Эдийн засаг
Дэлхийн хэмжээнд алтны гарц 2020 онд 1.7 хувиар буурах төлөвтэй
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
Админ“COVID-19”-ийн улмаас энэ оны II улиралд уул уурхайн үйл ажиллагаа саатсаар байна. Үүнтэй холбоотойгоор дэлхийн хэмжээнд алтны гарц 2020 онд 1.7 хувиар буурна гэж “GlobalData” тооцоолжээ.
“Newmont” болон “Barrick Gold”-ийн алтны уурхайнууд II улиралд нийт 1.4 сая унц алт олборлосон нь жилийн өмнөхөөс хоёр дахин бага дүн болж байна. Дэлхийн хэмжээнд эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлсэн байдал нь тодорхойгүй байдал бий болгож алтны үнэ наймдугаар сард түүхэн дээд түвшиндээ хүрч өссөн юм. Иймд гарц танасан ч олборлогчдын цэвэр ашиг өсөлттэй байгааг тус байгууллага тайландаа дурджээ. Нөгөөтээгүүр улс орнууд хөл хорионы дэглэмээ цуцалж байгаа нь алтны үнэ буурахад нөлөөлж эхэлсэн байна.
Даваа гарагийн байдлаар алтны үнэ унц нь 1956 ам.доллар болж буураад байна.