Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Л.Бямбасүрэн: И-баримт олгодог бүх эмийн сан 11-р сарын 2-ноос хөнгөлөлтэй эмээр үйлчилнэ

Нийтэлсэн

ЭМДЕГ-аас 2020 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн улсын хэмжээнд бүх эмийн сангууд хөнгөлөлттэй эмээр үйлчлэх бэлтгэл хангасан талаар мэдээлэл өгч байна.

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, УИХ-аар батлагдсан ЭМ-ийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор, 11-р сарын 2-ны даваа гарагаас улсын хэмжээнд бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгохоор болсон.

ЭМД-ын Үндэсний зөвлөлөөр 136 нэр төрлийн 522 худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөх шийдвэр гаргалаа. Хөнгөлөлттэй эмийн жагсаалт гаргахдаа олон улсын аргачлалын дагуу хүн амын дунд зонхилон тохиолддог өвчний үед хэрэглэдэг эмийг даатгалын хөнгөлөлтөд оруулсан.   Зүрх судас, чихрийн шижин, уналт таталт, зүрхний хэм алдагдал зэрэг өвчтэй хүмүүс эмээ түвэггүй авах боломж бүрдүүллээ. Бүх шатлалын эмч нар хөнгөлөлттэй эмийн жор бичнэ. Өмнө нь лавлагаа шатны эмнэлгийн эмч нар хөнгөлөлттэй эм бичдэггүй учир иргэд эмчийн жорыг өрхийн эмчээр дахин хуулуулж, хямд үнээр эм авдаг хүндрэлтэй байсан.

Эмч нар цахимаар эмийн жор бичнэ. Цахим жор нь долоо хоногийн хүчинтэй. И-баримт олгодог, интернэтэд холбогдсон бүх эмийн сан 11-р сарын 2-ноос хөнгөлөлтэй эмээр үйлчилнэ. Хөнгөлөлттэй эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй эм авах санхүүжилтийг нэмэгдүүлсэн. Тэгэхээр иргэд сарын өмнө олноороо дугаарлан бие биедээ хүндрэл үүсгэх хэрэггүй болсон. Эмч жор бичсэн бол сарын аль ч үед эмийн санд очиж хөнгөлөлттэй үнээр эмээ авах боломжтой гэлээ.

CGTN мэдээ10 цаг өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ1 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол2 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр2 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр2 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр2 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр2 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ