Бидэнтэй нэгд

Covid-19

“Арваннэгдүгээр сараас хөнгөлөлттэй эм авах иргэдэд хүндрэл учрахгүй”

Нийтэлсэн

Эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилт, тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор 2020 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хөнгөлөлттэй эм олгох тухай хуульд өөрчлөлтүүдийг оруулсан. Ингэснээр иргэд хөнгөлөлттэй эмийн жороо бүх шатны эмнэлгийн эмчээр бичүүлж, дурын эмийн сангаас авч эхлэх боломж бүрдэж байгаа юм.

Иргэд, даатгуулагчид эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн тохиолдолд харьяаллынхаа бүх шатны эрүүл мэндийн төвд хандаж, өрхийн эмчээс зургаан оронтой хяналтын дугаар авна. Уг дугаарыг даатгалын гэрээтэй эмийн санд үзүүлэхэд тухайн даатгуулагчийн мэдээлэл бүрэн гарч ирэх аж. Үүнд өөр ямар нэгэн баримт бичиг шаардахгүй. Заавал хөнгөлөлттэй эмийн жорыг цаасаар хэвлүүлж авах шаардлагагүйгээр эмийн хөнгөлөлтийн үйлчилгээг бүрэн авах боломжтой гэсэн үг. Хөдөө орон нутгийн даатгуулагч болон түр оршин суугчид тухайн оршин суугаа хорооноосоо түр оршин суугчийн тодорхойлолт авсан тохиолдолд даатгалын сангийн тусламж, үйлчилгээ авах бүрэн боломжтой. Үүнд ямар нэгэн чирэгдэл үүсэхгүй байна. Өөрөөр хэлбэл, ирэх арваннэгдүгээр сараас хөнгөлөлттэй эм авах иргэдэд хүндрэл учрахгүй байх боломж бүрдэж байгаа гэж ойлгож болох нь ээ. Энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түвшинжаргалаас тодрууллаа.

-Энэ онд даатгуулагчдад олгох хөнгөлөлттэй эмийн зардалд батлагдсан төсөв хүрэлцээтэй байж чадаж байна уу?

-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2020 онд даатгуулагчдад олгох зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 34.9 тэрбум төгрөг төсөвлөж, улсын хэмжээнд гэрээ бүхий 1017 эмийн сангаар дамжуулан шинэчилсэн жагсаалтаар хөнгөлөлттэй эм олгож байна. Ирэх аравдугаар сард мөн гэрээ бүхий эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгоно. Манай байгууллагын зүгээс батлагдсан төсвийн хүрээнд л олголт хийдэг учраас хүртээмжтэй эсэхийг хэлэх боломжгүй. Аль болох ард иргэдэд чирэгдэл багатай байхаар зохицуулалт хийх хүрээнд анхаарал хандуулж ажиллаж байна. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь улс оронд үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан эмийн үнийн хөнгөлөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, даатгалын санхүүжилтийн дутагдлыг шийдвэрлэх талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд энэ оны 4-6 дугаар сард эмийн үнийн хөнгөлөлтийн даатгалын санхүүжилтийг нэг сая төгрөгөөр нэмсэн. Төсвийн эх үүсвэрийг  нэмэгдүүлж, уг нэмэгдэл төсвийг тухайн аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бүх эмийн сангуудад ижил хэмжээгээр хуваарилах зарчим баримталж ажилласан. Цаашид мөн шаардлагатай тохиолдолд тохирох арга хэмжээг авч хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

Эмийн үнийн хөнгөлөлтийн төсөв 2019 онд 34.9 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд давхардсан тоогоор 1.5 сая даатгуулагчийн эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 33.4 тэрбум төгрөг зарцуулагдсан байна. Харин энэ онд ЭҮХ-ийн зардалд 33.3 тэрбум төгрөг батлагдаж, өмнөх оноос 1.5 тэрбум төгрөгөөр буурсан.

-Иргэдэд чирэгдэл багатай байх ямар ямар зохицуулалтыг хэрхэн хийж, хэрэгжүүлж ажиллаж байна. Мөн шинээр хэрэгжих эмийн хөнгөлөлтийн хуулийн заалтын дагуу хөнгөлөлттэй эмийн жагсаалтад өөрчлөлт орох уу?

– ЭМЯ болон ЭМДЕГ-ын хамтарсан баг гарч, ажлын хэсэг байгуулан хөнгөлөлттэй эм олгох тухай хуулийн өөрчлөлтийн дагуу хэрэгжүүлэх үйл явцын бэлтгэл шатны хүрээнд ажиллаж байна. Манай улс “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-ний дагуу зайлшгүй шаардлагатай эмийн наймдугаар жагсаалтыг мөрдөж байна. Тэрхүү жагсаалтад хөнгөлөлтөөр эм олгох жорын 0-5 настай хүүхдийн жагсаалт нь 59 ерөнхий нэршлийн /олон улсын нэршлийн/ 174 худалдааны нэрийн эм. Зургаагаас дээш насны хүний хэрэглэх эмийн жагсаалт нь 170 ерөнхий нэршлийн 638 худалдааны нэрийн эм байгаа бөгөөд нийтдээ 812 эмийн жагсаалт байна. Эмийн жагсаалт одоогоор хэзээ шинэчлэгдэх нь тодорхойгүй байна. Ямартай ч арваннэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх хөнгөлөлттэй эм олгох хуулийн дагуу ЭМЯ зайлшгүй шаардлагатай эмийн есдүгээр жагсаалтыг шинэчлэн баталснаар ЭМДЕГ тухайн жагсаалтад багтсан эм тус бүрийг хэдээс хэдэн хувь хөнгөлөх боломжтой гэдгийг хэлэлцэж, шийдвэрлэх байгаа. Гэхдээ энэ ажил одоогоор хэрэгжилтийн явцдаа байгаа учраас тодорхой мэдээлэл бид өгөх боломжгүй

-Одоогоор нийслэлд хэдэн эмийн сан хөнгөлөлттэй үнээр эм олгож байна. Ирэх сард иргэдэд учирдаг дараалж зогсох нь хэвээрээ гэсэн үг үү?

-Одоогийн байдлаар бүх шатны эмнэлэгт жор олгох эмчийг ЭМДЕГ-ын програмд нэвтрэх боломжтой болгох хүрээнд коджуулах ажил хэрэгжиж байна. Ирэх сард иргэд хөнгөлөлттэй эм олгодог гэрээт эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгох шийдвэр хэвийн хэрэгжинэ. Нийслэлд 419 гэрээт эмийн сан хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг. Тухайн эмийн сан хаана байрлаж байгаагаас шалтгаалаад хүмүүсийн ачаалал их, бага байхаас гадна даатгалаар эм олгох өдөр харилцан адилгүй байдаг. Өндөр настай хүмүүсийн төвлөрөл ихтэй газар хөнгөлөлттэй эм сарын эхэнд олгож эхлээд л дуусчихдаг. Харин хотын төв рүү залуучууд амьдардаг газарт сарын 10, 11-н хүртэл мэр сэр хөнгөлөлттэй эмээр үйлчилдэг эмийн сангууд байдаг л даа. Энэ жил онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор дөрөв, тавдугаар сард хөнгөлөлттэй үнээр эм авах иргэд эрс нэмэгдсэн. Тухайлбал, сард дунджаар хөнгөлөлттэй эм авах 21 мянган иргэн жор бичүүлдэг байсан юм. Гэтэл өнгөрсөн саруудад 41 мянга болж өссөн статистик байна. Тиймээс хөнгөлөлттэй эмийг нэг өдөрт олгоод, дуусаад байгаа гол шалтгааныг бид судалж үзсэн. Мөн үүнтэй холбоотойгоор тавдугаар сарын эхний долоо хоногт 60 эмийн санд төлөвлөгөөт шалгалт ч хийсэн. Тэгэхэд ихэнх хүн эм дуусах, тасалдах магадлалтай гэсэн ойлголтоор эм нөөцөлсөн байх тохиолдол ажиглагдсан.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа