Бидэнтэй нэгд

Нийгэм

А.Энхтогтох: Бид XXI зууны зөөлөн ур чадварыг хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай

Нийтэлсэн

Дэлхийн дахиныг хамарсан цар тахал манай улсын боловсролын салбарт ямар өөрчлөлт авчирсан талаар Боловсролын хүрээлэнгийн секторын эрхлэгч А.Энхтогтохтой ярилцлаа.

-“COVID-19” халдвар  манай улсын боловсролын салбарт ямар өөрчлөлт авчирсан талаар ярилцлагаа эхэлье. Нэг ёсны сорилт боллоо?
-Ер нь 1990-ээд оноос хойш нэг нийгмийг тогтол­цооноос нөгөө нийгмийн тогтолцоонд шилжсэнтэй холбогдуулан боловсролын тогтолцоонд томоохон сорилтууд бий болсон.

Энэ үеэс сургалт зөвхөн анги танхимд явагдах боломжгүй,цахим орчинд хэрхэн, яаж явуулах вэ гэдэг асуудлыг ярьж эхэлсэн.  Гэвч шийдэх гарцыг олж харж чадахгүй явсаар өнөөдрийг хүрсэн.  Коронавирус гарсан нь бидэнд бэрхшээл авчирсан боловч нөгөө талаасаа сорилт болсон гэж үзэж болно.

Сургалтыг зөвхөн анги танхимаар явуулах боломжгүй, цахим технологид суурилсан сургалтуудыг явуулах шаардлага үүссэн гэдгийг бидэнд санууллаа. 30 хүүхдийг ширээний ард суулгачхаад яг ижилхэн арга, адилхан сургалтын материал хэрэглэгдэхүүнээр сургахад хүүхдүүд нэг ижил сэтгэлгээтэй болж төгсөнө. Гэтэл хүүхэд болгон ялгаатай үзэл бодолтой, өөр өөр авьяастай. Тэднийг бид нар сургууль гэсэн хайрцаганд оруулаад бүгдийг нь нэг хэвэнд цутгасан юм шиг үзэл бодолтой болгож төгсгөж болохгүй. Уг нь бид боловсролын чанарт анхаарахын тулд сургалтыг өөрчлөх ямар боломж байна вэ гэж ярьж байсан боловч  хэрэгжүүлж  чадаагүй явсан.

-Дэлхийн бусад улс орнууд цар тахлын үед хэрхэн хичээллэж байна. Энэ тахал манай улсад ямар сургамж үлдээв?
-Ковидийн үед дэлхийн улс орнууд цахим хичээл, цахим технологийг  хөгжүүлэх,  цахим ангийг үүсгэх, цахим контентуудыг бэлтгэх, теле хичээл явуулах гэсэн өөрийн орны онцлог, нөхцөл байдалд тохирсон олон янзын аргаар боловсролыг олгож байна. Өндөр хөгжсөн орнууд цахим платформоо ашиглаад хүүхдүүдэд мэдээлэл өгөх жишээтэй. Зарим орон зайны сургалтын багшийг эрчимтэй ажиллуулж,  багшаар дамжуулж  хүүхдийн сургалтын материал, хэрэглэгдэхүүн, гарын авлагуудыг хүргэж байна. Харин манай улс цахим платформоо хөгжүүлж чадаагүй байсан учраас  олон хүнд богино хугацаанд мэдээлэл хүргэх теле хичээлийг сонгосон. Улсын хэмжээнд нэгдсэн цахим хичээлийг хөгжүүлэх платформ байхгүй,  янз бүрийн цахим технологиудыг ашиглаад хүргэе гэхээр тэрийг ашиглах чадвартай багш, эцэг эх, суралцагч байхгүй байлаа. Тиймээс зурагтаар дамжуулж боловсрол олгох боломжтой гэдэг өнцгийг хараад маш хурдан хугацаанд шийдвэр гаргасан. Үндэсний хэмжээнд 4535 теле хичээлийг бэлтгэж  хүргэлээ. Энэ бол манай улсын хувьд маш том сан үүсч байгаа гэсэн үг. Энэ сангаа ашиглаад цаашид бид нар ямар нэгэн байдалд боловсролыг хүүхдэд алсын зайнаас үр ашигтай хүргэх технологийн хөгжүүлэлтийг хийх шаардлагатай гэж үзсэн. Тиймээс  үндэсний хэмжээнд боловсролын нэгдсэн портал сайтыг хөгжүүлэх эхлэлийг тавиад явж байна. Сайтаа хөгжүүлэхээс  өмнө теле хичээлийг яаж илүү сонирхолтой, ойлгомжтой байдлаар хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон байдлаар хүргэх вэ гэдэг дээр ажиллах хэрэгтэй юм байна гэж үзээд Монгол контент компанитай хамтраад бага, суурь, бүрэн дунд боловсролын 109 теле хичээлийг контент болгож хүргэх ажлыг эхлүүлсэн.  Мөн  теле хичээлээ  цахим хэлбэр лүү шилжих хэрэгтэй болсон. Боловсролын системийн хичээл олон нийтэд нээлттэй болох шаардлага үүссэн.

-Манай улс анх удаагаа теле хичээлээр сурагчдад боловсрол олголоо. Бид юун дээр алдсан бэ?
-Боловсролын хүрээлэн, БШУЯ, МУИС-ийн судлаачдын багийн судалгаануудын үр дүнг харахаар багш, эцэг эх, сурагчдын сэтгэл ханамж 80 гаруй хувьтай байсан. Теле хичээлээс шинэ мэдлэг мэдээллийг олж авах боломжтой гэж үзсэн. Зөвхөн багш заадаг сургалтаасаа салж,  сурагч төвтэй суралцахуйг илүү их дэмжмээр байна гэж олон жил ярьсан боловч багш нарын хандлага төдийлөн өөрчлөгдөхгүй  байсан.  Харин теле хичээлээс багш нар сурагч төвтэй сургалтыг удирдаж явуулах арга технологиудыг сурлаа гээд сэтгэл ханамж өндөр байсан. Мөн эцэг эхчүүд хүүхдүүдэд зааж сургадаг арга технологи өөр болсон юм байна гэдгийг ойлгосон.   Харин сурагчид сэтгэл дундаар үлдсэн. Учир нь багш нартайгаа амьд харилцаа үүсгэж чадахгүй,  юуг мэдээд, юуг чадаад байгаагаа шалгуулах  боломж байгаагүй гэсэн судалгааны үр дүн гарсан.  Тиймээс бид цахим хичээлийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарсан. Зарим сургууль санаачилга гаргаад “Google classroom” ашиглаад цахим анги үүсгээд, тэндээ дасгал даалгавраа оруулаад багштайгаа эргэх холбоо үүсгэж ажилласан  туршлага бий.  Гэхдээ дан ганц теле хичээл бол өрөөсгөл.  Үндэсний хэмжээнд багш нарыг цахим технологид сургахад анхаарлаа хандуулж байна. Багш бэлтгэх тогтолцоон дээр ч үүнийг анхаарах хэрэгтэй. Ковидийн үед хичээлийн агуулга, арга зүйг холцруулахгүйн тулд  мэдээллийг богино хугацаанд дамжуулах теле хичээлийг ашигласан. Харин одоо теле хичээлийг цахим хичээл болгох асуудал чухал. Дэлхий нийтийн чиг хандлага бүх суралцагчид цахим технологи ашиглаж сурах чиглэл рүү явж байна. Тиймээс одооноос багш нараа бэлтгээд, цахим технологийн хөгжүүлэлтээ хийх шаардлагатайг COVID-19 бидэнд ойлгууллаа.

-Цахим, теле хичээлийн хүртээмж нэлээд асуудал дагуулсан. Учир нь айл бүр зурагт, байнгын интернеттэй байж чадахгүй шүү дээ?
-Судалгаагаар сурагчдын 80 орчим хувь нь теле хичээлээ үзсэн. Үлдсэн 20-30 хувь нь цахим хэрэглэгдэхүүн, ашиглах ухаалаг утас  байхгүй, , зурагтгүй, интернетэд  холбогдоогүй гэсэн шалтгаанаар хичээлээ үзэж чадаагүй. Тиймээс 300 гаруй сумын хэд нь интернеттэй , хэд нь интернетгүй гэдгийг судалж байна. Үр дүнг нь гаргаад бодлогын түвшинд хэрэгжүүлэх ажлуудыг хийх хэрэгцээ шаардлага байгаа. Их сургуулийн тухайд  багш нар ямар мэдээллийн эх сурвалжаар хичээлээ хүргэх вэ гэдэг бэлтгэлгүй байсан. Нэгдсэн цахим платформ байхгүйгээс багш болгон өөр өөр мэдээллийн сувгуудаар оюутнуудтай харилцаад эхлэхээр оюутнууд, багшийн ачаалал ч нэмэгдэнэ. Хэрэв бид үндэсний нэгдсэн платформын сантай байсан бол тэнд багш нар хичээлүүдээ оруулдаг,  оюутнууд кодоороо нэвтрээд мэдээллээ авдаг эргээд багш нартайгаа эргэх холбоо тогтоогоод мэдлэг олж авахад нэг их хүндрэл үүсэхгүй байсан.  Цаашид бид дан ганц танхимын сургалтаар явах боломжгүй. Зайны сургалтыг  хөгжүүлэх ёстой. Манай улсын хувьд сурагчдын сургууль дээр  өнгөрүүлдэг цаг дэлхийн бусад улс оронтой харьцуулахад бага. Энэ нь хүн амын насжилт залуу, сургуулийн дэд бүтцийн асуудал  шийдэгдээгүйтэй  холбоотой. Дэлхийн улс орнуудын сургууль дээр байдаг цагийн  тодорхой хэсэгт нь танхимаар хичээллэж, үлдсэн цагт нь сурагчдыг хөгжүүлэх сургалт, дугуйланд хамруулдаг. Харин манай улс танхимд 4-5 цаг шил шилийг нь харуулж суулгачхаад багшийн зааж байгаа хичээлийг үр дүнтэй гэж үзэх нь өрөөсгөл. Хичээлийн бус цагаар хүүхдээ хөгжүүлэхийн тулд эцэг эхчүүд сургуультай уялдаатай, хамтын ажиллагаатай ажиллах хэрэгтэй. Хүүхдээ яг аргаар бодлого, дасгалаа бодоод байна уу гэдгийг нь эцэг эх өөрөө мэдэж байж зөвлөн тусална.

-Цаашид цахим сургалтыг сайжруулах тал дээр яаж анхаарах ёстой вэ?
-Ер нь дэлхий хавтгай болчихлоо. Тэр улс өндөр хөгжилтэй гээд  тухайн орны туршлагыг шууд авчраад Монголд хэрэгжих бодит нөхцөл байдлыг тооцохгүйгээр хэрэгжүүлнэ гэвэл энэ нь өөрөө асуудалтай. Ер нь дэлхийн улс орнуудын туршлага гэдэг зүйл нэг болчихлоо. Нээлттэй эх сурвалжуудыг хөгжүүлэх гэдэг  зүйл дэлхийд илүү хөгжчихлөө. Манай улс үүн дээр анхаарах хэрэгтэй. Сургалт, хүүхдийн хөгжилтэй холбоотой, нас насны онцлогт тохирсон насан туршийн боловсролыг дэмжих нээлттэй эх сурвалжуудыг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ чиглэлийн  зүйл манайд орхигдсон байсан. XXI зуунд дэлхийн улс орнууд хүнд зайлшгүй хөгжүүлбэл зохих ёстой ур чадвар  болох харилцааны, багаар ажиллах, мэдээлэл харилцаа холбооны технологид суралцсан байх гэсэн  чадваруудыг хөгжүүлэхэд илүү их ач холбогдол өгч байна.  Бид цаашдаа XXI зууны чадвар буюу зөөлөн ур чадварыг хөгжүүлэхэд онцолж анхаарах шаардлагатай. Цаашдын хөтөлбөрийн чиг хандлага ч  энэ рүү илүү их чиглэнэ.

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио5 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент6 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр6 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр6 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент6 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр6 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий7 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа