Бидэнтэй нэгд

Нийгэм

Байргүй болсон циркчид тэмцлийн ХУРЦ ХЭЛБЭРТ шилжинэ гэв

Нийтэлсэн

Циркийн хуучин байранд өнөөдөр /2020.10.23/ 300 циркчин цуглаж, тэдэнд тулгамдсан асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Циркийн уран бүтээлчид тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаагаа мэдэгдэн, өөрсдийн гэх байргүйгээс болж Монголын циркийн урлаг гудамжинд гараад удаж байгааг онцлов.

Циркчид бэлтгэл хийх газаргүй болж, МХЕГ-аас 2015 онд хуучин циркийн барилгад үйл ажиллагаа явуулахыг хориглосон тул хүндрэл бэрхшээлтэй тулгарсан байна. АСА цирк дээр байнга өндөр үнэ төлж, бэлтгэл хийх боломж байхгүй гэдгээ тэд учирлалаа.

“Монгол циркийн хөгжлийн төв”-ийн тэргүүн Н.Эрдэнэ “Хэвлэлийнхнийг бидэн рүү муухай турхирч байна. Амьтан сургах үйл ажиллагааг амьтны ярга хийдэг мэтээр бичиж, иргэдэд ойлгуулсан байсан. Үгүй шүү дээ. Амьтантай ээж нь юм шиг харьцаж байж л сургадаг. Ахмадуудын сургасан тэр амьтдыг нэг өглөө л Долоон буудал руу аваачаад, нядалж орхисон шүү дээ. Гадаадад ажиллаж, их мөнгө олдог гэж бидний тухай яриа тараасан. Бид гадаадад ажиллахаар явахдаа ч өөрсдөө зардлаа гаргадаг. 13 жилийн турш тэмцэж, шаардлага тавьсаар ирсэн. Одоо бид төр засгаасаа, яамнаасаа нэг зүйл хүсэж байна. Монгол Улсын Консерваторын хашаанд байгаа газар дээр Циркийн сургуулийн барилга барих зөвшөөрөл олгож өгөөч ээ. Циркийн үнэт өв, түүхийн дурсгал болсон Хуучин циркийн барилгыг сэргээн засварлаж өгөөч ээ” гэлээ.

Циркчдийн одоо бэлтгэл хийж буй байшин 120 жилийн насжилттай аж. Өнөөдрийн хэвлэлийн хурлаар тэд 60 жил болоод актлах ёстой байсан барилгад бэлтгэл сургуулилт хийх ёстой болж байгаа, өөр бэлтгэл хийх газар байхгүй гэдгийг ахин дахин сануулан ярьж байв.

Түүнчлэн циркчид өөрсдөө нийгмийн даатгалаа төлдөг бөгөөд урлагаа хөгжүүлэхийн төлөө явдаг ч байр сав нэхдэггүй гэв. “Холбогдох яам Монголын циркийн урлаг оршин тогтнохын төлөө явах ёстой, бид шаардлага тавих ёстой. 80 жилийн түүхтэй энэ агуу урлагийг хүндэлж, мэдээллийг маань зөв дамжуулж өгөөсэй гэж хүсэж байна” хэмээн тэд ярив.

Манежгүй болсон циркчид “Циркийн үзүүлбэр хийх, бэлтгэх ямар ч бололцоогүй болгож байгаад бид маш их эгдүүцэж байна. Төр засгаас шаардлагынхаа хариуг нэн даруй авмаар байна. Циркийн сургууль барих, голомт болсон хуучин циркийн суурин дээр циркийн ордонг бидэнд бий болгож өгөөч ээ гэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа гуйя” гэлээ.

Тэд гадаадад циркийн урлагаа сурталчлах гэж энэ урлагаар суралцаж, хөгжиж байгаагаа хэлээд, “Энэ том урлагийг хөгжүүлэх гэж, эх орон, ард түмэндээ үзүүлэх гэж бид үйл ажиллагаагаа явуулдаг. Гадаадад очоод гадаадын хүмүүсийг баясгаад байх нь чухал биш. Өв соёл болгож үзүүлэх гэж бид ингэж сууж байна. Монголын цирк гэдэг зүйл байхгүй болж, тасрах шинж рүүгээ орж байна. Циркийг цаашид явуулах хэрэгтэй гэж бодож байвал, урлагийн тоонд багтааж байгаа бол бидэнд гэрэл гэгээ хайрлаач ээ гэж хүсэж байна. Шаардлагыг маань хүлээж авна уу” гэв. Монголын циркчид өнгөрсөн хугацаанд олон улсын том тэмцээн, уралдаанд түрүүлж, дэлхийд гуравдугаарт жагсах хүртлээ хөгжиж, дэлхийд гайхагдан, гаднын улсын циркт очиж бэлтгэл сургуулилтаа хийжээ. Тэд гадаадын цирктэй гэрээ хийж, үндсэн номероо тоглох хугацаандаа дараагийн тэмцээндээ орох бэлтгэлээ хийдэг байсан аж.

Энэ мэтчилэн олон асуудал хөндсөн циркчид циркийн урлагаа аврахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад хандахаар болжээ.


Циркийг нурааж байна. Их аварга Асашёорюү Д.Дагвадорж циркийн барилгыг өөр зориулалтаар ашиглахаар сүйтгэж эхэллээ гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж, энэ сэдвээр иргэд болон хэвлэлүүд сүүлийн өдрүүдэд хүчтэй эсэргүүцэл илэрхийлж байгаа билээ. Тэгвэл “Монголын үндэсний цирк” дараах мэдэгдлийг гаргаж, циркийн барилгад их засвар хийж байгаа гэж тайлбарласан билээ.

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио1 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио1 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио1 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм1 өдөр өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий1 өдөр өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг1 өдөр өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий1 өдөр өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий1 өдөр өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр1 өдөр өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр1 өдөр өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент1 өдөр өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм2 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ