Covid-19
Д.Нямхүү: Халдвартай хүмүүсийг эмчилж байсан сувилагчаас коронавирус илэрлээ
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминЭрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийв. ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Сүүлийн хоёр хоногт 1068 хүний сорьцод шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 2 ачаа тээврийн жолооч, 30 настай, 48 настай Беларус улсын иргэдэд илэрсэн. Мөн аравдугаар сарын 24-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 19 настай эрэгтэйн давтан шинжилгээнээс, КОВИД халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан багийн сувилагчийн хяналтын шинжилгээнээс коронавирус илэрлээ. Энэ нь 14 хоногийн хугацаанд эмч, сувилагчид багаараа орж ажилладаг. Ингээд 14 хоног ажиллаж байгаад 14 хоног тусгаарлах байранд хянагддаг. Ингээд 28 хоногийн дараа гэртээ очдог. Гэтэл ажиллаж байгаад дуусахын өмнөх хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн. Тиймээс ажлын баг хамт олныг хяналтад аваад шинжилгээ хийж байна.
Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 356 боллоо. Үүнээс 314 хүн эдгэрсэн. ХӨСҮТ-д 42 хүн эмчлүүлж байна. 37 хүн хөнгөн, 4 хүн хүндэвтэр байна.” гэлээ.