Бидэнтэй нэгд

Дэлхий

Умард Солонгос эрх баригч намынхаа 75 жилийн ойн парадын үеэр шинэ зэвсэг үзүүлжээ

Нийтэлсэн

Өчигдөр буюу Бямба гарагт Умард Солонгост эрх баригч Хөдөлмөрчдийн Намын үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойд зориулсан цэргийн томоохон парад Пёньян хотод зохион байгуулагджээ.

Ким Ил Суны талбайд болсон парадад олон мянган цэрэг, танк, хуягт тэрэг оролцсоноос гадна тус улсын бүтээсэн цоо шинэ зэвсгүүдийг үзүүлсэн байна.

Тухайлбал Умард Солонгост бүтээсэн хамгийн том тив алгасах далавчит пуужин болон шумбагч хөлөг, газар дээрээс харвах зориулалттай Пукгуксон төрлийн хатуу түлштэй шинэ пуужингуудыг үзүүлжээ.

Парадын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Ким Жон Ун “Хэрвээ манай улс үндэстний аюулгүй байдалд хэн нэгэн заналхийлбэл бид хамгийн дээд хүчин чадлаараа урьдчилж цохилт өгөх болно” гэж мэдэгдсэн байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ тэр батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлж, “цоо шинэ стратегийн зэвсгээ удахгүй дэлхий нийтэд харуулна” гэж амлаж байсан юм.

Тэгвэл өчигдөр Ким Жон Ун энэхүү амлаж байсан зэвсгээ харуулсан гэж шинжээчид үзэж байна.

Шинэ зэвсэг нь АНУ-ын эх газарт цохилт үзүүлэх чадвартай, алсын тусгалын пуужин юм. Энэхүү зэвсгийн анхны туршилтыг 2017 онд гүйцэтгэж байв.

Гэхдээ энэ удаа Ким Жон Ун хэлсэн үгэндээ Вашингтоны эрх баригчдыг шууд шүүмжлэлгүй, дотоодын асуудалд илүү анхаарал хандуулсан байна.

Тухайлбал тэр хүнд хэцүү сорилтуудыг даван туулсан ард түмэндээ талархал илэрхийлж, коронавирусийн цар тахалтай амжилттай тэмцэж буйгаа магтан сайшаажээ.

Ким Жон Ун бас цар тахал дууссаны дараа Өмнөд Солонгостой харилцаагаа сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Бямба гарагийн орой төв телевизээр Ким Жон Уны эцэг, өвөг эцэг нарын хөшөөнд цэцэг өргөж буй иргэдийг харуулж, саяхан далайн хар салхинд нэрвэгдсэн иргэд шинэ сууцанд орж байгааг үзүүлжээ.

Мөн Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин удирдагч Ким Жон Унд баярын захидал ирүүлж, хоёр орны хамтын ажиллагааг хамгаалж, хөгжүүлэх эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлснийг мэдээлсэн байна.

Өнгөрсөн сард болсон НҮБ-ын ерөнхий ассамблейн 75 дугаар чуулганд Умард Солонгосын төлөөлөгч оролцож үг хэлэхдээ тус улс нэгэнт өөрийгөө батлан хамгаалах хүчин чадалтай болсон тул одоо эдийн засгаа хөгжүүлэхэд анхаарал хандуулах төлөвлөгөөтэй байгааг мэдэгдэж байв.

Эх сурвалж: Associated Press

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм5 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм5 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг5 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент5 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр5 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр5 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр5 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ6 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ