Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Хувийн тэтгэврийн хуулийг улстөрчдийн сонирхлоор батлах уу

Нийтэлсэн

Энэ удаагийн УИХ-ын 62 суудалд “иргэдээ халамжилна, орлогыг нь нэмэгдүүлнэ, ирээдүйг нь баталгаатай болгоно” гэж амласан Ардын намынхан заларсан.Амласнаа хэрэгжүүлэхгүй гэдгээ намрын чуулганы эхнээс мэдрүүлж эхэллээ. Тухайлбал, УИХ Тэтгэврийн санг өвлүүлэх тухай хуулийн төслийг унагаав.

Уг нь энэ хууль НДШ төлдөг бүх хүнд хамаатай. Учир нь тэтгэвэрт гарахгүй хүн, халамж хэрэггүй ахмад настан гэж байхгүй. Монгол хүний дундаж наслалт, тэр дотроо өрх тэргүүлж яваа эрэгтэйчүүдийн тухайд авч үзвэл насаараа татвар, шимтгэл төлчхөөд тэтгэвэр ч авч амжилгүй бурхны орныг зорьж байна гэсэн судалгаа хүртэл гарч байв. Тиймээс тэтгэврийн санг өвлүүлэх асуудлыг олон жил ярьж ирсэн. Харамсалтай нь энэ УИХ унагаалаа.

Тэтгэврийн санг өвлүүлэх тухай хуулийн төслийг унагаасны дараа Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг гишүүд зөрөөд УИХ-ын босгыг давж орж ирсэн. Тэгвэл гишүүдийн олонх нь хуулийн төслийг лоббидох болов. Ардаа аль нэг банк, санхүүгийн байгууллага бүхий гишүүд лобби хийж байгаа нь ч нууц биш юм.

Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг харахад түүнийг батлах нь улстөрчдийн хувийн эрх ашигт үйлчлэх болохоос тэтгэвэр авагч иргэдэд ашигтай тусахгүй байж мэдэхээр байна.

Ер нь бол НДШ-ийн мөнгийг төр зохицуулж, банкуудад байршуулж байхдаа санхүүгийн сахилга бат ямар байсныг монголчууд мэднэ. Төр хариуцах юмаа өгч байгаа атлаа Нийгмийн даатгалын сан алдагдалтай гэж тархи угаасаар ирсэн. Хувийн тэтгэврийн тухай хууль, тэтгэврийн сангийн зохицуулалт хэр сахилга баттай, хариуцлагатай байхыг таашгүй.

Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг харахад түүнийг батлах нь улстөрчдийн хувийн эрх ашигт үйлчлэх болохоос тэтгэвэр авагч иргэдэд ашигтай тусахгүй байж мэдэхээр байна. Тэгээд ч энэ хууль нь одоо тэтгэвэр авч байгаа хүмүүст үйлчлэхгүй. Бага тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тэтгэврийг нэмэгдүүлэхгүй юм билээ. Үүнийг УИХ-ын гишүүн, НХХ-ийн сайд асан С.Чинзориг чуулганы хуралдаанд хангалттай тайлбарласан ч цөөнх болсон.

Тэрээр “Хамтын тэтгэвэр бий болохыг би дэмждэг. Нэмэлт тэтгэврийн тогтолцооны хэлбэрээр байх уу эсвэл албан журмын хуримтлалын сан хэлбэрээр байх уу гээд яам, гишүүн хоёр зарчмын зөрүүтэй концевц оруулж ирсэн байна. Одоогийн байгаа нийгмийн даатгалын сангийн тогтолцоог эвдэх гэсэн, нийгмийн даатгалын сан дээр их ачаалал үүрүүлэх гэсэн тэтгэврийн шинэчлэл нэрээр нийгмийг талцуулж болохгүй. Гэхдээ энэ шинэчлэл, тогтолцоотой холбоотой асуудлыг мэргэжлийн яам, Засгийн газар нь хийх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байна” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Монгол Улс тэтгэврийн шинэчлэл хийх шаардлага бий юу гэвэл байгаа. Харин шинэчлэлийн далбаан дор дөрвөн хувийг нь хувийн тэтгэврийн санд шилжүүлнэ гэж хэсэг хүн зүтгэж байгаа болохоос ямар хэмжээний тэтгэвэр өгөх нь тодорхойгүй байгаа нь асуудалтай.

Монгол Улс тэтгэврийн шинэчлэл хийх шаардлага бий юу гэвэл байгаа. Харин шинэчлэлийн далбаан дор дөрвөн хувийг нь хувийн тэтгэврийн санд шилжүүлнэ гэж хэсэг хүн зүтгэж байгаа болохоос ямар хэмжээний тэтгэвэр өгөх нь тодорхойгүй байгаа нь асуудалтай. Хэрэв тэтгэврийн даатгалын шимтгэлийн дөрвөн хувийг авна гэвэл жил бүр 350 тэрбумаас доошгүй санхүүжилт шаардана гэсэн үг. Энэ нь шинэчлэл гэхээс илүү одоогийн тэтгэврийн тогтолцоог эвдэх санал орж ирж байгаа учраас зарим гишүүн болгоомжилж байгаагаа тайлбарлаж байсан. Залуу гишүүдээс Н.Учрал “Өнөөдрийг тогтолцоог эвдэх гэсэн юм үгүй. Иргэдэд ачаалал үүсгэхгүй. Хэрэв хувийн тэтгэвэр төлөхгүй гэвэл 17 хувиа тэтгэврийн сандаа төлөөд явна. Албадаагүй” гэсэн бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Би шинэчлэлийг дэмжиж байгаа ч энэ хувилбарыг эсэргүүцэж байгаа. Жоомоо алах гээд байшингаа шатаахын үлгэрээр ийм аймшигтай дампуурал руу орж болохгүй. Энэ хуулийн төсөлд зардлын тооцоо алга байна.

Нийгмийн даатгалын тогтолцоог засах шаардлагатай. Энэ тогтолцоог унагаая гэж болохгүй. Орлого багатай хүмүүс энэ тогтолцооны гадна хаягдана. Харин хуримтлал үүсгэх боломжтой хүмүүст энэ ашигтай байж болно” гэсэн.

Эндээс асуудал ургаж байгаа юм. Б.Энхбаяр гишүүний асуусанчлан “Хувийн тэтгэврийн хуримтлалыг ямар компаниудад өгөх вэ. Нэрийг нь хэлж болох уу. Нэрийг нь сонсвол энэ танхимд сонирхлын зөрчилтэй гишүүн байгаа эсэхийг мэдмээр байна. Ямар шалгуураар энэ компаниудад өгөх вэ. Хэдэн жилийн дараа хувийн компаниас тэтгэврээ авч эхлэх вэ. Хувийн тэтгэврийн сан дампуурвал яах вэ. Бид хэд хэдэн банк дампууруулчихсан. НДС-гийн хөрөнгө тэнд байсныг авч чадаагүй тухай одоо ч ярьж байгаа. Хувийн хэдэн компанид 400-500 тэрбум төгрөг өгөх тухай ярьж байна вэ” гэсэн асуултуудад тодорхой хариулсны дараа Хувийн тэтгэврийн тухай хуулиа батлах эсэхийг УИХ шийдэх биз ээ.

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа