Бидэнтэй нэгд

Боловсрол

Л.Цэдэвсүрэн: Хуулийн найруулгад эцэг эхчүүдийн саналыг тусгана

Нийтэлсэн

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнтэй боловсролын салбарт хийж буй зарим ажлуудын талаар ярилцлаа.

-Сүүлийн өдрүүдэд боловсролын салбарын олон асуудлыг тусгасан томоохон хэлэлцүүлгүүдийг өрнүүлээд байна. Салбарын яамны зүгээс энэ ажилд ямар үүрэг оролцоотой оролцож байгаа вэ?
-Боловсролын салбарын асуудлыг олон талын өнцгөөс нь харж, гарц гаргалгааг хайж буй томоохон хэлэлцүүлгийг өрнүүлж буй УИХ-ын гишүүддээ талархаж байгаа. БШУЯ энэ арга хэмжээнд мөн хамтран оролцож байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн боловсролын салбарт дэвшүүлсэн гол зорилт бол “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших эрх тэгш боломж бүрдүүлж, тэгш хамруулах тогтолцоог шинэчлэх”-д чиглэж буй.

Энэ хүрээнд сургуулийн өмнөх, бага, суурь боловсролын агуулга, хөтөлбөрийг Монгол иргэнийг төлөвшүүлэх, ахлах, дээд боловсролын агуулга, хөтөлбөрийг дэлхийд өрсөлдөх Монгол иргэнийг бэлтгэхэд чиглүүлэн сайжруулахаар төлөвлөөд ажиллаж байна. Боловсролын салбар бол Монгол Улсын иргэн бүрийн оролцоог хангасан салбар. Ясли, хүүхэд харах үйлчилгээ, сургуулийн өмнөх боловсролын асуудал гээд өргөн хүрээг хамарсан онцлогтой салбар. Тиймээс миний хувьд боловсролын салбарын зарим ажлыг засаж сайжруулах, асуудлыг шийдвэрлэх, шинэчлэх юмсан гэж бодож байснаа хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна.

-ЕБС-ийн сургалтын чанарыг сайжруулах тухай асуудлыг өргөн хүрээтэй ярьж байна. Энэ чиглэлд салбарын яамнаас ямар ажлуудыг хийж байгаа вэ?
-Манай улсын ЕБС-ийн сургалтын хөтөлбөр бол сайн. Бид сургалтын хөтөлбөрөө 2014-2016 онд үе шаттайгаар шинэчилсэн байдаг. Мөн 2019 онд сайжруулалт хийсэн, дараагийн шинэчлэлийн цикл нь 2024 онд таарч байгаа.  Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын амжилтыг 2018 оноос хөндлөнгийн үнэлгээгээр үе шаттай үнэлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд энэ сард ЕБС-ийн 70 мянга гаруй хүүхдийг хамруулсан хөндлөнгийн чанарын үнэлгээг хийх гэж байна. Ингэснээр 2018-2019 онд хийсэн үнэлгээний өсөлт, бууралт ажиглагдана.

Тиймээс 2021 онд сургуулиудын тоог нэмж өргөжүүлэхээс илүүтэй энэ хөтөлбөрийг яаж өргөжүүлэх вэ гэдэгт анхаарч ажиллаж байна.

Мөн энэ чанарын үнэлгээн дээр суурилаад цаашид бид юу хийх вэ гэсэн ажлын чиглэлүүдийг илүү тодорхой гаргаж өгнө. Ер нь бол сургалтын хөтөлбөрийг ойр ойрхон өөрчлөх нь сургалтын чанарт бас сөргөөр нөлөөлж байгаа нь судалгаагаар ажиглагдсан. Багш нарын ажлын ачаалал, хүүхдүүдийн хичээл хэт их байгаа нь мөн сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байна. Үүнийг цаашид яаж зөв голдиролоор нь хөгжүүлэх вэ гээд бодлогоо тодорхойлоод,  эдгээр ажлаа Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаад батлуулаад, ажиллаад явж байна.

-Боловсролын салбарт олон улсын хөтөлбөрийг үе шаттайгаар нэвтрүүлэх ажлыг дэмжиж байгаа ч бас эсэргүүцэж байгаа ч хүн цөөнгүй байна. Таны хувьд ямар байр суурьтай байна?
-Кембрижийн хөтөлбөр бол олон улсад хэрэгжиж буй олон хөтөлбөрийн нэг. Манайхан олон улсын хөтөлбөр гэхээс илүүтэй Кембрижийн хөтөлбөр гэдгээр нь илүү ярьж хэвшсэн байдаг.  Энэ ажил бол  манайд анх удаа хийгдэж байгаа ажил биш юм. Кембрижийн хөтөлбөр буюу олон улсын хөтөлбөрийг бид 2011 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Олон улсын хөтөлбөрийн үр дүн, сургалтад гарч буй ахиц өөрчлөлтийн талаар олон улсын хөтөлбөрөөр хичээллэдэг төрийн өмчийн сургуулийн захирлууд холбогдох мэдээллээ өгөөд явж байгаа.

Тиймээс 2021 онд сургуулиудын тоог нэмж өргөжүүлэхээс илүүтэй энэ хөтөлбөрийг яаж өргөжүүлэх вэ гэдэгт анхаарч ажиллаж байна.  Олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй дээрх гурван сургуулийн ололт амжилт, туршилтад гарсан үр дүнг бусад сургуулиудад түгээн дэлгэрүүлэх нь зөв юм байна. Ингэхдээ цахим боловсролын тогтолцоог түлхүү ашиглаж явъя гэсэн чиглэлийг барьж ажиллаж байна. Энэ нь дунд, ахлах ангийн сургалтын хөтөлбөр болоод сурагчдын үзэх хичээлийн агуулга, чанарыг илүү сайжруулаад явахаас бус сургалтын хөтөлбөртэй харшлах зүйлгүй юм.

-Багш нарын ажлын ачаалал сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байна гэсэн шүүмжлэл их байдаг. Энэ асуудлыг яаж цэгцлэх вэ?
-Багшийн ажлын ачааллыг бид энэ онд бус хэдэн жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Өнгөрсөн жил л гэхэд улсын хэмжээнд түүврийн аргаар багш нарыг сонгоод, орон нутгийн багш нарыг нийслэлд хоёр зорилгоор авчирсан. Эхнийх нь 2014-2016 онд батлагдсан ЕБС-ийн сургалтын хөтөлбөр 3-4 жил хэрэгжээд явж байна.

Өөрөөр хэлбэл, багш үндсэн ажлаасаа давсан нэмэлт ажил гүйцэтгэж байгаа нь хүүхдэд танхимаар олгох мэдлэгээ бүрэн олгож чадахгүй байх, бие даалт, гэрийн даалгавар болгон олгож, сурагчдын ачааллыг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болж байна гэсэн дүгнэлтийг гаргасан.

Дунд нь бид явцын үнэлгээ, хяналт шинжилгээ хийгээд явж байна. Хэрэгжилтийн хувьд алдаа оноо, засан сайжруулах зүйлс гараад байгаа нь юутай холбоотой байна вэ гэдэг судалгаа мэдээллийг боловсролын шат шатны байгууллага гэхээс илүүтэй багш нараас нь өөрсдөөс нь судалгаа авч, санал хүсэлтийг нь сонссон.

Энэ судалгаагаар багш нар үндсэн ажлаасаа гадна хүүхэд олимпиадад бэлтгэх, зохион байгуулах, аймаг, сумын удирдлагын илтгэл, эсээ бичих, ажлын тайлан гаргах зэрэг бичиг цаасны ажлыг жагсаахад 419 төрлийн нэмэлт ажлын жагсаалт гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, багш үндсэн ажлаасаа давсан нэмэлт ажил гүйцэтгэж байгаа нь хүүхдэд танхимаар олгох мэдлэгээ бүрэн олгож чадахгүй байх, бие даалт, гэрийн даалгавар болгон олгож, сурагчдын ачааллыг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болж байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Тиймээс бид багш, сурагчдын ачааллыг тодорхой хувиар багасгах, бууруулах зохицуулалтыг хийж ажиллаж байна. Энэ онд мөн энэ ажлыг үргэлжлүүлэн хийгээд явна.

-Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх гэж байна. Хуулийн төсөлд ямар саналуудыг тусгаж байгаа вэ?
-2002 онд шинэчлэгдэн батлагдсан Боловсролын тухай хуульд өнөөдрийг хүртэл нийт 26 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Иймд энэ удаа бид хуулийг шинэчлэн батлуулахаар үзэл баримтлалын төслийг боловсруулж байна. Сургуулийн өмнөх боловсролын хувьд ясли, цэцэрлэгийн насыг өөрчлөх, хүүхэд харах үйлчилгээнд сургуулийн өмнөх боловсрол асуудлыг тусгах, багшийн тасралтгүй хөгжил, үнэлэмжийн асуудал,  сургалтын чанар, их дээд сургуулиудын эрэмбэ, судалгаа шинжилгээний ажил, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх, боловсролын салбарын төсвийн төлөвлөлт, хуваарилалт зэрэг эрх зүйн хувьд зохицуулах  асуудал их байгаа.

Тиймээс энэ сарын 17-ноос эхлээд Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд БШУЯ-наас 21 аймагт баг  очиж, одоо хэрэгжиж буй конценцийг танилцуулаад багш нэг бүрээс, эцэг эхчүүдээс санал авах гэж байна. Саналаа бид гурван янзаар авна. Цаасаар, цахимаар, аймаг бүрд хийх уулзалт ярилцлагаар дамжуулан авна. Ирээд нийслэлийн есөн дүүрэгт дээрх уулзалт хэлэлцүүлгүүдийг хийхээр төлөвлөж байна.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа