Дэлхий
Өмнөд Солонгосын Улсан хотод 33 давхар цамхаг шатжээ
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминӨмнөд Солонгосын Улсан хотод 33 давхар өндөр цамхагт гал гарсан байна. Уг барилга нь “Samhwan Art Noveau” нэртэй худалдаа үйлчилгээ, орон сууцны цогцолбор ажээ.
Гал түймэр оройн 23:00 цагийн орчимд цамхагийн 8-12 давхарт эхэлж, олон зуун оршин суугчийг цамхагаас нүүлгэсэн байна.
77 хүн угаартсаныг эмнэлэгт хүргэн эмчилж байгааг эрх баригчид мэдээлжээ. Хүчтэй салхи түймрийн эрчийг нэмэгдүүлж, унтраахад бэрхшээл учруулсан байна.
Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар барилгын гадна хананд ашигласан дулаалагч материал галд шатсан байх магадлалтай гэнэ.
Цамхагт гарсан түймрийг унтрааж чадсаныг өнөөдөр өглөө мэдээлсэн байна. Тус цамхагт худалдаа үйлчилгээний газруудаас гадна 120 айлын орон сууц байрладаг гэнэ. Одоо аврагчид цамхаг дотор хүн үлдсэн эсэхийг шалгаж байна.
Эх сурвалж: Yonhap News