Бидэнтэй нэгд

Улс төр

Г.Дамдинням: Кэмбриж гэсэн үгэн дээр улс төрийн тоглолт бүү хий, бид үндэсний хөтөлбөрөө олон улсын түвшинд хүргэхийг зорьж байна

Нийтэлсэн

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай ярилцлаа. Тэрбээр УИХ-ын зарим гишүүнтэй хамт ерөнхий боловсролын сургуулийн 10 хувийг Кэмбрижийн хөтөлбөртэй лаборатори сургууль болгох санал гаргаад байгаа юм.

-Яагаад заавал Кэмбрижийн хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх, тэр тусмаа өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай гэж Та үзэж байна вэ?

-Ер нь бол Кэмбриж гэсэн үгэнд их ач холбогдол өгөөд байна л даа. Угтаа бол үндэсний боловсролын тогтолцоог олон улсын жишигт хүргэх зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гээд байгаа юм. Үүний тулд хэд хэдэн төрлийн ажил хийх хэрэгтэй байна. Тухайлбал, сургалт явуулах стандартыг нутагшуулах, чанаржуулж, хөтөлбөрөө сайжруулах, түүнийг дагасан сурах бичгүүдийг гаргах, хөтөлбөрийг олон улсын стандартаар заах багш нарыг бэлдэх, заасан мэдлэгээ үнэлэх шинэ систем бий болгох, багш бэлдэх тогтолцоог сайжруулах, сургуулиудын менежмент, шинэ системийг удирдахад сургах зэрэг нэгэн бүхэл системийг тогтоох шаардлагатай.

Улсаа хөгжүүлье гэж зорьж байгаа бол иргэд нь чанартай, сайн боловсролтой байх ёстой. Ингэхийн тулд боловсрол, сургалтын чанараа сайжруулах нь мэдээж. Тиймээс олон улсын стандартад нийцсэн, хамгийн түгээмэл хэрэглэгддэг хөтөлбөрийг нутагшуулж, үндэсний хөтөлбөрөө өргөж гаргах ажил хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй.

Одоогоор олон улсад IB болон Кэмбрижийн гэсэн хоёр хөтөлбөрийг хамгийн түгээмэл хэрэглэж байна. Ялгааг нь дурдвал IВ нь хөтөлбөртөө тухайн улсын онцлог, агуулгыг оруулах боломж хязгаарлагдмал, тусгай багш нар ирж заадаг, маш өндөр төлбөртэй. Манай улсад энэ хөтөлбөрөөр хичээлээ заадаг сургууль бий. Ер нь Кэмбрижийн хөтөлбөрт аль хэдийн шилжчихсэн байсан дотоодын хувийн сургуулиуд энэ хөтөлбөр лүү хөрвөх үе рүүгээ явж байгаа. Харин Кэмбрижийн хөтөлбөр өнөөдөр дэлхийн 160 гаруй оронд нэвтэрчихсэн, тухайн улс орныхоо зан заншил, ёс суртахууны онцлог, нөхцөлд нь ямар нэгэн өөрчлөлт оруулахыг тулгаж шаарддаггүй. Өөрөөр хэлбэл, монгол хэл, Монголын түүх, уран зохиол зэрэг хичээлийг монгол хэл, агуулгаар нь ордог.  Мөн тавдугаар анги төгссөн хүүхдүүдээс шалгалт аваад зургадугаар ангиас нь эхлээд ордог. Олон нийтийн зүгээс яриад байгаа монгол хүүхдүүдийг багаас нь гадаад хүн болгох гээд байна гэдэг ойлголт тэгэхээр үгүйсгэгдэнэ. Харин математик, физик, хими, геометр, газар зүйн хичээлийг англи хэлээр орж, хөтөлбөрийнхөө стандарт, аргачлал, үнэлэмжээр үнэлдэг. Энд нэг зүйлийг онцлох хэрэгтэй. Английн математик, Оросын математик, Хятадын математик гэсэн зүйл байдаггүй шүү дээ. Жишээлбэл, нэг дээр нэгийг нэмэхээр хоёр гэсэн ойлголт дэлхийн бүх улсад ижил байдаг биз дээ. Пифагорын теоромыг Монголд, Англид ижилхэн л ойлгож байгаа.

Юу гэх гээд байна вэ гэхээр шинжлэх ухааны хичээлүүдийг дэлхийн стандарт хэмжээнд хүргэж заах л гээд байгаа юм. Гагцхүү ямар аргаар, хэр хэмжээтэй, хэддүгээр ангид нь заах, ямар шалгуур хангасан багш заах вэ гэдэг стандартыг ярьж байна. Гэтэл үүнийг “Цэвэр цусны монгол хүнийг устгах гэж байна, колончлолын мэдлэг түгээх гэж байна” гэх мэтээр мушгин гуйвуулж байна. Ний нуугүй хэлэхэд одоогийн орлогын түвшнээрээ ялгаатай боловсрол олдог гажиг тогтолцоон дээр бизнес хийж, асар их ашиг олдог сонирхлын бүлэг, хөгжөөн дэмжигчид нь эсэргүүцээд байна уу гэж хардаж байгаа. Түүнээс биш олон улсад хүлээн зөвшөөрөгдөх аттестаттай боловсролын стандартыг орон нутаг, нийслэлийн захын сургуулиудын хүүхдэд өгье гэхээр эсэргүүцэх хүн баймгүй.

Өнөөдөр манай улсад Кэмбрижийн хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулдаг 21 сургууль байна. Үүний гурав нь улсынх. Энэ гурван сургуулийн зөвхөн нэгт нь буюу 100 хүрэхгүй суудалд 1500-2000 хүүхэд өрсөлдөж байна шүү дээ. Тэдгээр хүүхдийн зарим нь орох ёстой шалгуур, шалгалтыг нь давчихаад харамсалтай нь багш, ангийн хүрэлцээгүйгээс болоод орж чадахгүй байна. Би өчигдөр тэдгээр хүүхдийн эцэг, эхтэй уулзлаа. Тэд ганцхан юм хэлж байна. “Бид өнөөдөр бүгдээрээ өрх бүртээ оюутнуудтай, хэрэглээний зээлтэй учраас орлогоо хэрэглээндээ зарцуулчихаад байна. Уг нь хүүхдэдээ чанартай боловсрол олгож, олон улсад өрсөлдөхүйц боловсролтой болгомоор байна. Гэхдээ дор хаяж 10 сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуульд хүүхдээ сургах бололцоо  хомс. Тиймээс энэ хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлээд өгөөч” гэж байна. Ингээд харахаар хэрэгцээ, шаардлага нийгэмд их байна.

-Гурван сургуулиас өргөжүүлээд ЕБС-иудын нийт 10 хувьд нь хэрэгжүүлнэ гэж Та ярьж байна. Ингэснээр боловсролын хүртээмж, ялгаа бий болох юм биш үү. Бусад нь хэрхэх вэ?

-Манай улсад ерөнхий боловсролын 900 орчим сургууль байна. Үүний 10 хувьд хэрэгжүүлнэ гээд тооцоолохоор 90 орчим сургуульд л энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болж байна. Тиймээс Сангийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яамтай зөвлөлдөж байгаад дүүрэг, аймаг бүрт чадвал хоёр, чадахгүй бол нэг лаборатори сургууль байгуулахаар зорьж байна. Тухайн лаборатори сургууль нь дүүрэг, аймгийнхаа бусад сургуульд өөрсдийн сурснаа дамжуулж хамт хөгжөөд явах юм. Лаборатори сургуулиуд социализмын үеэс л байсан ийм үүрэгтэй ажилладаг шүү дээ. Шинэ юм биш. Боловсролын ялгарал гарна гэж хүмүүс яриад байгаа юм. Харин ч үүнийг чинь арилгах гээд байгаа юм. Тэгш боломж олгох гээд байгаа юм шүү дээ. Гэр бүлийн орлогоос үл хамаарч олон улсын түвшинд нийцсэн стандартаар мэдлэг авах ёстой л гээд байгаа юм. Хэрвээ боловсролын ялгаа хөтөлбөрийн ялгаагаар гардаг гэвэл Монголд анх 1910-аад оны орчимд тэнхим байгуулагдсан цагаас эхлээд боловсролын ялгаа гарч байжээ. Орос 3, гадаад хэлний 23, турк сургуулиуд, хятад хэлний, япон сургалттай тусгай, гүнзгийрүүлсэн, лаборатори зэрэг өөр өөр хөтөлбөртэй сургууль байсаар л байсан шүү дээ. Яагаад тэдгээрийг ялгарал гэж харахгүй байна вэ гэдэг бас нэг өнцөг.

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төсөв мөнгө ихээхэн зарцуулах байх. Мөн орчин нөхцөл, боловсон хүчний хүрэлцээ хэр байгаа вэ?

-Ямар ч өөрчлөлт, шинэчлэл оргүй хоосноос л эхэлдэг. Одоо энэ хөтөлбөрийг өргөжүүлэн хэрэгжүүлэхэд бүр ч илүү хялбар болсон. Учир нь загвар сургуулиуд байгуулагдаж туршилтаа амжилттай хэрэгжүүлээд 10 жил боллоо. Мөн багш нарыг сургаж болно. Ямар хөрөнгө, процесс, цаг ордог нь тодорхой. Зарим гишүүдийн зүгээс 8.5 тэрбум төгрөгөөр ийм сургууль байгуулах гэлээ гэж шүүмжилсэн байсан. Алдаатай тоо харсан байх. Өнөөдөр БШУЯ-ны өгсөн мэдээллээр анги дүүргэлт 25-30 хүүхэдтэй 320 хүүхдийн сургууль 3.8 тэрбум төгрөгөөр босно. Лаборатори тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл гэхэд дээд тал нь 600 орчим сая төгрөг орно. Цаана нь зөвхөн багш нарын цалингийн нэмэгдэл, давтан сургах зардал, хос хэлнийхний хувьд жилдээ нэг удаа өгдөг 10 орчим мянган долларын хураамж гээд нийтдээ 20 орчим хувийн л зөрүү гарч байгаа юм.

-Монголд хэрэгжүүлсэн 10 жилийн туршлага, үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ хөтөлбөрийг Монгол Улс 2010 сонгоод туршилтаа хийгээд явчихсан, хэрэгжүүлж буй хөтөлбөр. Үр дүнгээ өгчихсөн. Бид нэг зүйлийг ойлгох ёстой. Төрийн залгамж халаа чанар. Өөрөөр хэлбэл, нэг дөрвөн жилд хэсэг хүмүүс гарч ирээд шинээр юм хийнэ гээд баахан мөнгө зарцуулдаг, ингэхдээ судалгаа, туршилт хийнэ гээд асар их зардал гаргадаг. Гэтэл энэ хөтөлбөрийн хувьд 2010 онд эхлээд үр дүнгээ сайнаар өгчихсөн. Монгол Улсын хэмжээнд энэ хөтөлбөрөөр явах 40 орчим лаборатори сургуулийг бий болгочихсон. Хэрэгжүүлэх явцад нь гацалт үүсчихсэн хөтөлбөр. Өөрөөр хэлбэл, аль эрт туршчихсан, аль эрт үр дүн гарчихсан. Одоо цаашаа нийтэд түгээх ажлыг л бид хийх ёстой.

-Тэгвэл сул тал бий юү?

-Сул тал гэвэл хос хэлний хөтөлбөр үзвэл хүүхдэд ачаалал нэмэгдэнэ. Математикийн хичээлийг гэхэд монголоор, англиар давхар үзэх тухай асуудал яригдаж магадгүй. Ер нь бид бүтэн шилжилт хийгдсэний дараа монгол хэлээрээ л бүх хичээлийг үзнэ. Бүх хичээлээ үзсэний дараа хүсвэл олон улсын Кэмбрижийн хөтөлбөрөөр шалгалт өгөөд сертификатаа авна. Хүсэхгүй бол шалгалт өгөх хэрэггүй. Дан Монголынхоо сургуулийг төгссөн гэрчилгээгээ авч болно.

 

Эх сурвалж: Г.Сувдмаа, Өнөөдөр сонин

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа