Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Жилд нэг удаа даатгалын төлбөр төлөөд зээлийн эрсдэлээс сэргийлэх боломж бий

Нийтэлсэн

Голомт банкны Даатгал хариуцсан менежер Ч.Чинзориг зээлийн эрсдэлийн даатгалын талаар зөвлөж байна.

2020 оны эхний улирлын байдлаар Монгол Улсад 500 мянга гаруй иргэн ямар нэгэн байдлаар зээлтэй байна. Гэхдээ үүнийг давхардсан тоон үзүүлэлт гэдгийг санах хэрэгтэй. Задлаад үзэхэд 97.3 мянган иргэн ипотекийн, 797.1 мянга нь хэрэглээний зээлтэй, 530 мянга гаруй иргэн бусад төрлийн зээлтэй байна.

Тэгвэл энэ тооноос хэд нь эрсдэлээ бүрэн даах боломжтой байдаг бол?

Гэнэтийн зүйл учрахад бэлэн байхыг хүссэн хүсээгүй нийгэм биднээс үргэлж шаардаж байдаг. Хэнд ч маргааш юу тохиолдохыг тааж мэдэх боломжгүй учраас тэр. Байгууллага нь цалингаа тавьж чадахгүйд хүрсний улмаас зээлээ төлөх боломжгүй болох, эрүүл мэндийн асуудал тулгарах гэх зэргээр өөрөөс болон бусдаас хамаарсан олон янзын шалтгаан тохиолдох эсэхийг бид мэдэхгүй. Гэнэт осолд орж, хөдөлмөрийн чадвараа алдсанаар зээлээ төлж чадалгүй орон байраа алдаж байсан жишээ амьдрал дээр олон бий. Бүр муугаар бодоход зээлтэй иргэн амь насаа алдлаа гэхэд ард үлдсэн ар гэр, үр хүүхдүүд нь зээлийн өрөнд орж, төлөх хэрэгтэй болдог ч  тэр бүр боломж нь хэр байдаг бол?

Манайд ихээхэн тохиолддог зээлийн эрсдэлийн нэг төрөл бол гэнэтийн осолд орсны улмаас зээлийн өр төлбөрөө барагдуулах боломжгүй болох явдал юм. Зөвхөн орон сууцны зээлийн хувьд тухайн зээлдэгч нь гэнэтийн осолд орсны улмаас амь насаа алдах, эсвэл хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувь алдсан тохиолдолд зээлийн өрөө төлж барагдуулж чадахгүйд хүрч, санхүүгийн дарамтанд орохоос сэргийлэх боломжтой байдаг. Зээлийн эргэн төлөлтийг тасалдуулахаас сэргийлэх одоогоор мэдэгдэж байгаа хамгийн боломжит арга нь даатгал болоод байна.

Жилд нэг удаа даатгалын төлбөр төлөөд зээлээ эргэн төлж чадахгүй байхвий гэх эрсдэлээс бүрэн сэргийлэх боломжтой байдгийг иргэд тэр бүр мэдээд байдаггүй.

Даатгалын компани таны өөрийгөө болон өөрийнхөө эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний үнийн дүнгийн асар бага хувь буюу 0.1-3 хүртэлх хувийг даатгалын хураамж болгон авч даатгалын санг бүрдүүлдэг. Тэрхүү сангаас эрсдэлд орсон харилцагч нарынхаа нөхөн төлбөрийг олгох зарчмаар ажилладаг. Өөрөөр хэлбэл өнөөдөр танд эрсдэл тулгараагүй бол таны болон бусад харилцагч нараас бүрдүүлсэн мөнгөөр эрсдэл учирсан өөр нэг харилцагчид тусална. Магадгүй та маргааш ямар нэг эрсдэлд орвол мөн л бусад харилцагч нар танд тусална. Тиймээс зарим харилцагч нарын гаргадаг “даатгалаа төлсөн ч нөхөн төлбөр аваагүй” гэх гомдол нь огтхон ч асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Ирээдүйд учирч болзошгүй хэлж ирдэггүй тэрхүү эрсдэлийн улмаас үүссэн санхүүгийн хямралыг хүндрэлгүйгээр даван туулахад туслах нь даатгалын зарчим. Даатгал бол ашиг олохын төлөөх үйл ажиллагаа огт биш, тухайн зүйлийг байсан байранд нь л буцаан оруулах ёстой үйлчилгээ юм.

Даатгалыг яагаад банкаар хийлгэх шаардлагатай байдаг вэ?

Харилцагч нэг дороос санхүүгийн бүх үйлчилгээг хамгийн хямд үнээр авах боломж бүрддэгээрээ банкаар даатгал хийлгэх нь илүү давуу талтай.  Банкны хувьд үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, нэмэлт орлогын эх үүсвэртэй болдог бол даатгалын компаниуд банкны өргөн сүлжээ, дэвшилтэт технологи бүхий дэд бүтцийг ашиглан үйл ажиллагааны нэмэлт зардалгүйгээр шинэ зах зээл дээр ажиллах боломжтой болдог. Уг үйл ажиллагаанаас хэмнэсэн тэрхүү зардлаа харилцагчийн төлөх даатгалын хураамжаас суутгаснаар харилцагч зах зээл дээрх үнээс илүү хямдаар даатгалд хамрагдах боломж бүрддэг. Банк болон даатгалын нэгдэл буюу Bank + Insurance гэсэн хоёр үгийн нийлэмжээс үүссэн Банкашуранс (Bancassurance) гэх энэхүү үйлчилгээ нь банк өөрийн салбар нэгжээр дамжуулан банкны харилцагч нарт даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгон ажиллахыг хэлж байгаа юм. Банкашурансын үйл ажиллагаанд гурван тал (харилцагч, банк, даатгал) оролцож, тэдгээрийн харилцааг зохицуулж байдаг бөгөөд бүх оролцогч талуудад ашиг тустай үйлчилгээ гэдгээрээ онцлогтой.

Банкны хувьд даатгалын бүтээгдэхүүн зарж борлуулсныхаа төлөө зөвхөн шимтгэл авдаг ба даатгалын үндсэн үйл ажиллагаа болох хураамжийн хувь хэмжээг тогтоох, нөхцөл боловсруулах, ялангуяа нөхөн төлбөртэй холбоотой ямарваа нэг шийдвэр гаргах болон түүнд нөлөөлөх боломжгүй байдаг. Таны сонголтыг хөнгөвчлөхийн тулд банк хамгийн сайн гэсэн даатгалын компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулан санал болгож, цогц үйлчилгээг нэг дор үзүүлдэг юм. Даатгал болон банкны нэг адилхан тал нь хоёулаа харилцан итгэлцлийн хүрээнд ажилладаг. Тиймээс нэг талаас үйлчилгээ үзүүлэгч байгууллага харилцагчийн итгэлийг дааж, хариуцлагатай хандах, нөгөө талаас харилцагч даатгалын компаниа маш няхуур, зөв сонгох нь чухал юм.

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа