Бидэнтэй нэгд

Нийгэм

Б.Лакшми: Засаглал тогтворгүй байгаа нь өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлдөг

Нийтэлсэн

Өрсөлдөх чадварын талаар Эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Б.Лакшмитай ярилцлаа.

-Сүүлийн үед өрсөлдөх чадварыг олон янзаар тодорхойлж, өрсөлдөх чадварын олон судалгаа, тайлан гарч буй. Тэгвэл эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв ямар судалгаануудыг хийдэг вэ?
-Манай байгууллагын судалгааны гол ажлууд маань Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан, Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан, аймгууд, дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайланг манай төв хийдэг. Нэмээд олон улсын байгууллагуудын захиалгаар судалгаа хийдэг. П.Цагаан, Ц.Болдбаатар нар үүсгэн байгуулж, хувийн хэвшлийн тэргүүлэгч байгууллагуудын санаачилгаар байгуулагдсан улс төрөөс хараат бус, ашгийн төлөө бус байгууллага юм.

Манай төв дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны аргачлалын дагуу Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчныг таатай болгох, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж ажилладаг анхны гүйцэтгэх захирлаар нь Ч.Отгочулуу томилогдож байсан.

Улс орнууд байгаа бүх нөөц бололцоогоо ашиглан ард иргэдээ сайхан амьдруулах орчныг бүрдүүлэх гэж хичээдэг. Ялангуяа бизнесийн орчноо өөрсдийн бүхий л нөөц боломжоор дэмжиж байж ийм орчин бүрдэнэ гэж үздэг.

Эдийн засгийн өрсөлдөх чадварын төв нь Швейцарт “Дэлхийн өрсөлдөх чадварын төв”-тэй 2010 оноос эхлэн Монгол Улсын өрсөлдөх чадварын давуу тал, сул тал болон өсөлтийн талаар судалгаа шинжилгээ хийхэд албан ёсоор хамтран ажиллах болсон. Бид 2010-2014 оны хооронд 14 улс оронтой харьцуулсан “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан”-г эрхлэн гаргасан бөгөөд 2015 оноос эхлэн дэлхийн 60 гаруй улс орны өрсөлдөх чадварыг харьцуулан харуулдаг “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-д Монгол Улс орох болсон.

Энэхүү тайлан нь дэлхийн улс орнуудыг эдийн засгийн тамир тэнхээ, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, засаглалын үр ашиг, дэд бүтэц зэрэг үндсэн дөрвөн хүчин зүйлийн 330 гаруй шалгуур үзүүлэлтээр харьцуулдаг. Манай судалгааны төв гурван вэб сайттай, маш идэвхтэй ажилладаг. Бидний нэг давуу тал онцлог нь бид өөрсдийнхөө судалгааны аргачлалд маш итгэлтэй, нээлттэй байдаг.

-Дөрвөн бүлгийн 181 үзүүлэлтээр л тухайн аймаг, орон нутаг, сум, дүүргийн өрсөлдөх чадварыг тодорхойлдог юм байна. Өрсөлдөх чадвар гэж яг юу вэ?
-Улс орнууд байгаа бүх нөөц бололцоогоо ашиглан ард иргэдээ сайхан амьдруулах орчныг бүрдүүлэх гэж хичээдэг. Ялангуяа бизнесийн орчноо өөрсдийн бүхий л нөөц боломжоор дэмжиж байж ийм орчин бүрдэнэ гэж үздэг. Бизнесийнхэн ажлын байр бий болгож, татвар төлдөг. Гэхдээ бизнесийн орчныг аятай таатай байлгахад хууль, эрх зүйн орчныг бүрдүүлдэг засаглалын үзүүлэлт их чухал. Өөрөөр хэлбэл, бизнесийн орчин ямар байна вэ, тэнд ямар асуудлууд тулгамдаж байна вэ гэдэг нь дээрх хоёр үндсэн үзүүлэлтээр гараад ирдэг.

Гэхдээ бизнесийн орчныг аятай таатай байлгахад хууль, эрх зүйн орчныг бүрдүүлдэг засаглалын үзүүлэлт их чухал.

Гуравдугаарт, эдийн засгийн орчин. Дөрөвдүгээрт, дэд бүтэц их чухал гэж үздэг. Яагаад гэвэл, дэд бүтэц хөгжиж байж эдийн засгийн боломжуудыг бий болгоно. Энэ мэтчилэнгээр үндсэн дөрвөн бүлгийн 181 үзүүлэлтээр л тухайн аймаг, орон нутаг, сум, дүүргийн өрсөлдөх чадварыг тодорхойлдог юм. Үүнийг та олон гэж харж байна. Мэдээж, төгс төгөлдөр зүйл гэж хаана ч байхгүй. Маш олон давуу тал, бас маш олон сул талтай байдаг.

Үүнийгээ л ашиглах хэрэгтэй. Аль тал нь арай их байна гэдэгтээ анализ дүгнэлт хийгээд давуу талаа яаж ашиглаж, сул талаа яаж нөхөж сайжруулах вэ гэдэг дээр илүү ажиллах ёстой. Тиймээс 21 дүгээрт эрэмбэлэгдсэн аймаг бүх зүйлээрээ муу гэсэн үг биш. Зарим нэг үзүүлэлт нь сайн л байгаа. Үүнийгээ ашиглах хэрэгтэй.

-Өрсөлдөх чадварт нөлөөлж байгаа олон салбар бий. Тэгэхээр танайх ажиллах хүчнээ хэрхэн сонгож авдаг вэ?
-Өрсөлдөх чадвар гэдэг нь өргөн хүрээний ойлголт, олон сэдвийг хамардаг. Тиймээс Монгол Улсад өрсөлдөх чадварт нөлөөлж байгаа аль нэг салбар, аль нэг асуудлыг судлах өөрсдөө санаачилга гаргана, эсвэл олон улсын байгууллага санал тавьдаг. Тэгэхээр тэр ажлуудыг хийхдээ тухайн салбарын хүмүүстэй хамтарч ажиллах аргачлалаар ажилладаг. Манай төвд гаднын хөгжингүй орнуудын том сургуулиудын оюутнууд дадлага хийх гэж ирдэг.

Манай төвд гаднын хөгжингүй орнуудын том сургуулиудын оюутнууд дадлага хийх гэж ирдэг.

Гаднын судлаачид манайд ажиллах хүсэлтүүд маш их ирдэг. Манайх өөрсдөө тэр хүмүүстээ санхүүжилт өгдөггүй, манайх өөрөө ТББ, санхүүжилт тодорхой хэмжээний хязгаарлагдмал учраас гадаадын судлаачид ажиллуулах боломжгүй болохоороо эргээд өөрсдөө санхүүжилтээ олох, янз бүрийн засгийн газрын хөтөлбөрүүдэд хамрагдаад санхүүжилтээ шийдээд ирж ажиллавал боломжтой гэдгийг хэлдэг.

Тэрнээс өөрсдөө ажиллах хүсэлтээ илэрхийлсэн гаднын судлаачдын хүсэлтүүд маш их ирдэг. Тэдэнд өөрсдийнхөө санхүүгийн асуудлыг шийдчихвэл манайд ажиллаж болно гэсэн хариуг өгдөг.

-Танай судалгааны төв бусад судалгааны төвүүдээс ямар ялгаатай вэ?
-Ихэнх судалгааг харахад ганц удаа хийгээд больчихдог. Харин манай судалгаа жил болгон давтамжтай гарч байгаагаараа давуу талтай. Энэ нь урт хугацааны чиг хандлагыг харж алхах боломжтой болж байгаа юм. Тэрнээс ганц удаагийн судалгаа нь яг одоо нөхцөл байдал ийм байна гээд бодлогын зөвлөмж өгөөд дуусчихдаг. Харин аймгуудын өрсөлдөх чадварын тайлан жил бүр гардаг учраас урт хугацаандаа хөгжлийн чиг хандлага нь харагдаж байгаа.

Нэг судалгаа хийхэд бүтэн жил зарцуулагддаг. Манай төв том жижиг нийлсэн 150 гаруй судалгаа хийсэн гэсэн ерөнхий тоо бий. 70 орчим хурал, хэлэлцүүлэг хийсэн. Бид зөвхөн судалгаа хийгээд зогсохгүй дэлхийн тинк танк байгууллагуудын жишгээр хийсэн судалгаагаа хурал хэлэлцүүлгээр танилцуулдаг.

-Танай төв 10 жилийн хугацаанд судалгаа хийсэн. Энэ хугацаанд анхаармаар ямар үзүүлэлтүүд, байна вэ?
-Бид өрсөлдөх чадварын судалгаа хийснээрээ хамгийн онцлогтой зүйл нь хамгийн их хэлбэлздэг, тогтворгүй байдаг үзүүлэлт нь засаглалын үзүүлэлт. Харин хамгийн тогтвортой байдаг үзүүлэлт нь дэд бүтэц. Засаглалын асуудлаар санал асуулгаар ихэнх асуудлууд нь гарч ирдэг.

Төсөв санхүү, мөнгөний бодлого, татварын бодлого гээд төсөв мөнгөтэй холбоотой асуудлууд орж ирдэг учраас засаглалын үзүүлэлтэд нөлөөлдөг. Засаглал тогтворгүй байдаг. Нэг байгууллага байгуулаад, нэрийг нь хэд хэдэн удаа солиод л сүүлдээ татан буугдаад байхаар гадаад хөрөнгө оруулагчдын хувьд тогтвортой байдал хамгийн чухал байдаг.

Цахилгааны үнэ Дундговь, Дархан-Уул, Өмнөговь, Сэлэнгэ эдгээр аймгуудад хамгийн өндөр үнэтэй байдаг.

Хууль тогтоомж нь хатуу байж болно, татвар нь өндөр байж болно хамгийн гол нь ойлгомжтой, урт хугацаандаа тогтвортой байх ёстой байдаг. Тэгж байж хөрөнгө оруулна, хөрөнгө оруулалт хийсэн ч гэсэн ашгаа хэдэн жилийн дараа авах эсэх талаар тооцоо хийх боломжтой.

Бодлогоо шат шатандаа тогтвортой байлгавал өрсөлдөх чадвар сайжирна. Өрсөлдөх чадварын арван алтан дүрэм гэж байдаг. Нэгдүгээрт хууль эрхзүй, захиргааны тогтвортой, ойлгомжтой орчин бүрдүүлэх , хоёрдугаарт төр, засгийн үйл ажиллагаа нь бизнес эрхлэх орчинг хялбаршуулан, таатай болгохыг дэмжсэн ил тод, хариуцлагатай, хурдан шуурхай байдал хамгийн их нөлөөлнө гээд заачихсан байгаа.

Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаанд сонирхолтой хэдэн судалгаа бий. Орон нутагт халаалтын үнэ аймаг болгонд өөр өөр байдаг. Жишээ нь, хамгийн өндөр халаалтын үнэ өндөр аймгаар Архангай, хоёрдугаарт Баян-Өлгий аймаг ордог. Энэ нь халаалтын асуудлыг орон нутагт шийдэж чадаагүйгээс ард иргэд нь өндөр үнэ төлж байгаа. Цахилгааны үнэ Дундговь, Дархан-Уул, Өмнөговь, Сэлэнгэ эдгээр аймгуудад хамгийн өндөр үнэтэй байдаг. Эдгээр нь амьжиргаатай шууд холбогддог.

-Танайх судалгааныхаа санхүүжилтийг хаанаас авдаг вэ?
-Манайх бол ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага. Бидний хийж байгаа судалгаанууд ч гэсэн аль нэг байгууллага, улс төрийн намын захиалгаар хийдэггүй. Монгол Улсын хөгжилд юу хэрэгтэй байна вэ гэдэг хандлагаар л бид судалгаагаа хийдэг. Бид өөрийн бүтээгдэхүүнүүд буюу харьцуулсан судалгаануудаа байнга гаргадаг.

Өөрсдөө гардаж бүх судалгаагаа хийдэг. Мөн сар бүр макро эдийн засгийн судалгааг гаргадаг. Инфляц хэдэн хувьтай байна вэ, ДНБ-ий өсөлт, ханшийн өөрчлөлт гээд ерөнхий үзүүлэлтээр макро эдийн засгийн тоймыг гаргадаг юм. Мөн банкнуудын өрсөлдөөний тоймыг улирал тутам гаргадаг. Олон улсын байгууллагын тендерт оролцож, хараат бус судалгааг ч хийдэг.

-Тухайн орон нутгийн удирдлагууд орон нутагтаа юу хэрэгтэй вэ гэдгийг судлах үүрэгтэй хүмүүс. Энэ судалгааны тайлан тэдний хийх ажлыг нь бэлдээд өгчхөж байна?
-Бидний хийсэн судалгаанаас харахад Хөвсгөл аймагт нэг эмчид бараг 650 хүн ногдож байна. Нэг эмч 650 хүнийг яаж үзэх юм бэ. Энэ чинь эргээд эмнэлгийн үйлчилгээний чанарт нөлөөлнө. Ер нь тоон үзүүлэлт маш их зүйлийг хэлдэг. Нөгөөтээгүүр, орон нутгийн иргэдийнхээ хэрэгцээнд тулгуурлаж байж л аливаа ажлыг хийх ёстой. Ингэхгүй энд тэндгүй баахан хоосон барилга барих чинь хөгжил биш. Эцэст нь эдийн засгийн ямар ч үр ашиггүй баахан урсгал зардал гарна шүү дээ.

Бидний хийсэн судалгаанаас харахад Хөвсгөл аймагт нэг эмчид бараг 650 хүн ногдож байна. Нэг эмч 650 хүнийг яаж үзэх юм бэ.

Аймгуудын өрсөлдөх чадварын оноо нь жилээс жилд өсөж байгаа. Тухайн үзүүлэлтүүдээ анхаарч авч үздэг. Сэлэнгэ, Сүхбаатар зэрэг аймгууд маш идэвхтэй үзүүлэлтүүд нь сайжирч байгаа. Аймгуудын эрэмбэ өөрчлөгдөнө гэдэг нь нэг бол тухайн аймгийн өрсөлдөх чадвар сайжирсан эсвэл бусад аймгууд илүү сайжирсан байдаг.

Бүсчилж харахаар төвийн бүсийн аймгууд харьцангуй өрсөлдөх чанар өндөртэй байдаг. Бүх аймгууд анхаарч ажиллаж, муу байгаа үзүүлэлтээ засаж сайжруулан, бодлогоо тодорхойлдог болсон.

Тайланд тухайн жилд тулгамдаж байгаа таван асуудал аймаг болгонд гардаг. Аймаг болгонд гардаг нийтлэг асуудал нь дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, бизнес эрхлэлт, зээлийн хүү өндөр зэрэг асуудлууд жил болгон давтагддаг.

-Энэ жилийн аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны дүнгээр өнгөрсөн жилийнхээс үзүүлэлтүүд нь сайжирсан тодорхой аймгуудын тухайд?
-Дорноговь аймаг бизнесийн үр ашиг, дэд бүтэц бүлгүүд сайжирсан. Худалдааны салбарын борлуулалт нэмэгдсэн, чанаргүй зээлийн үлдэгдэл буурсан, тохижилтын ажлууд хийгдсэн, гэмт хэрэг буурсан, түгээлтийн сүлжээ сайжирсан байна. Ховд аймгийн хувьд засаглалын үр ашиг сайжирсан.

Төсвийн тэнцэл, төсвийн удирдлага болон ил тод байдал сайжирсан нь нөлөөлсөн. Дорнод аймагт дэд бүтэц сайжирсан. Үндсэн дэд бүтэц, технологийн дэд бүтэц бүлгүүд сайжирсан байна. Үүнээс дурдвал, холбооны салбарын орлого нэмэгдсэн, компаниудын зохицох чадвар сайжирсан, бүтээн байгуулалт засвар үйлчилгээ нэмэгдсэн зэрэг байна.

Б.Тамир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио5 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент6 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр6 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр6 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент6 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр6 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий7 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа