Бидэнтэй нэгд

Улс төр

Ардчилсан намыг орон нутгийн сонгуулиар л харъя

Нийтэлсэн

Нэг талдаа “ах”, нөгөө талдаа “дайсан” хоёр хөршийн дунд таг хавчуулагдаж, ганцхан Москвагийн заавраар аж төрж байсан Монголд М.Горбачевын өөрчлөн байгуулалтын салхин дор 1990 онд ардчиллыг эхлүүлж, олон намын системийг бий болгож, бодсон санаснаа ил хэлэх бүү хэл зүүдлэхээс эмээдэг байсан иргэдэд эрх чөлөөг мэдрүүлж, хэн дуртай нь хилийн дээс алхах боломжийг нээж, өмч хөрөнгөтэй болгох замд оруулсан Ардчилсан нам тэр цагийн тэнхээ чадлаа гээгээд амь тээх төдий боллоо. УИХ-ын сүүлийн хоёр сонгуулиар арай хийж бүлэг байгуулах тооны гишүүн сонгогдов. Энэ жилийн сонгуулийн дараа ядахдаа С.Эрдэнийг залгах намын даргаа сонгож чадсангүй. Үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан тугаа барьж орон нутгийн сонгуулийн тулаанд орно.

Ардчилсан нам цаашдаа тэсэж гараад тэнхээ суух эсэхийг орон нутгийн сонгуулиар л харах үлдэж. Гэхдээ энэ сонгуульд цагтаа эмээлийн хоёр бүүрэг шиг буруу харалцаж нэгнээ үздэггүй байсан МАХН хийгээд намын бүлгийг нь задлаж, намтар түүхийг нь самарсан ШИНЭН-тай эвсэж орохоор болсон. Ингээд ч болтугай орон нутгийн сонгуулиас гайгүй суудал авбал 2024 оны УИХ-ын сонгууль хүртэл зүтгэх амь тариатай залгах юм.

Ингэхэд цагтаа Азийн цээжинд ардчиллын тугийг мандуулж, олны итгэлийг хүлээж, оройн дээд болж явсан Ардчилсан нам яагаад морио эцээж мохох болсон бэ.

Ардчилсан нам шалдаа буусны шалтгаан нэлээд олон бий. Цөөн хэдийг дурдвал:

Нэгд, ардчиллын лидерүүд залгамж халаагаа огт бэлдсэнгүй, мөнх наслах юм шиг дараа дараагийн үеэ дарж, өөдийн бараа харуулалгүй байсаар өнөөдөр цагийн эрхээр өвгөрцгөөв. Боловсролтой, чадалтай олон залуус Ардчилсан намд байсан ч лидерүүддээ дарагдаад өөр өөрийн замыг хөөж одсон. Зарим нь бусад намд элсэцгээсэн.

Тэгвэл МАН-ыг хар. 1990 оноос хойш хэчнээн үе сэлгэв. Үхэшгүй Кощей гэгчээр эхний эгнээ унасан ч арын эгнээ залгасаар. 1990 оноос хойш үзэл баримтлалаа алдаж, Б.Даш-Ёндонгийн “Нагаржунайн онол”-д төөрч явсан тэр цагийн МАХН, өнөөдрийн МАН-ынхан “муу нэрт” Н.Энхбаярыг 1997 онд МАХН-ын дарга болсон цагаас бодлогоо цэгцэлж, улстөрчдийг үе үеэр нь бэлтгэж эхэлсэн. Н.Энхбаяр, С.Баяр, Д.Лүндээжанцан нарыг залгаад М.Энхболд, Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, тэдний араас У.Хүрэлсүх, Д.Цогтбаатар, дараагийн үе Г.Занданшатар, С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Ж.Ганбаатар, С.Амарсайхан, одоо бол Н.Учрал, Х.Булгантуяа, Х.Нямбаатар, Г.Тэмүүлэн гээд тасралтгүй бэлтгэгдсэн улстөрчид үе үеэрээ гарч ирсээр.

Ардчилсан намын хувьд яг ингэж залгамжилсан улстөрч хаана байна вэ. Мөнөөх Э.Бат-Үүл, Да.Ганболд, М.Энхсайхан, Р.Амаржаргал, С.Эрдэнэ нар тайзнаас буухгүй санаатай зууралдавч ихэнх нь аавын хаалга татаж, хар гэр сахилаа. Тэднийгээ хамгаалах сэхээ ч ардчилагчдад алга. Нэг үгээр, партизанууд нурлаа, арын халаа байхгүй. Залуу үетэй болж, эрүүл салхи сэлгэж гэмээнэ Ардчилсан нам өндийх боломж сая бүрдэнэ.

Хоёрт, Ардчилсан намыг доторх хагаралдаан нь аажмаар идсээр өнөөгийн байдалд хүргэв. Ардчилсан хүчнүүд УИХ-ын 1992 оны сонгуульд ялагдсаны дараа МоАН, МҮДН /Монголын үндэсний дэвшлийн нам/, Чөлөөт хөдөлмөрийн нам, Монголын сэргэн мандлын нам нэгдэж Монголын Үндэсний Ардчилсан нам болоод, улмаар Монголын социал демократ намтай сонгуульд эвсэн 1996 онд УИХ-д олонх болсон. Олон нам нэгдсэний улбаа арилалгүй, лидер дагасан бүлэглэлүүд болж, дотроо толхилцсоор 2000 оны УИХ-ын сонгуулиар ганц суудалтай /Ж.Наранцацралт агсан/ үлдэж, түүнээс хойш дангаараа олонх болж үзсэнгүй.

2000 онд Монголын социал демократ нам тэргүүтэй хэд хэдэн намтай  нэгдэж Ардчилсан нам болсон ч фракц хоорондын хагарал, тэмцэл улам гүнзгийрэв. Үе үеийн дарга нар нь нэгтгэх гэж үзээд баралгүй өнөөг хүрлээ.

Үнэн хэрэг дээрээ 1990-1996 он хүртэл жинхэнэ ардчиллын төлөө ардчилагчид байсан юм. Харин 1996 онд засгийн эрх баримагц танил тал, найз нөхөд, хамаатан садны хүрээлэлд эзлэгдэж, төрийн албыг төрлийн алба болгох эхлэл тавигдсан гэж хэлж болно. Ядаж л 1996 он хүртэл бор зүрхээрээ зүтгэж ардчиллыг ялалтад хүргэсэн МҮАН /Монголын Үндэсний Ардчилсан нам буюу өнөөдрийн Ардчилсан нам/-ын төв аппаратын ажилтнуудыг үндсээр нь халж, ерөнхий нарийн бичгийн дарга асан Ш.Түвдэндоржийн хамаатан садан, ахан дүүс, найз нөхдөөр дүүргэсэн нь цаашдаа намын ажил унах шалтгаанд хүргэсэн байх талтай. Төрөл саднаараа сүлбэлдсэн цагаасаа төрийн албыг үнэлгээтэй болгох эхлэл ч тавигдсан. Яваандаа фракцууд вант улсаа босгож, Баянзүрх дүүрэг С.Эрдэнээр овоглогдох жишээтэй.

Гуравт, уг нь улс төрийн намууд өөрийн гэсэн үзэл баримтлал, онолтой байж, түүндээ тулгуурлан  сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулах учиртайг бодолцвол Ардчилсан намын үзэл, онол өнөөдөр бусдаас юугаараа ялгаатай нь ойлгогдоход бэрх болов.

Барууны чигийн үзэл баримтлалтай байсан Ардчилсан нам өдгөө тухайлсан баримтлалгүй болж, зүүний үзэлтэй МАХН, баруун төвийн баримтлалтай ШИНЭН-тай нийлж сонгуульд орохоор шийдлээ. Үзэл баримтлалынхаа суурь зарчимд тулгуурлан сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулах нь намуудын төлөвшлийн гол зарчим байх ёстой хэмээх байр сууринаас харвал 30 жилийн түүхтэй Арчилсан нам баруун, зүүнийг холилдуулан төлөвшиж чадаагүйг гэрчилж буй.

Үндэсний хэмжээний нам байж, МАН-тай ана мана өрсөлдөж байсан Ардчилсан нам ардчилагчдынхаа урмыг хугалж, залгамж үеэ мохоож, хүчин мөхөсдөж, 30 жилийн түүхэндээ өөрийн гэх байр ч үгүй айлын хаяа дамжиж үлдсэн нь төдийгөөс өдий хүртэл удирдаж ирсэн цөөн тооны дарга нарын халаагаа бэлдээгүй, алсыг харалгүй гагцхүү өөрсдийн эрх мэдлийн төлөө шүлэнгэтэж ирсний балаг гэхээс өөр үг алга гэлтэй.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа