Бидэнтэй нэгд

Эрүүл мэнд

А.Бурмаа: Ханиад, томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна

Нийтэлсэн

Ханиад томууны улирал эхэлж байна.  ЭМЯ-наас цар тахлын үед  улирлын томуугийн өвчлөл идэвхжвэл яах вэ гэсэн  урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлуудыг  идэвхтэй хийсээр байна. Тиймээс  бид энэ удаа эцэг, эхчүүд болон  олон нийтэд хандан томуугийн өвчөл болон өнөөгийн байдлын талаар, улирлын  томуугийн өвчлөлөөс хэрхэн сэргийлэх тухай ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа эмчийн зөвлөгөө,   мэдээллийг хүргэж  байна.

 

-Хичээл, сургууль эхэлсэнтэй холбогдуулан ханиад томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна гэж ярьж байна. ХӨСҮТ-өөс хийсэн судалгаагаар сүүлийн өдрүүдэд өвчлөл ямар байна вэ. Товч мэдээлэл дуулгаач?

-Наймдугаар сарын сүүлийн долоо хоног, есдүгээр сарын эхний долоо хоногийн байдлаар аваад үзэхэд, амбулаториор ирж үйлчлүүлж байгаа иргэдийн 2.3 хувь нь улирлын томуу төст өвчнөөр өвдсөн байна.  Эмнэлэгт хэвтэж байгаа, амьсгалын замын хүнд халдвар буюу  томуу томуу төст өвчин нь хүндрээд хэвтэн эмчлүүлж байгаа  хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт иргэдийн 4.6 хувийг эзэлж байна. Үүнийг өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал эмнэлэгт хэвтэлт 0.2 хувиар, бага зэрэг нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

-Ханиад, томуугаар өвчилж буй хүмүүсийг ангилж үзэхэд,  томчууд, хүүхдүүдийн алинд нь өвчлөл өндөр байна вэ?

-Ханиад томуугаар өвчлөгсдийн дийлэнхийг буюу 90 орчим хувийг 0-15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүнээс 1-4 дөрөв хүртэлх насны хүүхэд дунд өвчлөл зонхилон тохиолдож байна. Энэ нь мэдээж, сургууль, цэцэрлэг эхэлсэнтэй холбоотой, хүмүүсийн цугларалт, нягтрал зэргээс үүдэлтэй. Мөн цаг агаар сэрүүсч, зарим өдөр дулаахан, сэрүүхэн байх зэргээс үүдэн биед өөрчлөлт орох, томуугийн өвчлөл нэмэгдэх байдал ажиглагддаг.

-Улирлын чанартай дэгддэг, ханиад томуугийн өвчлөл их олон төрлийн вирусээр үүсгэгддэг. Эдгээрээс ямар вирус нь давамгай байдаг вэ?

-Ер нь бол амьсгалын замын халдвар, цочмог үрэвслийг үүсгэдэг 200 гаруй төрлийн вирус байдаг гэж үздэг. Эдгээрээс амьсгалын замын цочмог халдварыг үүсгэдэг, бүтцийн хувьд зонхилон тохиолддог вирус нь реновирус байдаг. Бүтцийн хувьд аваад үзвэл энэ төрлийн вирус нь 30-50 хувийн өвчлөлийг үүсгэдэг, хамгийн олон хүнийг өвчлүүлдэг. Дараа нь томуугийн вирус 5-15 хувьд нь тохиолдож байна. Мөн үүний дараа улирлын томуугийн өвчлөл үүсгэдэг коронавирус 5-15 хувь, аденовирус, эденовирус 5 хувь, шалтгаан нь тодорхойгүй амьсгалын замын халдвар 20-30 хувийг эзэлдэг.

-Өвчлөл өндөртэй, хамгийн олон хүнд халдварладаг вирусын талаар та тодорхой ойлголт өгөөч. Уг вирусын халдвар авсан тохиолдолд хүний биед ямар шинж тэмдэг илрэх вэ?

– Хамгийн өвчлөл өндөртэй гэж үздэг риновирус бол цочмог халдварт өвчин. Энэ вирусын халдвар нь агаар дусал, ахуйн хавьтлын замраар дамжин халддаг. Халдварын эх уурхай нь мэдээж өвчтэй хүнээс халдана. Өвчний эхний шинж тэмдэг эхлэхээс өмнөх хоногт халдвар авсан хүн бусдад халдвар тараах чадвартай болдог. Өвчний 2-3 дахь хоногт хамрын шингэнд вирусын хэмжээ хамгийн их ялгарч, халдвар тараах эсрдэл өндөр болдог. Өөрөөр хэлбэл, халдвар хамрын хөндийн салст бүрхүүлээр нэвтрэн орж, хамрын салст бүрхүүл, хоолойн залгиур хэсэгт эпител эс дотор вирус үрждэг.  Энэ вирус 33-35 хэмд, хамар хоолой залгиурын хэсэгт идэвхтэй үрждэг.  Энэ үед хүний биед ямар шинж тэмдэг үзүүлэх вэ гэхээр хамрын салст бүрхүүл хавагнаж, хөөх, цусны судас өргөсөх, хамрын нус гоожих, шингэн ихээр ялгарах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

-Өвчлөлийн явц хэд хоног үргэлжилдэг бол?

-Энэ амьсгалын замын халдварт өвчинд бүх насны хүмүүс өртөнө. Халдварт өртсөний дараа хэв шинж өвөрмөц, сул дархлаа хоёр жил орчим хугацаанд тогтдог. Гэхдээ улирлын томуугийн өвчлөл буюу үүн дотроо риновирусын 110 гаруй төрлийн серотип байдаг учраас хүн жилд риновируст халдвараар хэд хэдэн удаа өвчлөх магадлалтай байдаг. Энэ вирусын халдвар нь жилийн турш бүртгэгдэж, өвөл хаврын туршид өвчлөмтгий байдаг. Илрэх шинж тэмдгийн хувьд, яг л томуу томуу төст өвчинтэй адил бие жихүүцэх, ханиаж халуурах, нус ялгарах, хамрын шингэн халдвар авсны дараа шар ногоон өнгөтэй болох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Мөн хамрын ханиаднаас гадна хоолой хуурайшиж загатнах, өвдөх шинж илэрнэ.  Ихэнх өвчтөнд биеийн хэм хэвийн хэмжээнд байна, хүндэрсэн тохиолдолд 38 хэм хүртэл халуурахаас эхлээд зарим хүндрэлүүдийг өгч болно. Халдвар дунджаар  7-10 хоног хөнгөн явагдаж, хамрын ханиад шиг 14 хоног үргэлжилдэг.

-Хэрэв өвчилсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Амны хаалт зүүх, цаг агаартаа тохируулан дулаан хувцаслах, хөнгөн явцтай өвчлөлийн үед хамрын дусаалга хэрэглэх, давс, содны уусмараар ам хамраа зайлах хэрэгтэй. Риновируст халдварын үед эмнэлэгт хэвтэх шаардлагаггүй байдаг. Харин энэ үедээ  шим тэжээлтэй хоол идэх, гэрийн дэглэм сахих, шингэн их уух зэрэг ханиад томуугийн үед авдаг арга хэмжээнүүдийг авч болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дэлхий1 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм1 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент1 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч1 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий1 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм1 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм1 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий2 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр2 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент2 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Роналдо фанатад “бариулж”, Ямаль “Алтан бөмбөг”-ийн тухай ам нээв

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн