Бидэнтэй нэгд

Эрүүл мэнд

Шинэ коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдээгүй

Нийтэлсэн

Шинэ короновирусийн талаархи хамгийн сүүлийн үеийн мэдээллийг  Эрүүл мэндийн яамнаас өдөр бүрийн 11:00 цагт хүргэж байна.  Иргэддээ анхааруулж хэлэхэд мэдээллийг найдвартай эх сурвалжаас авах хэрэгтэй.  Монгол Улсын хувьд Эрүүл мэндийн яам, Гадаад харилцааны яам найдвартай эх сурвалж юм.  Харин  гадаад улсын хувьд   Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хятадын өвчний хяналт сэргийлэлтийн төв, Хятадын Эрүүл мэндийн хороо, Синхуа агентлаг.

Эрүүл мэндийн яамны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар: БНХАУ-д өвчилсөн  хүний тоо 4439 нас барсан хүний  тоо 106 байна
Нэгдүгээр сарын 28-ны  өдрийн 10.00 цагийн байдлаар шинэ короновирусийн халдвартай иргэний тоог БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас авлаа. БНХАУ-д өвчилсөн  хүний тоо 4439 нас барсан хүний  тоо  106 бүртгэгджээ. Харин  гадаад  улс орнуудын иргэдийн өвчилсэн тохиолдол  нийтдээ 4474 нас баралт 106 гэж мэдээллэж байна. Нас баралт БНХАУ-д бүртгэгдсэн.  Халдвар авсан байж болзошгүй хүний тоо 5796 байна. Энэ нь БНХАУ-д онош тодруулах шаардлагатай байгаа иргэдийн тоо гэсэн үг.  Бээжинд 50 настай эрэгтэй нас барсан байна.
Одоогоор Монгол Улсад халдвар бүртгэгдээгүй.  Нэгдүгээр сарын 9-27-ны өдрүүдэд 13 хүнийг Халдвар судлалын үндэсний төвд  тусгаарлан сорьц авч лабораторийн шинжилгээнд оруулсан. Тэд Хятад улсаас ирсэн, халуурсан хавьтлаар ирсэн тохиолдлууд байна. Үүнээс 4 хүнээс томуугийн A хүрээний H3N2 вирус илэрсэн бол нэг хүнээс томуугийн гурван өөр вирус илэрч онош үгүйсгэгдсэн.
Архангай, Ховд аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдэж үгүйсгэгдсэн. Харин Булган, Өмнөговь, Хэнтий аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлууд дээр ажиллаж байна. Шинжилгээний хариу гарсан даруйд нь мэдээлэл хүргэх болно.
Уушигний хатгалгааны мэдээлэл:  2019 оны жилийн эцсийн мэдээллээр уушигний хатгалгаа өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүний тоо 78141,  нас барсан 431 тохиолдол байна.
Маскны нийлүүлэлт:  Эм ханган нийлүүлэх байгууллагууд 45-60 хоногийн нөөц бүрдүүлж ажилладаг. Гэнэтийн нөхцөл байдал үүссэнээс нөөц дутагдалд орж, нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүй байна.  Мөнхийн тун хоногт 42 мянга, Мон химо  хоногт 30 мянган маск  үйлдвэрлэж байна. Мөн Тавин ус 200 мянган, Монос, Их төгөлд тодорхой хэмээний маскны нөөц байгаа.

 

 Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Э.Буянжаргал: Мэргэжлийн эмч нараар мэдээлэл, зөвлөгөө байнга өгүүлж байна
Эмнэлгүүдийн   эрчимт эмчиглгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа уушигны хатгалгаа өвчтэй хүмүүст хяналт тавьж ажиллаж байна, эм, эмнэлгийн багаж, төхөөрөмж, эм хангалт хэвийн.
Аль болох мэргэжлийн эмч нараар мэдээлэл, зөвлөгөө өгуулж байна. Цахим сургалтыг хуваарийн дагуу өгч байна. Хятад улсын  Цагаан сартай холбоотойгоор хил хаасан байсан учир Монголын хилээр нэвтэрч байгаа иргэн олон байна.  Бид Хилийн боомт дээрх тандалт, хяналт тавьж ажиллаж байна. Мөн сэжигтэй тохиолдол илэрлээ гэхэд тусгаарлах өрөөг бэлтгээд байна.

МХЕГ-ын Экспорт импорт хилийн хорио цээрийн газрын Улсын ахлах байцаагч н Төмөрбаатар: 2-оос дээш шинж тэмдэг илэрсэн тохиолдолд түр саатуулж байгаа
Мэргэжлийн хяналтын байгууллага Онцгой  комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдалд хил дээр ажиллаж байна. Хил дээр 454 байцаагч байгаагийн 100 гаруй нь эрүүл ахйн байцаагч өндөр ачаалалтай ажиллаж байна. Сэжигтэй 13 тохиолдлыг хамтран илрүүлж ажиллалаа.
Дэлхийн эрүүл мэндийн хилийн боомж дээр хэрхэн ажиллах зөвлөмж гарсан. Бид үүний дагуу 14 оношийн дагуу зочигчдоос асуулга явуулж 2-оос дээш шинж тэмдэг илэрсэн тохиолдолд түр саатуулан эрүүл мэндийн байгууллагад хандаж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Баталгаагүй  эх сурвалжийн мэдээллээр иргэдийг айлгах хэрэггүй 

Баталгаагүй  эх сурвалжийн мэдээлэл авч  сэтгэлийн хөөрлөөр  иргэдийн дунд айдас бий болгох хэрэггүй.  Зөвхөн баталгаатай эх сурвалжийн мэдээлэлд итгэхийг зөвлөж байна.
Иргэд маань сэжигтэй тохиолдол хавьтал гэдгийг ялгахгүй байна. Сэжигтэй тохиолд гэдэг нь халдвараар өвчилсөн хүнтэй ойр байсан, өвчтэй хүнтэй харилцаж, эмчилсэн,  голомтот газраар 14 хоногийн өмнө аялсан, тусламж үзүүлсэн  амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг сэжигтэй тохиолдол гэж үзээд тусгаарлаж байгаа.
Харин хавьтал гэдэг нь эрүүл мэндийн ажилтан хамгаалах хувцас хэрэглэлгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ  үзүүлсэн, өвчтэй хүнтэй нэг гэрт байсан тохиолдлыг хэлж байна.
Тусгаарласан сэжигтэй тохиолдолтой хамт нэг онгоцонд байсан хүмүүсийг  яасан бэ гэж асууж байна. Тэднийг асуулгад хамруулж, шинж  тэмдэг илрээгүй болохоор холбоо барих утас мэдээллийг авч гэрт нь буцаасан. . Тэдэнд өөрийн биед нь  эмнэлзүйн шинж тэмдэг илрэх эсэхийг 14 хоногийн турш хянаж байх заавар зөвлөмж өгсөн.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа