Бидэнтэй нэгд

Улс төр

Г.Дамдинням: Сурагчдад боловсролыг тэгш хүртээх ёстой

Нийтэлсэн

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай ярилцлаа.

-Кембрижийн буюу олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь ЕБС-иуд болоод сурагчдад ямар ач холбогдолтой юм бэ?

-Үндэсний боловсролын тогтолцоог олон улсын жишигт хүргэх зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гээд байгаа юм. Үүний тулд хэд хэдэн төрлийн ажлыг хийх хэрэгтэй байна. Тухайлбал, сургалт явагдах стандартыг нутагшуулах чанаржуулж, хөтөлбөрөө сайжруулах, түүнийг дагасан сурах бичгүүдийг гаргах, хөтөлбөрийг олон улсын стандартаар заах багш нарыг бэлдэх, заасан мэдлэгээ үнэлэх шинэ систем бий болгох, багш бэлдэх тогтолцоог сайжруулах, сургуулиудын мөнежмэнт, шинэ системийг удирдахад сургах зэрэг нэгэн бүхэл системийг тогтоох шаардлагатай.

Олон улсад ЕБС-иудын олгож байгаа мэдлэгийн түвшинг үнэлдэг шалгалтууд байдаг. Хамгийн нэр хүндтэй, олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн нь РISА-ийн үнэлгээ. Энэ үнэлгээгэр шинжлэх ухааны хичээлүүдэд аль улсын хүүхдүүд ямар түвшинд байна вэ гэдгийг нь тогтоодог. Манай улс энэ шалгалтыг ирэх дөрвөн жилд багтаж өгнө. Өмнө туршилтын журмаар энэ шалгалтын доод түвшний үнэлгээнд орсон, маш хангалтгүй дүн гарсан. Үнэлэх боломжгүй гэсэн хариу ирсэн байдаг. Ер нь улсаа хөгжүүлье гэж зорьж байгаа бол боловсрол, сургалтын чанараа сайжруулах хэрэгтэй. Тиймээс олон улсын стандартад нийцсэн, хамгийн түгээмэл хэрэглэгддэг хөтөлбөрийг нутагшуулж, үндэсний хөтөлбөрөө өргөж гаргах ажил хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй.

Одоогоор олон улсад IB болон Кембрижийн гэсэн хоёр хөтөлбөр хамгийн түгээмлээр хэрэглэгдэж байна. энэ хоёр хөтөлбөрийн ялгааг ярья л даа. “IВ” нь хөтөлбөртөө тухайн улсын онцлог, агуулгыг оруулах боломж хязгаарлагдмал, тусгай багш нар ирж заадаг, маш өндөр төлбөртэй байдаг. Манай улсад энэ хөтөлбөрөөр хичээлээ заадаг сургууль бий. Ер нь Кембрижийн хөтөлбөрт аль хэдийнэ шилжчихсэн байсан дотоодын хувийн сургуулиуд энэ хөтөлбөр рүү хөрвөх үе рүүгээ явж байна. Энэ бол хөгжлийн дараагийнх нь шат л даа. Харин Кембрижийн хөтөлбөр дэлхийн 160 гаруй оронд нэвтэрчихсэн, тухайн улс орныхоо зан заншил, ёс суртахууны онцлог, нөхцөлд нь ямар нэгэн өөрчлөлт оруулахыг тулгаж шаарддаггүй. Өөрөөр хэлбэл, монгол хэл, Монголын түүх, уран зохиол зэрэг хичээлүүдийг монгол хэл, агуулгаар нь ордог. Харин математик, физик, хими, геометр, газарзүйн хичээлийг англи хэлээр орж, хөтөлбөрийнхөө стандарт, аргачлал, үнэлэмжээр үнэлэдэг. Энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Английн математик, Оросын математик, Хятадын математик гэсэн зүйл байдаггүй шүү дээ. Жишээлбэл, нэг дээр нэгийг нэмэхээр хоёр гэсэн ойлголт дэлхийн бүх улсад ижил байдаг биз дээ. Химийн хичээлд усыг Н20 гэж томьёолдог шүү дээ. Өөр томьёо байхгүй, дэлхий нийтээрээ үүгээр томьёолдог. Пифагорын теоромыг Монголд, Англид ижилхэн л ойлгож байгаа.

Ер нь шинжлэх ухааны хичээлүүдийг дэлхийн стандарт хэмжээнд хүргэж заах л гээд байгаа юм. Гагцхүү ямар аргаар, хэр хэмжээтэй, хэддүгээр ангид нь заах, ямар шалгуур хангасан багш заах вэ гэдэг стандартыг ярьж байна шүү дээ. Гэтэл үүнийг “Цэвэр цусны монгол хүнийг устгах гэж байна, агуу Монгол Улсыг устгах гэж санаархаж байна, Колончлолын мэдлэг түгээх гэж байна” гэх мэтээр эрүүл хүн ойлгоход бэрх байдлаар мушгин ярьж байна. Ний нуугүй хэлэхэд боловсролтой, мэдлэгтэй хүмүүс үүнийг санаатайгаар гуйвуулж байна гэж би бодож байна. Учир нь энэ хөтөлбөрийг эсэргүүцэж шүүмжлээд байгаа хүмүүсийн анкетыг хараарай. Тэд бүгд барууццболовсрол эзэмшсэн, мөн хүүхдүүдээ тусгай хөтөлбөртэй сургуульд сургаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэтэл олон улсад хүлээн зөвшөөрөгдөх аттестаттай боловсролын стандартыг орон нутаг, нийслэлийн захын сургуулиудын хүүхдэд өгье гэхээр яагаад эсэргүүцээд байгаа юм бэ. Одоогийн орлогын түвшинээрээ ялгаатай боловсрол олдог гажиг тогтолцоон дээр бизнёс хийж асар их ашиг олдог сонирхлын бүлэг, түүний лоббичид утгагүй зүйл ярьж эсэргүүцээд байгаа харагдсан. Өнөөдөр манай улсад Кембрижийн хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулдаг 21 сургууль байна.Үүний гурав нь улсынх. Энэ гурван улсын сургуулийн зөвхөн нэгд буюу 100 хүрэхгүй суудалд 1500-2000 хүүхэд өрсөлдөж байна шүү дээ.Тэдгээр хүүхдийн зарим нь орох ёстой шалгуур, шапгалтыг нь давчихаад харамсалтай нь, багш, ангийн хүрэлцээгүйгээс болоод орж чадахгүй байна. Би өнөөдөр тэдгээр хүүхдүүдийн зарим эцэг эхтэй уулзлаа. Тэд ганцхан юм хэлж байна. “Бид өнөөдөр бүгдээрээ өрх бүртээ оюутнуудтай, хэрэглээний зээлтэй учраас орлого маань хэрэглээндээ явчихаад байна. Уг нь хүүхдэдээ чанартай боловсрол олгож, олон улсад өрсөлдөхүйц боловсролтой болгомоор байна. Гэхдээ 10-90 гаруй сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуульд хүүхдээ сургах бололцоо алга. Тиймээс энэ хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлээд өгөөч” гэж байна. Хэрэгцээ асар их байна.

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орчин нөхцөл, боловсон хүчний хүрэлцээ хэр байгаа вэ. Зарим гишүүдийн зүгээс ямар ч хэрэгжүүлэх нөөц, боломж байхгүй гэж ярьж байсан?

-Аливаа шинэчлэлийг эхлүүлэхэд, шинийг бүтээхэд оргүй хоосноос л эхэлдэг шүү дээ. Монгол Улсын Засгийн газрын 2010 онд гаргасан шийдвэрээр Кембрижийн хөтөлбөртэй гурван сургууль байгуулагдсан. Энэ гурван сургууль 30 болон өргөжих ёстой байсан ч харамсалтай нь өөр намын Засгийн газар гарч ирээд гацаасан.Тэр үеийн засгийн газрын төлөвлөгөөгөөр 6-8 жилийн дотор улсын бүх сургуулийн шинжлэх ухааны буюу хими, физик, математик, газарзүй зэрэг хичээлүүдийг дунд ангиас нь олон улсын стандартад нийцүүлэх боломжтой гэж тооцоолсон. Одоо ч боломжтой байна, хэрэгжүүлэхэд бүр ч илүү хялбар болсон байна. Учир нь яаж хэрэгжүүлэх загвар сургуулиуд нь байгуулагдаж туршилтаа амжилттай хэрэгжүүлээд 10 жил болж байна шүү дээ. Мөн багш нарыг сургаж болно. Ямар хөрөнгө, процесс, цаг ордог нь тодорхой. Нэг зүйлийг зориуд тодорхой хэлье хос хэлний сургуульд хүүхэд 1-5, эсвэл 1-8 анги хүртлээ монгол хөтөлбөрөөрөө, монгол хэлээрээ сурна. Тэгээд зөвхөн дээр дурдсан шинжлэх ухаан гэгдэх хэдхэн хичээл англи хэлээр орно. Монгол хүн болох ёстой насандаа монголоороо л сурна айх хэрэггүй.

-Эхний ээлжид улсын 10 хувьд нь Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм уу. Боловсролын ялгаа бий болно гэсэн шүүмжлэл гарч байгаа?

-Монгол Улсад ЕБ-ын 900 орчим сургууль байна. Үүний 10 хувьд хэрэгжүүлнэ гээд тооцоолохоор 90 орчим сургуульд нь л энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болчихоод байгаа юм. Тиймээс Сангийн яам, Боловсролын яамтай зөвлөлдөж байгаад дүүрэг, аймаг бүрт чадвал хоёр чадахгүй бол нэг лаборатори сургууль байгуулахаар зорьж байна. Тухайн лаборатори сургууль нь дүүрэг, аймгийнхаа бусад сургуулиудад өөрсдийн сурснаа дамжуулж хамт хөгжөөд явах юм. Лаборатори сургуулиуд социализмын үеэс л байсан ийм үүрэгтэй ажилладаг шүү дээ. Шинэ юм биш. Гэнэт гарч ирсэн юм шиг ад үзэх нь цаанаа шал өөр жижигхэн зорилготой хүмүүсийн л ажил. Боловсролын ялгарал гарна гэж хүмүүс яриад байгаа юм. Харин ч үүнийг чинь арилгах гээд байгаа юм. Тэгш боломж олгох гээд байгаа юм шүү дээ. Гэр бүлийн орлогоос үл хамаарч олон улсын түвшинд «нийцсэн стандартаар мэдлэг авах ёстой л гээд байгаа юм. Хэрвээ боловсролын ялгаа хөтөлбөрийн ялгаагаар гардаг гэвэл Монголд анх 1910-аад он орчимд тэнхим байгуулагдсан цагаас эхлээд боловсролын ялгаа гарч байжээ. Орос 3, гадаад хэлний 23, турк сургуулиуд, хятад хэлний, япон сургалттай тусгай, гүнзгийрүүлсэн, лаборатори зэрэг өөр өөр хөтөлбөртэй сургууль байсаар л байсан шүү дээ. Яагаад тэдгээрийг ялгарал гэж харахгүй байна гэдэг нь сонин байдаг.

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэр их төсөв шаардагдах бол?

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тийм ч их зардал гарахгүй.Зарим гишүүдийн зүгээс 8.5 тэрбум төгрөгөөр ийм сургууль байгуулах гэлээ гэж шүүмжилсэн байна лээ. Алдаатай тоо харсан байх. Өнөөдөр Боловсролын яамны өгсөн мэдээллээр анги дүүргэлт 25-30 хүүхэдтэй 320 хүүхдийн сургууль 3.8 тэрбум төгрөгөөр босно. Лаборатори тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл гэхэд дээд тэл нь 600 орчим сая төгрөг орно. Цаана нь зөвхөн багш нарын цалингийн нэмэгдэл, давтан сургах зардал, хос хэлнийхний хувьд жилдээ нэг удаа өгдөг 10 хүрэхгүй мянган долларын хураамж гээд нийтдээ 20 орчим хувийн л зөрүү гарч байгаа юм. Багшийн ажлыг үнэл, чадваржуул гээд байгаа хүмүүс харин ч энэ ажил хэрэгжсэнээр нэхээд байгаа зүйл нь биелэхийг ойлгох хэрэгтэй байна. Үүнээс гадна бас нэг юмыг тодруулж хэлье. Энэ дөрвөн жилийн хугацаанд сургуулийн хүрэлцээг нэмэгдүүлж багшийн ачааллыг бууруулъя гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд 200 сургууль баригдахаар төлөвлөгдсөн байгаа шүү дээ. Хүртээмж ч нэмэгдэх ёстой, чанар ч сайжрах ёстой. Аль нэгийг нь хийх гэж нөгөөг нь хойш нь тавих албагүй.

-Эдийн засаг хүндхэн байгаа энэ үед нэмж санхүүжүүлэх төсөв нь хүрэх юм уу. Энэ талаар Сангийн яамтай зөвлөлдөж үзсэн үү?

-Сангийн яамтай зөвлөлдсөн. Боломжтой гэж мэдэгдсэн гээд дээр хэлсэн байх аа. Эцэст нь хэлэхэд, би жолооч аавтай, тогооч ээжтэй, гэр хороололд өссөн хүүхэд. Намайг хүнд түвэг болчихолгүй амьдралаа аваад явчихдаг зэрэгт хүргэсэн зүйл бол боловсрол. Олон аавын хүү, ээжийн охинд энэ боломжийг нээмээр байна. Өөрсдөө баруунд сурч, тусгай хөтөлбөрөөр боловсорчихоод бусдад энэ боломжийг өгөхгүй гэж байгаа хүмүүсийг огтоос ойлгохгүй байна. Дарханы, Толгойт эсвэл Яармаг, Баянголын гэр хорооллын орлого багатай айлын хүүхдүүд улсын сайн сургуульд сураад олон улсад өрсөлдөөд явж яагаад болохгүй байгаа юм. Энэ боломжийг бий болгох л зорилго шүү дээ.

Р.ХИШИГЖАРГАЛ

Эх сурвалж: “Өдрийн сонин”

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа