Бидэнтэй нэгд

Дэлхий

Хятадын эдийн засаг сэргэж, АНУ өрөнд баригдав

Нийтэлсэн

Бээжингийн засгийн газрын өчигдрийн /2020.10.19/мэдээлэлд дурдсанаар БНХАУ-ын эдийн засаг энэ оны гуравдугаар хагаст өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 4.9 хувиар өсчээ.

Дээрх өсөлт нь эдийн засагчдын тооцоолж байснаас бага зэрэг дутсан ч олон давуу тал бий болгож байгаа юм. Тухайлбал,  эдийн засаг нь дээрх хэмжээгээр өссөний ачаар барилга, үйлчилгээний салбар маш хурдтай хэвэндээ оржээ.

БНХАУ-ын эдийн засаг энэ оны эхний улиралд цар тахал хүчээ авч, хүн бүрийг хөл хорьж байхад түүхэнд байгаагүйгээр муудсан ч өдгөө эргээд бүрэн сэргэсэн байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар ДНБ 0.7 хувиар нэмэгджээ.

“БНХАУ-ын эдийн засаг өмнөх улирлын амжилтаа үргэлжлүүлэн энэ улиралд эрс хурдтай өсчээ” хэмээн Хятадын ахмад эдийн засагч Жулиан Эванс Притчард ярьжээ. Таван хувиас бага өсөлт өмнө нь Хятадын хувьд удаанд тооцогдож, санаа зовоосон асуудал болдог байжээ. Гэвч энэ удаад бол нөхцөл байдлыг харгалзан үзэж, бусад том эдийн засгуудтай харьцуулахад 4.9 хувь гэдэг нь гайхалтай үзүүлэлт юм.

Олон улсын вальютын сан 2020 онд БНХАУ-ын эдийн засаг ердөө 1.9 хувиар, АНУ-ын эдийн засаг 5.8 хувиар, Евро хэрэглэдэг 19 орны эдийн засаг 8.3 хувиар өснө хэмээн тооцоолж байжээ.

Чанга хатуу дэглэмийн сайн тал: Өнгөрсөн жилийн сүүл үеэр Бээжин цар тахлын дотоод дахь халдвараа тогтоон барихын тулд хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг барууны зарим улстөрчид хүчтэй шүүмжилж байсан юм. Гэвч Бээжингийн чанга хөл хорионы дэглэм, ард иргэддээ тавьсан хатуу хяналтын бодлого нь үр дүнгээ өгч БНХАУ дотооддоо Covid-19-sy халдваргүй орон болж чаджээ. Мөн эдийн засгаа сэргээхийн тулд томоохон төслүүддээ хөрөнгө хаясан нь үр дүнгээ өгсөн байна.

Хятадын цар тахлыг хяналтандаа авсан арга бусад оронд, ялангуяа удирдагч нь Бээжингийнх шиг өндөр эрх мэдэлтэй биш орнуудад хэрэгжүүлэхэд маш хүндрэлтэй юм. Тухайлбал, АНУ, Европод цар тахлын дахин нэг үе эхэлж, шинэ халдварын тоо эрчимтэй өссөөр байна. Цар тахлаас сэргийлэх зорилгоор Парис хөл хорио дахин тогтоож, Лондонд хүмүүс нэгнийдээ зочлохыг хориглох зэрэг арга хэмжээ хэрэгжүүлж эхлээд буй. АНУ-д өдөрт 55 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа нь есдүгээр сарын үзүүлэлтээс 60 хувиар өссөн дүн харуулж, ихэнх мужууд нь арга хэмжээ авч чадахгүй байна.

АНУ ойрын хугацаанд улс даяар хөл хорио тогтоох шинжгүй байна. Мөн Вашингтоны хувьд нэг өдөрт бүртгэгдэх шинэ халдварын тоо эрс буурахаас нааш эдийн засаг нь хямарсан хэвээр байх төлөвтэй байгаа юм. Харин энэ хооронд Хятадын эдийн засаг улам хүчирхэгжих төлөвтэй байна.

“Бид ойрын хугацаанд лав энэ өсөлт үргэлжлэх болно хэмээн таамаглаж байна. Ирээдүйд ч, ядаж дараа жилийн эхэн үе хүртэл Хятадын хувьд чанга хатуу дэглэм сайн талаа харуулж, аж үйлдвэрлэл, барилга байгууламж өмнөхөөс илүү хүчтэй сэргэлт авсан байж магадгүй. Хажуугаар нь хөдөлмөрийн зах зээлийн орчин нөхцлийг чангатгаж, үйлчлүүлэгчийн тав тухыг хангаснаар үйлчилгээний салбар, хөдөлмөр эрхлэлт ч цаашид сайжирсаар байх бололтой” хэмээн Эванс Питчард хэлжээ.

Ахиулаад харвал: Олон улсын вальютын сан БНХАУ-ын эдийн засаг 2021 онд 8.2 хувиар өснө хэмээн тооцоолсон байна. Энэ нь мэдээж АНУ, Европын эдийн засгийн өсөлтөөс хол тасархай дүн юм.

Алибаба боломжийг алдсангүй

Алибаба цахим худалдааны салбарт өрсөлдөгч JD.com-ыг тэргүүлж, Хятадын тэргүүлэх сүлжээ супермаркетуудыг гартаа оруулсан аж. Ингэхдээ тэд Sun art худалдааны групп дэх хувьцаагаа 36 хувиас 72 хувь болгож нэмэхийн төлөө 28 тэрбум хонгконг доллар буюу 3.6 тэрбум ам.долларыг зарцуулсан талаараа Алибаба өчигдөр/2020.10.19/ тайлагнажээ. Цаашид Алибаба үлдсэн хувьцаануудыг худалдаж авахын тулд бусад хувьцаа эзэмшигчдэд таатай санал тавихаар төлөвлөж байгаа гэнэ.

Цар тахлын үеийн болон цар тахлаас үүдсэн ирээдүйн онцгой нөхцөл байдлыг ашиглан БНХАУ-ын хамгийн том цахим худалдааны хоёр компани болох Алибаба, JD.com хоёр ширүүн тулалдаж байгаа аж. Тэд хоёул илүү их худалдан авагч татахын тулд бодит дэлгүүр, цахим платформыг хослуулан хөгжүүлж, улам боловсронгуй болгосоор байгаа юм.

АНУ-ын өр хоёрдугаар дайнаас хойш ийм өндөр байсангүй

АНУ-ын хөрөнгө оруулагчдад төлөх ёстой өр хэд хэдэн салбарт дээд цэгтээ хүрсэн байна. Тухайлбал, олон жилийн турш хуримтлагдсан өр, хугацаанаасаа хэтэрсэн алданги нийлээд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш байгаагүй өндөр цэгт хүрчээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын төрийн сан есдүгээр сараар эцэслэдэг 2020 оны санхүүгийн жилд АНУ-ын алдагдал 3.13 их наяд ам.долларт хүрсэн тухай мэдээлсэн байна. Энэ нь өнгөрсөн санхүүгийн жилийнхээс гурав дахин өндөр тоо юм.

Холбооны төсвийн хариуцлагатай хорооны тооцоолсноор АНУ-ын нийт өр 21 их наяд ам.доллараас давсан нь ДНБ-ий бараг 102 хувьтай тэнцэж байгаа юм. Харьцуулж үзвэл 1946 онд АНУ-ын нийт өр ДНБ-ий 106 хувьтай тэнцэж байсан бөгөөд түүнээс хойш ийм өндөр тоо ажиглагдаагүй билээ.

Онцгой цаг үе: Өдгөө сая сая америкчууд ажилгүй болж, ажил олохын тулд эрвийх дэрвийхээрээ хичээж байгаа тул улам бүр өссөөр буй улсын өр хэний ч санаа зовох эн тэргүүний асуудал болж чадахгүй байна. Энгийн иргэд байтугай амжилттай явсан захирал, ажил олгогчдын хувьд ч гэсэн компанийнх нь үйл ажиллагаа доголдож, өөр зүйлд анхаарах битгий хэл Вашингтоноос дахин нэг удаа санхүүгийн халамж, тусламж үзүүлэхийг шаардаж байгаа юм.

Улсын өр ийм өндөр түвшинд байх нь засгийн газар улс орондоо тулгамдаад буй асуудал, нэн шаардлагатай хэрэгцээг мэдрэхэд болон хангахад асар их саад учруулах билээ.

CRI Монгол радио23 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио23 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио24 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио24 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио24 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм24 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий24 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг24 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий24 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий24 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр24 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр24 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент24 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм2 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ