CRI Монгол радио
Пэн Лиюань баярын үг хэлэв
Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий, ЮНЕСКО-гийн эмэгтэй хүүхэд, эмэгтэйчүүдийн боловсролын асуудлын тусгай элч Пэн Лиюань 12-ны өдөр ЮНЕСКО-гийн эмэгтэй хүүхэд, эмэгтэйчүүдийн тав дахь удаагийн боловсролын шагнал гардуулах ёслолын ажиллагаанд видео бичлэгээр баяр хүргэж үг хэллээ.
Тэргүүн хатагтай Пэн Лиюань Шри Ланка, Кени улсаас шалгарсан шагналын эзэнд чин сэтгэлээсээ баяр хүргэж байгаагаа илэрхийлэв. Пэн Лиюань хэлэхдээ, 2015 онд Хятад улс эмэгтэй хүүхэд, эмэгтэйчүүдийн боловсролын шагналыг байгуулахаар ЮНЕСКО-той хамтран ажиллав. Уг шагнал хүртэгч эмэгтэй хүүхэд, эмэгтэйчүүдэд мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, тэдний амьдралын мөрөөдлийг биелүүлэх, боловсрол, нийгмийн хөгжилд жендэрийн тэгш байдлыг дэмжих, нийгмийн хөгжлийг ахиулахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Хятад улс 2021-2025 онуудад эмэгтэй хүүхэд, эмэгтэйчүүдийн боловсролын хоёр дахь шагнал гардуулах ажлыг ЮНЕСКО-той хамтран хийж, олон улсын боловсролын солилцоо, хамтын ажиллагааг ахиулан, эмэгтэй хүүхэд, эмэгтэйчүүдийн боловсролыг ахиулах, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд илүү их хүчин чармайлт гаргана гэжээ.