Бидэнтэй нэгд

Боловсрол

10,000 программист бэлтгэх төслийг дэмжиж, 23 хүүхдэд 100 хувийн тэтгэлэг олголоо

Нийтэлсэн

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлж буй мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, дэлхийд өрсөлдөх чадвартай “10,000 программист” бэлтгэх төслийг энэ оны таван сараас хэрэгжүүлж эхэлсэн. “10,000 программист” хөтөлбөрийг дэмжих хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын, Азийн сан, Гэрэгэ Системс ХХК хамтран энэ удаагийн Гэрэгэ Академийн гуравдугаар анги болох өглөөний ангийн 23 суралцагчдыг дэмжиж, үнэ төлбөргүй суралцуулахаар болсон билээ.

Энэхүү “Гэрэгэ академи” сургалтын төвийн өглөөний ээлжийн нээлтийн үйл ажиллагаа өнгөрсөн даваа гарагт /2020.10.19/ боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Азийн сангийн Эдийн засгийн чадавхи бэхжүүлэх хөтөлбөрийн захирал Тришиа Төрболд, Гэрэгэ системс компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбат болон бусад холбогдох албаны хүмүүс, суралцагчид оролцов.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлсэн 10,000 программист бэлтгэх сургалтад хамрагдсан 500 хүнээс бусдыгаа манлайлсан, цаашид үргэлжлүүлэн суралцах чин хүсэлтэй боловч төлбөрийн боломж хомс 10 эрэгтэй, 10 эмэгтэй хүүхдийг сонгон шалгаруулж, АНУ-ын Азийн сангийн тэтгэлгээр бага орлоготой өрхийн охид, эмэгтэйчүүдийг дэмжих зорилгын хүрээнд нийт 20 суралцагчдыг зургаан сарын хөтөлбөрт үнэгүй суралцуулахаар болсон байна. Мөн Гэрэгэ Системс нь нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй, асрамжийн газрын гурван хүүхдийг нэмж үнэ төлбөргүй академийн хөтөлбөрт хамруулж байгаа аж.

Энэхүү зургаан сарын хөтөлбөрөөр код бичих сургалтад суугаад зогсохгүй, код бичих анхан шатны мэдлэг олгох онолын сургалтад хамрагдах, суралцах 6 сарын хугацаандаа Гэрэгэ Системс ХХК-ийн томилогдсон IT инженерүүдээс ментор авах, сургалтын бус цагаар зөвлөгөө тусламж авах, 1 сарын хугацаанд Гэрэгэ Системс ХХКомпанид дадлага хийх, үргэлжлүүлэн дараагийн шатны гурван сарын хөтөлбөрт хамрагдах, 2 дугаар шатны хөтөлбөрийг дууссаны дараа сайн төгсөгчийг Гэрэгэ Системс ХХКомпанид программистаар ажиллах, зарим суралцагчдыг бусад IT технологийн чиглэлээр ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудад зуучлан оруулах зэрэг эхнээс нь дуустал тухайн суралцагчдыг чиглүүлж өгөх давуу талтай юм байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм4 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг4 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент4 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр4 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм4 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр4 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ5 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ