгийн бал боловсруулалтад оролгүйгээр шууд хүний аманд ордог цорын ганц хүнсний бүтээгдэхүүн. Тиймээс иргэддээ 100 хувь байгалийн гаралтай, хамгийн найдвар бүтээгдэхүүнийг хэрэглүүлэхийг зорьж зөгийн балны бизнест орсон байгаа.

-Ганц бие ээж хүний хувьд энэ олон ажлыг зохицуулж, бүтээж явах их хэцүү байдаг уу?

-Заримдаа амаргүй санагдаж өөрийгөө хэт их ачаалуулж байгаа юм шиг санагддаг. Гэхдээ хүнд хэцүү үеүдийн ард гарахаар аж жаргал, ер бусын хүч мэдрэгддэг учраас энэ мэдрэмжээрээ хөглөгдөж явдаг. Нийгмийн ажлыг хэрхэн хийдэг вэ гэхээр нийгмийн ажлаас ашиг хонжоо, орлого олно гэж байхгүй. Хамгийн гол нь нийгмийг эрүүлжүүлж, илүү сайхан болгох нь гол зорилго. Ялангуяа миний хүүхдийн амьдач байгаа нийгэм сайхан байгаасай гэж боддог учраас нийгмийн ажлуудыг хийсээр ирсэн, цаашдаа ч хийх болно. Энэ ч утгаараа улс төрийн хоёр сонгуульд нэр дэвшсэн. Өнөөдөр улс төрийн намууд их хүчтэй байна, мөн иргэд оюун санааны хувьд бүрэн шинэчлэгдэхэд бэлэн биш байна. Тэгэхээр цаг хугацааны хувьд туулах ёстой шалгууруудыг туулж байна гэж бодож байгаа. Би залуухан байгаа учраас цаашдаа хийж бүтээх олон ажлууд байна, түүнийхээ төлөө өөрийгөө бэлдэж эхлэхээр төлөвлөж байна.

-Эмэгтэйчүүд рүү чиглэсэн ажлуудыг хийнэ гэж байна. Тухайлбал ямар, ямар ажлууд хийх төлөвлөгөөтэй байна вэ?

-Ерөнхийдөө орон нутгаар тойрч орон нутгийн эмэгтэйчүүдтэй уулзах төлөвлөгөөтэй байгаа. Яагаад гэвэл орон нутагт эмэгтэйчүүд эрхээ хамгаалах, хамгаалуулах тал дээр муу, асуудал бэрхшээлийг ганцаараа үүрээд явдаг дүр зураг маш их харагддаг учраас тэдгээр эмэгтэйчүүд рүү хандсан зүйлсийг хийнэ.

-Цахим орчинд эмэгтэйчүүд танаас маш их зөвлөгөө авдаг. Эмэгтэйчүүдийн хамгийн их асуудаг, тулгамддаг асуудал нь юу байна гэж та харж байгаа вэ?

-Гэр бүлийн асуудлаар маш их ханддаг. Тухайлбал, гэр бүл салалт, хүүхдийн асуудлууд байна. Мөн эмэгтэйчүүдээс гадна өсвөр насны охид маш их хандаж зөвлөгөө авдаг. Хамгийн их ирдэг санал бол хайртай дотны хэн нэгэн нь хүнд өвдсөн Монголд эмчлэгдэх боломжгүй маш өндөр зардалтай хүмүүс хандив босгож өгөхийг хүсдэг. Энэ утгаараа эрүүл мэндийн хөгжлийн асуудалд маш их санаа зовдог. Монгол Улс хэдий болтол иргэнээ эмчилж чадахгүй байсаар байх вэ, энэ олон хүнд өвчтэй хүмүүс хэдий болтол хандив хүсч амьдрах вэ, хэдий болтол иргэд урт хормойгоо ард хормойгоороо нөхөж амьдрах вэ гэх зэрэг олон асуудалд байнга санаа зовдог.

-Нийгмийн маш олон тулгамдсан асуудлуудыг ямар аргаар шийдэх боломжтой гэж хардаг вэ?

-Хамгийн гол нь манай улс хуваарилалтын хувьд маш их алдаатай байна гэж хардаг. Монгол Улсад мөнгө орж ирдэггүй биш ирдэг. Эмэгтэйчүүд, хүүхдийн салбар гэх зэрэг бүх салбаруудад мөнгө орж ирдэг. Түүнчлэн энэ жил манай улс цар тахлын үе гээд гаднаас хэчнээн ч их наяд төгрөг авсан юм. Энэ бүгдийгээ хэрэгтэй шаардлагатай зүйлд нь зарцуулж чадахгүй байна. Хүн хэрэгцээ шаардлагаа эрэмбэлдэг шүү дээ. Жишээ нь өнөөдөр миний хүү идэх хоолгүй өлсөж байхад би өөртөө гутал авчихвал бид хоёр хэдэн хоног идэх хоолгүй байна. Үүнтэй адилхан хэрэгцээ шаардлагаа маш сайн эрэмбэлэх ёстой. Энэ асуудал дээр манай улс хамгийн том алдаатай байна гэж харж байгаа. Дахин нэг жишээ авахад 3.5 тэрбум төгрөгөөр гуравхан сар харж баясдаг юм барихын оронд сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байсан. Өнөөдөр сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаагаас шалтгаалж маш олон хүүхэд боловсрол эзэмшиж чадалгүй орхигдож байна. Тэр хүүхдүүдийн ирээдүй, боловсролыг хэн нөхөх вэ. Түүнчлэн халамжийг бодлого үнэхээр зөв хүрч чадаж байгаа юу гэх зэрэг маш олон асуудлууд байна. Тэгэхээр төрийн хувьд хуваарилалт зохицуулалтаа маш зөв хийх хэрэгтэй байна.

-Гэр бүл салалт маш их нэмэгдэх болсон. Энэ яг юунаас болж ихсэж байна гэж та харж байгаа вэ. Эрчүүдээс болж байна гэж үзэж болох уу?

-Миний хувьд гэр бүл салалтын  шалтгааныг зөвхөн эрчүүдэд тохо нь буруу гэж боддог. Манай улс системийн хувьд маш том алдаатай. Энэ нийгэмд амьдралд яаж хөл алдахгүй амьдрах юм, хэрхэн тогтвортой амьдрал бий болгох уу зэрэг ойлголтууд нь хүүхдэд багаас нь суугаагүй, суралцаагүй. Тиймээс учраас өнөөдөр бид үүнийхээ горыг амсаж байна. Гэтэл манай улсаас бусад улс орнуудад хүүхдүүдэд бэлгийн боловсрол, гэр бүл төлөвлөлт, сэтгэлзүйн хичээлийг орж ойлгуулж байна. Багаасаа энэ бүх асуудлуудыг боловсролоор дамжуулж авч чадаж байгаа учраас тэдгээр хүүхдүүд том болоод гэр бүлийн асуудал үүсгэх нь харьцангуй бага байна. Үүнээс гадна гэр бүл зохиочихоод салбал чи ямар хариуцлага хүлээх вэ гэдэг маш том үүрэг хариуцлагыг хуульд оруулж өгсөн байдаг. Гэтэл манай улсад тийм зүйл огт байхгүй зүгээр л гэр бүл болох нь салах нь сэтгэл хөөрлийн асуудал гэсэн ойлголттой байна. Хамгийн гол нь үүний дунд хүүхэд хохирч үлддэг, хэн хүүхдээ авч үлдсэн нь хохирдог. Тэгэхээр энэ бол эрчүүдийн буруу биш, тогтолцооны буруу. Мөн дээр хэлсэнчлэн боловсролын тогтолцоонд үүнийг оруулж өгөх шаардлагатай.

-Ярилцлагын төгсгөлд эмэгтэйчүүддээ хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Яг одоо сошиал даяараа жүжигчин Алдармааг доромжилж, түүн рүү дайрч байна. Олон жилийн өмнө болсон хэргийг дахин  сэдрээж, тэр хүнийг маш их үзэн ядаж, тэр хүний сэтгэл зүрхээ зориулан хийсэн уран бүтээлийг битгий үз гэх мэтээр олуулаа дайрч байна. Ингэж болохгүй, бүгд л эх хүн, эмэгтэй хүнээс гарсан шүү дээ. Ер нь бусдыг хайрлаж, бусдыг уучилж байж энэ амьдрал чинь утга учиртай болдог юм шүү дээ. Алдармааг үгүйсгэж байгаа хүмүүс дотор олны танил хүмүүс, телевизийн нэр алдартай олонд танигдсан сэтгүүлч, хөтлөгч нар байгаад маш их эмзэглэж байгаа. Яагаад гэвэл хүний амьдрал зурагдаж ирэхгүй, хэн хэзээ ч ямар нэгэн алдаа гаргаж болно. Маш олон залуус уураа барьж чадалгүй нэгнийгээ бэртээж,амь насанд нь хүрчихдэг ингээд хоёр хүний амьдрал үгүй болж байгаа хэргүүд Монгол Улсад өдөр бүр бүртгэгдэж байна. Тэгэхээр харин ч энэ кино маш олон залууст сургамж, ухаарлыг ойлгуулж өгөх байх гэж би бодож байгаа. Аль аль нь хариуцлагаа хүлээгээд, алдаагаа ухаараад гэмшиж байгаа. Тэр бидэнтэй адилхан эх хүн шүү дээ. Тэгэхээр би Алдармаагаар дамжуулж эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд хүнийг уучилж, өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээж сураасай гэж хүсч байна. Ер нь үзэн ядалттай сэтгэл хэзээ ч амар тайван, баяр баясал, аз жаргал, эрүүл саруул байдлыг авчирдаггүй. Тийм учраас үзэн ядалт гэдэг зүйлийг гээж хэн нэгэнд амьдралаа босгоход нь тус дэм болдоггүй юм аа гэхэд гай болохгүй байхыг хичээх хэрэгтэй гэж би боддог. Хамгийн гол нь эмэгтэй хүн бүрийн зовлон адил учир нэг нэгнийгээ дэмжиж, хамтдаа хөгжиж, хүн бүрийг хайрлаж байгаасай гэж хүсч байна.

-Ярилцсанд баярлалаа. 

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа