Бидэнтэй нэгд

Нийгэм

И.Ариунсайхан: Гурван нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний дээжид зохиомол цацраг идэвхт цезий-137 изотоп илэрсэн

Нийтэлсэн

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын улсын ахлах байцаагч И.Ариунсайхантай гадаад орчин, хүн амын шарлагын хяналтын талаар ярилцлаа.  

-Гадаад орчин, хүн амын шарлагын хяналтын талаар ярилцахаасаа өмнө цацрагийн хяналтын чиглэлээр товчхон мэдээлэл өгөхгүй юу?
-Цацрагийн хяналтын чиглэл нь гурван төрлийн хяналтыг хэрэгжүүлдэг. Нэгдүгээрт, цацрагийн үүсгүүрийн хамгаалалт, аюулгүй байдалд тавих хяналт. Хоёрдугаарт,  цацрагийн үүсгүүртэй харьцан ажиллаж байгаа ажилтнуудад тавих хяналт буюу мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналт. Гуравдугаарт, хүн амд нөлөөлж болох цацрагийн шарлагын хяналтыг хийж гүйцэтгэдэг.

-Гадаад орчны цацрагийн хяналтыг хэрхэн хийдэг вэ. Ноцтой өөрчлөлт гарч байсан ямар тохиолдлууд байна?
-Манай байгууллагаас цаг уур, орчны шинжилгээний газрын Улаанбаатар хот, 21 аймгийн цаг уурын станцын материаллаг баазад түшиглэн гадаад орчны цацрагийн хяналтыг хэрэгжүүлж байна. Байгалийн цацрагийн дэвсгэр түвшний хяналтыг гүйцэтгэхдээ гамма цацрагийн тунгийн чадлын хэмжилтийг өдөрт 2 удаагийн давтамжтайгаар, тунадас тоосонцрын хэмжилтийг 10 хоног тутамд хийдэг.

Онцгой өөрчлөлт гэх юм бол, Чернобылийн атомын цахилгаан станц болон Фүкүшима Дайчи цөмийн цахилгаан станцын ослын дараах үеийг хэлж болох юм.   Улаанбаатар хотын агаарын аерозолын нийлбэр бета идэвхийн сарын дундаж хэмжээ 1.5мБк/морчим байснаа Чернобылийн атомын цахилгаан станцын ослын дараа 1986 оны 05 дугаар сард 51.6 мБк/мхэмжээнд хүрч ердийн хэмжээнээс 34 дахин ихэссэн.

Хүн амын шарлагын хэмжээ нь хүнсний бүтээгдэхүүн, ундны ус, хөрс, дулааны цахилгаан станц, нам даралтын зуухны хаягдал үнс, барилгын материалын дээжид агуулагдах цацраг идэвхийн хэмжээ, барилга байгууламжийн агаарт агуулагдах байгалийн гаралтай цацраг идэвхт радон хийн хуримтлалаас шууд хамаардаг.

-Өндөр хувь байна шүү, энэ нөхцөл байдал хэр хугацаанд үргэлжилсэн бэ?
-Дээрх үзүүлэлт аажмаар буурч, 10 хоногийн дараа хэвийн хэмжээтэй болсон байдаг. Харин Фүкүшима Дайчи цөмийн цахилгаан станцын ослын дараа 2011 оны 03 сард гамма цацрагийн тунгийн чадлын хэмжилтийн давтамжийг ойртуулж, цаг тутамд хэмжилтийг гүйцэтгэж байсан. Тухайн үед хэмжилтийн дүнгээр байгалийн цацрагийн дэвсгэр түвшин (0.02мкЗв/цаг)-аас хэтэрсэн тохиолдол гараагүй.

-Таны хийж гүйцэтгэдэг гол ажил бол хүн амд нөлөөлж болох цацрагийн шарлагын хяналт. Хүн амын шарлага гэдэг ойлголтын тухай дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?
-Сансрын туяа болон байгалийн цацрагийн дэвсгэр түвшний шарлагаас бусад эх үүсвэрээс хүн амын авч буй шарлагыг хэлдэг. Хүн амын шарлагын хэмжээ нь хүнсний бүтээгдэхүүн, ундны ус, хөрс, дулааны цахилгаан станц, нам даралтын зуухны хаягдал үнс, барилгын материалын дээжид агуулагдах цацраг идэвхийн хэмжээ, барилга байгууламжийн агаарт агуулагдах байгалийн гаралтай цацраг идэвхт радон хийн хуримтлалаас шууд хамаардаг. Цацрагийн үүсгүүртэй харьцаж ажилладаг хүмүүсийн сард авч болох шарлагын дундаж хэмжээ 20 милли Зиверт/сар байдаг бол хүн амын авч болох зөвшөөрөгдөх хэмжээ 1 миллиЗиверт/жил байдаг. Хүн амын шарлагын 40-50 хувийг цацраг идэвхт хий болох радоны шарлагаас авдаг болох нь судалгаагаар тогтоогдсон байна.

Цөмийн цахилгаан станцын ослоос үүссэн цацрагийн бохирдолтой хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсэн байж болзошгүй байдаг.

-Тэгэхээр дулааны цахилгаан станц, нам даралтын зуухны хаягдал үнс, импортын хүнсний бүтээгдэхүүн, барилгын материалын дээжид цацраг байдаг гэсэн үг үү?
-Цөмийн цахилгаан станцын ослоос үүссэн цацрагийн бохирдолтой хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсэн байж болзошгүй байдаг. Иймээс Мэргэжлийн хяналтын байгууллага импортоор орж ирж буй хүнсний бүтээгдэхүүнд эрсдэлд суурилсан хяналтыг хэрэгжүүлж, тодорхой бүс нутгаас импортлогдсон тодорхой нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнд байнга хяналт тавьж ажилладаг. 2020 оны байдлаар 3 нэр төрлийн бүтээгдэхүүний дээжид зохиомол цацраг идэвхт Цезий-137 изотоп илэрсэн ч Монгол Улсад мөрдөгдөж буй Цацрагийн аюулгүйн нормд заасан стандартаас хэтрээгүй байсан.

Хаанаас олборлосон нүүрс вэ гэдгээс шалтгаалан нүүрсэнд харилцан адилгүй хэмжээгээр цацраг идэвхт изотопууд агуулагддаг. Нүүрсийг шатаасны дараа хаягдал үнсэнд цацраг идэвхийн хэмжээ нэмэгдсэн байдаг. Дулааны цахилгаан станцын хаягдал үнс болон хаягдал үнс ашиглан үйлдвэрлэсэн барилгын материалын дээжид цацраг идэвхт изотопууд агуулагдсаар байдаг. Эдгээрээс шалтгаалан хүн амд цацрагийн нөлөөлөл байгаа эсэхэд тухай бүр хяналт тавьж ажилладаг юм. Аливаа уурхайн нүүрсний дээжид хийсэн цацрагийн шинжилгээний дүнг үндэслэн ахуйн хэрэглээнд эсвэл эрчим хүчний станцад ашиглаж болох эсэх талаарх ангиллыг Цацрагийн аюулгүйн нормоор тогтоож өгсөн байдаг.

Сүүлийн 3 жилийн хугацаанд 39 барилгын материал үйлдвэрлэгчдийн 86 эцсийн бүтээгдэхүүнд хийсэн цацрагийн шинжилгээний дүнгээс үзэхэд Цацрагийн аюулгүйн нормд заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдол илрээгүй.

Мөн Цацрагийн аюулгүйн нормд дулааны цахилгаан станцын хаягдал үнсийг нэмэлтээр ашиглан үйлдвэрлэсэн барилгын материалыг цацраг идэвхийн хэмжээнээс нь хамааруулан зориулалтаар ангилсан байдаг. Сүүлийн 3 жилийн хугацаанд 39 барилгын материал үйлдвэрлэгчдийн 86 эцсийн бүтээгдэхүүнд хийсэн цацрагийн шинжилгээний дүнгээс үзэхэд Цацрагийн аюулгүйн нормд заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдол илрээгүй.

-Монгол улсын хэмжээнд ундны ус болон хөрсөнд цацрагийн хяналт хийдэг гэж байсан. Энэ талаар тодруулбал?
-Дэлхийн царцдаст уран, тори, кали гэх мэт байгалийн гаралтай цацраг идэвхт изотопууд агуулагдаж байдаг. Хөрс, усанд байгалийн гаралтай цацраг идэвхт изотопууд тодорхой хэмжээгээр агуулагддаг. Мөн цөмийн цахилгаан станцын осол, цөмийн зэвсгийн туршилтаас үүссэн зохиомол цацраг идэвхт изотоп салхиар дамжин гадаргын ус болон хөрсний гадаргууд цацрагийн бохирдол үүсгэж болзошгүй учир цацрагийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх замаар Улаанбаатар хот, 21 аймагт хөрсний хяналт шинжилгээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

-Хүн амын шарлагын ихэнх хувийг радон хий эзэлдэг гэж ярилаа. Радон хийг хэрхэн хэмжиж тогтоох боломжтой вэ?
-Радон гэдэг нь байгалийн гаралтай, цацраг идэвхт хий. Өнгөгүй, үнэргүй, хүний нүдэнд үзэгдэхгүй учир тусгай цацрагийн хэмжилтийн багажаар хэмжиж, хуримтлалын хэмжээг тодорхойлдог. Хөрсөнд агуулагдах уран, торийн бүлийн элементийн агууламж, барилгын насжилт, хөрсний геологийн бүтэц, улирлын онцлог зэргээс шалтгаалан радоны хуримтлалын хэмжээ өрөө тасалгаа, гүний худгийн усанд янз бүр байж болно.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас сүүлийн 4 жилийн хугацаанд Улаанбаатар хотын 196 цэцэрлэг, сургууль, музей, номын сан, архивын өрөө, танхимуудад хуримтлагдсан радон хийн хуримтлалыг тогтоох, тандалт судалгааг явуулсан.

-Энэ хий уушгины хорт хавдрын нэг шалтгаан болдог гэсэн, үнэн үү. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ. Сүүлийн үед энэ чиглэлээр хийсэн хяналт шалгалтын дүн ямархуу гарав?
-Мэргэжлийн хяналтын байгууллагаас сүүлийн 4 жилийн хугацаанд Улаанбаатар хотын 196 цэцэрлэг, сургууль, музей, номын сан, архивын өрөө, танхимуудад хуримтлагдсан радон хийн хуримтлалыг тогтоох, тандалт судалгааг явуулсан. 2019 онд улсын төсвийн хөрөнгөөр 1 радоны багаж шинээр авч, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Дархан-Уул, Орхон аймгийн 40 объектод тандалт судалгааг өргөжүүлэн явуулсан. Тандалт судалгааны дүнгээр 209 барилгын өрөө, тасалгаанд байгалийн гаралтай цацраг идэвхт хий радоны хуримтлал стандарт хэмжээнд байсан бол  27 байгууллагын 41 цэгт зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй гарсан. Зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байгууллагуудад улсын байцаагчийн зөвлөмжийг хүргүүлж ажилласан.

Хүүхдийн бодисын солилцоо эрчимтэй, эсийн хуваагдал байнга явагдаж байдаг учраас цацрагт насанд хүрсэн хүнээс илүү мэдрэмтгий, хожим үүсэх үр дагавар нь илүү байдаг. Тиймээс хүн ам ялангуяа хүүхэд байнга байх үзүүлэлт өндөр барилгуудад (ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, музей, номын сан гэх мэт) байгалийн гаралтай радон хийн тандалт судалгааг хийж гүйцэтгэдэг.

ДЭМБ-ын судалгаагаар уушгины хорт хавдрын анхдагч шалтгаан нь тамхидалт байдаг бол тамхи татдаггүй хүмүүсийн хувьд радон хий нь уг хавдрыг үүсгэгч анхдагч шалтгаан болохыг тогтоосон байна.

Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын хувьд радон хийн хуримтлал 1 метр куб агаарт 200 Бк (Беккерель) байвал зөвшөөрөгдөх хэмжээнд байна гэж үздэг. Түрүүн хэлсэнчлэн радон нь өнгөгүй, үнэргүй, хүний нүдэнд үзэгдэхгүй учир тусгай цацрагийн хэмжилтийн багажаар хэмжиж, хуримтлалын хэмжээг тодорхойлдог. Гэхдээ иргэд, байгууллагууд өрөө тасалгаандаа агааржуулалтыг тогтмол хийж, агаар сэлгэж байх нь сэргийлэх нэг арга юм. Ялангуяа хуучны барилгуудад үйл ажиллагаа явуулж байгаа бол.

-Ярилцсанд баярлалаа.

CGTN мэдээ7 цаг өмнө

Пэн Лиюан, Бразилийн Ерөнхийлөгчийн гэргий Розанжела нар Үндэсний урлагийн театрт зочиллоо

Улс төр7 цаг өмнө

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 10 дугаар бага хурал болно

Боловсрол7 цаг өмнө

Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний НОМЫН БАЯР болно

Нийгэм7 цаг өмнө

Үндэсний бөхийн хувцас хэрэглэл өмсөж, гараа дэвээ дуурайдаг иргэдийг шалгуулна

Эдийн засаг7 цаг өмнө

Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна

Энтертайнмент7 цаг өмнө

Роналдогийн 14 настай хүү Португалын шигшээд анх удаагаа тоглолоо

Постер7 цаг өмнө

Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжинэ

Улс төр7 цаг өмнө

Зөвшөөрөл авах, татварын дэмжлэг тааруу байна

Энтертайнмент7 цаг өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Дэлхий7 цаг өмнө

Намын хөрөнгөөс 38 тэрбум вон завшсан улстөрчийг БАРИВЧЛАХ зөвшөөрөл хүсжээ

Нийгэм7 цаг өмнө

Хүний гэрлэн бүрхүүл бүтэн байвал ажил, амьдрал ч тэгширнэ

Дэлхий1 өдөр өмнө

Орос, Украины шууд яриа хэлэлцээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлжээ

Дэлхий1 өдөр өмнө

Украинд дайны галыг зогсоох боломжийг алдаж болохгүй гэж үзэж байна

Нийгэм1 өдөр өмнө

Сэтгэлзүйн зөвлөгч судлаач: Т.ТӨРМӨНХ Монголын нийгэмд ёс суртахууны доройтол газар авч, оюун санааны хямрал гүнзгийрч байна

Дэлхий1 өдөр өмнө

Трамп: Катар үнэгүй онгоц бэлэглэж байхад татгалзвал би тэнэг хүн болох байх

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент7 цаг өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн