Бидэнтэй нэгд

Эдийн засаг

М.Отгон: Засварчнаас цехийн дарга хүртэл дэвшин ажилласан миний замнал залууст боломж болно гэдэгт эргэлздэггүй

Нийтэлсэн

Би Эрдэнэт үйлдвэрт 2003 онд анх ажилд орсон. Хувь заяагаа холбосон үе гэвэл 2000 оноос юм даа. Учир нь би үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн механикийн хоёр дахь удаагийн өдрийн ангид 1998 онд элсэн суралцсан. Бидэнд Эрдэнэт үйлдвэрийн туршлагатай инженерүүд багшилж, дадлагын ажлаа үйлдвэрийн цех, ажлын байранд хийх боломж өгч байв. Энэ нь сургуулиа төгсөөд Эрдэнэт үйлдвэрт ажиллах хүсэл сонирхлыг төрүүлж, бадрааж өгсөн гэж бодож явдаг. Тухайн үед Эрдэнэт үйлдвэр, Технологийн сургуультай хамтран ажиллаж, 3.5-аас дээш голч дүнтэй 3 дугаар дамжааны оюутнуудынхаа 4,5 дугаар дамжаанд суралцах сургалтын төлбөрийг 100 хувь дааж, төгссөний дараа ажлын байраар хангах бодлого хэрэгжүүлж байсан. Энэ бодлогын үр өгөөжийг хүртэх аз завшаан надад бас ирсэн. Миний 5 дугаар дамжаанд суралцах сургалтын төлбөрийг Эрдэнэт үйлдвэр төлж, улмаар төгсөөд үйлдвэрийн хүн болж билээ.

Анхны ажлын гараа маань Баяжуулах үйлдвэрийн засварын хэсэгт тоног төхөөрөмжийн засварчнаар эхэлж, дараа нь ээлжийн мастер хийж байв. Ингээд үйлдвэрийнхээ нарийн мэргэжлийн инженер техникийн ажилтнуудын нөөц бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Екатеринбург хотын Уул уурхайн сургуульд хоёрдогч дээд боловсрол олгох хөтөлбөрөөр 2.5 жил суралцаж төгссөн. Энд баяжуулагч инженерийн мэргэжил эзэмшин, 2008 оноос Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт өрмийн машинч, баяжуулагч, технологич гэх зэргээр доороос нь ажиллаж байлаа. Ер нь манай үйлдвэрийн хүний нөөцийн бодлого нээлттэй бүх ажилтнуудаа мэргэжил дээрээ өсөх, ахих боломжийг бүрдүүлж өгдөг. Ажил мэргэжил дээрээ хичээсэн бүхэнд суралцаж хөгжих дэмжлэг, туслалцааг харамгүй зориулдаг гэж боддог.

Миний ажлын гараа тоног төхөөрөмжийн засварчнаар эхэлж байсныг өмнө би дурдсан. Засварчнаар 8 сар гаруй хугацаанд ажилласан ч ахмад туршлагатай инженерүүд, багш нараасаа ихийг сурч, дараа дараагийн ажилд минь сайн туршлага, арга барил болж үлдсэн гэж цаг үргэлж талархаж явдаг. Тиймээс өнөөг хүртэлх миний ажлын замналын туршид зааж зөвлөж, сургаж ирсэн үе үеийн багш нар, бригад хамт олон, ээлжийн мастерууд, удирдлагуудын ач тус, ажлыг чин сэтгэлээсээ хэрхэн гүйцэтгэх ёстойг ой тойнд минь гүн бат суулгаж өгсөн дөө. Хүний хэлсэн заасан бүхнийг тэр даруйд нь гүйцэтгэхийн зэрэгцээ илүү сайжруулах, бас хөнгөвчилж эв дүйтэй хийх, шинийг эрэлхийлэх гээд олон эрдэм ухааныг багш нар минь, хамт олон минь зааж сургасан. Одоо ч суралцсаар явна.

Цаг тухай бүр хамт олон, багийнхантайгаа зөвлөлдөж, нэгдэж ажиллахыг би хичээдэг. Одоо манай цехийн ажилтнуудын нас их залуужиж байна. Тэднийг сайн мэргэжилтэй, сайн ажилтан болоход нөлөөлөх зөв хүчин зүйлийг бүрдүүлж, тасралтгүй суралц гэсэн зарчмаар ажиллахыг зөвлөдөг. Тиймээс ч цехийн ажлын байранд олон хэлбэрийн сургалт зохион байгуулдаг. Давтан сургах, мэргэжил дээшлүүлэх болон багш шавь, ганцаарчилсан сургалтуудыг үе шаттай хийж, залуу ажилтнуудаа ажил мэргэжилдээ эзэн болж, хөгжиж дэвшин ажиллах үндсийг нь тавьж өгөхийн тулд зорьж байна. Шинийг харж урагшилж, тэмүүлэл дүүрэн ажиллаж хөдөлмөрлөөсэй гэж хүсдэг. Энэ ажлыг бид Захиргаа, хүний нөөцийн бодлогын газартай хамтран, судалгаа шинжилгээн дээр үндэслэн хийж байна. Засварчнаас цехийн дарга хүртэл дэвшин ажилласан миний ажлын замнал олон олон залууст боломж болон ирнэ гэдэгт эргэлздэггүй ээ.

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа