Бидэнтэй нэгд

Нийгэм

Ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээг хангах нөөц боломж үлдээх нь Тогтвортой хөгжил юм

Нийтэлсэн

Хүрээлэн буй орчны тэнцвэрт байдал, байгаль экологийн асуудал нь өнөөдөр дэлхий нийтэд тулгарч буй зайлшгүй анхаарал хандуулах асуудлын нэг болсон. Манай улсын хувьд ч энэ асуудалд анхаарал хандуулан төр, хувийн хэвшил гэлтгүй, хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хадгалахын тулд байгаль орчин нийгмийн асуудал руу чиглэсэн олон ажлуудыг хийж байна.

Үүнтэй холбоотойгоор Монгол улсын санхүүгийн системийн 90 гаруй дангаараа бүрдүүлдэг арилжааны банкууд юуг, хэрхэн, яаж хэрэгжүүлж буй туршлагыг та бүхэнтэй хуваалцах үүднээс Тогтвортой Санхүүгийн Холбооны Удирдах зөвлөлийн дарга, 2020 оны ТОС Манлай  банк, Капитрон банкны гүйцэтгэх захирал Л.Ариунаагаас Тогтвортой санхүүжилт гэж юу болох, арилжааны банкуудын оролцоо тэр дундаа Капитрон банк хэрхэн үүнд оролцож буйг тодрууллаа. 

Сэт: Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе!  Ярилцлагаа тогтвортой хөгжил, тогтвортой санхүүжилт гэж чухам юу болохоор эхлэх нь зөв болов уу ?

Л.Ариунаа: Та бүхэнд ч гэсэн энэ өдрийн мэнд дэвшүүлье!

Тогтвортой хөгжил, тогтвортой санхүүжилтийн тухай дэлхий нийтээрээ маш их ач холбогдол өгч ярьж, хийж хэрэгжүүлж байна. Тогтвортой хөгжил гэдэг нь хүн өөрийнхөө өнөөдрийн хэрэгцээг хангахдаа ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээг хангах нөөц боломжийг үлдээж амьдрах тухай асуудал юм. Тэгэхлээр нийгэм, эдийн засгийн хөгжлийг балансыг нь алдагдуулахгүйгээр оновчтой авч явах, хамтад нь хөгжүүлэх энэ асуудлыг тогтвортой хөгжил гэж нэрлэж байгаа юм. Тэгвэл тогтвортой санхүүжилт гэдэг нь аливаа байгууллага, хувь хүн зээл олгох, хөрөнгө оруулах зэрэг санхүүгийн холбогдолтой шийдвэр гаргахдаа тогтвортой хөгжлийг дэмжсэн чиглэлүүдийг харгалзан үзэж шийдвэрээ гаргаж байх асуудал юм.

Өөрөөр хэлбэл хэрвээ байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй байх, ноцтой сөрөг нөлөөтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхээс татгалзаж байх асуудлыг хэлж байгаа юм. Монгол улсад 2010 оноос тогтвортой хөгжил, тогтвортой санхүүжилтийн талаар анхаарч ярьж хэлэлцэж эхэлсэн байдаг. Харин 2012 онд анх НҮБ-ын хуралдаанаар тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг анх санаачилж үүний дагуу 2015 оны 09 сард НҮБ-н ерөнхий ассамблейн 70-р чуулганаар дэлхий нийтээр 2030 он хүртэл дагаж мөрдөх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг батлан, албажуулсан байдаг. Ингэж баталгаажуулснаар энэ хөтөлбөрийг дэлхий нийтээр 2016 оноос илүү идэвхтэй хэрэгжүүлж, мөрдөж эхлээд байна.

Сэт: Та сая дэлхий нийтээр 2015 оноос Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн гэж хэллээ. Харин манай улсын хувьд хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ? Тэр дундаа арилжааны банкууд хэзээнээс энэхүү тогтвортой санхүүжилт хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бэ ?

Л.Ариунаа: 2013 онд Монгол улсад анх удаа тогтвортой санхүүжилтийн форумыг Олон улсын санхүүгийн корпораци, Монголын банкны холбоо хамтран зохион байгуулсан. Энэ үеэс эхлэн тогтвортой хөгжлийг дэмжих бодлого, бодлогын баримт бичгүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлуудыг Монголбанк болон арилжааны банкууд Монгол улсдаа түүчээлэн манлайлж ажиллаж байна. 2015 онд бүх банкууд өөрсдийнхөө зээл олгох шийдвэр гаргах үйл ажиллагаандаа тогтвортой санхүүжилтийн зарчмыг хэрэгжүүлж эхэлсэн. Ер нь банк бол нийгэмд санхүүгийн зуучлалын үүрэг гүйцэтгэж байдаг байгууллага. Энэ үүрэг нь нийгмийн хөгжилд маш чухал нөлөө үзүүлдэг учраас энэ үйл ажиллагаандаа  тогтвортой санхүүжилтийн бодлого, зарчмуудыг хэрэгжүүлээд явчихлаар нийт бизнесийн, нийгмийн үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн бодлого шингэнэ гэсэн үг юм. Энэ үйл ажиллагаагаараа банкууд тогтвортой хөгжлийг дэмжих ажилд өөрийн хувь нэмрийг оруулж байгаа юм.

Сэт: Тэгвэл Капитрон банкны хувьд Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг хэзээнээс хэрхэн, хэрэгжүүлж эхэлсэн бэ ?

Л.Ариунаа:  За эхлээд ТоС-ын холбооны тухай мэдээлэл өгье.  Арилжааны банкууд 2015 оноос хойш энэ чиглэлээр түлхүү ажиллаж эхэлсэн. Монголын Банкны Холбоо дээр явагддаг тогтвортой санхүүжилтийн ажлын цар хүрээ эрчимтэй нэмэгдэж өргөжсөн учраас 2018 онд Монголын Банкны Холбооноос салгаж ТоС холбоог тусдаа байгуулсан юм.

Тогтвортой санхүүжилт нь өөрөө маш өргөн хүрээтэй ажил, хийх ажил ихтэй учраас тусдаа холбоо болон байгуулагдаад 3 дахь жилдээ явж байна. Ногоон хөгжлийг дэмжихийн тулд урт хугацаатай, хөнгөлөлттэй хүүтэй санхүүжилт хэрэгтэй. Тиймээс ийм эх үүсвэрээр ногоон хөгжлийг дэмжиж санхүүжүүлж чадна. Тиймээс энэ чиглэлээр гадны олон улсын байгууллагууд, сангуудаас эх үүсвэр татахаар ажиллах нь нэн чухал асуудал байдаг. Өнгөрсөн 2.5 жилийн хугацаанд ТоС холбоо маш олон ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна.

Тухайлбал, ТоС холбоо нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн туршилтын хөтөлбөр болох эрчим хүчний хэмнэлттэй хувийн сууц барьж байгуулах, түүнийг санхүүжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн зорилго нь нийслэлийн утааг бууруулах зорилготой эрчим хүчний хэмнэлттэй байшинг ипотекийн зээлээр худалдан авахад урьдчилгаа 30 хувийн татаасыг өгөх онцлогтой. Арилжааны банкууд ногоон зээлийг гаргаад амжилттай хэрэгжүүлж байна. Банкууд гадаадаас эх үүсвэр татах зорилгоор 2016 оноос “Монголын ногоон санхүүгийн корпораци” компанийг байгуулах ажлыг эхлүүлсэн. Энэ байгууллага нь нэг талаас Засгийн газар,  арилжааны банкууд, нөгөө талаас “Уур амьсгалын ногоон сан” Олон улсын байгууллага гэсэн гурван талын оролцоотой үүсгэн байгуулагдах юм. Ийм бүтэцтэй байнгын ажиллагаатай институцийг бий болгож чадвал “Уур амьсгалын ногоон сан”-аар хязгаарлагдахгүй бусад олон улсын сангуудаас эх үүсвэр татах боломж их бий.

Тэгэхлээр энэ жил өндөр шаардлага шалгуурыг давж гарах хэмжээний Монголын ногоон санхүүгийн корпорацийн удирдлага, бүтэц зохион байгуулалтыг батлаж, бодлогын бичиг баримтуудыг боловсруулах ажлууд хийгдсэн. “Уур амьсгалын ногоон сан”-ийн техникийн зөвлөлөөс урьдчилсан байдлаар зөвшөөрөгдсөн гэдэг мэдээллийг бид аваад их баяртай байгаа. Эцсийн шийдвэр нь 11 сарын дундуур гарна. Энэ зөвшөөрөл гарснаар “МонСак” компанид эхний ээлжинд 20 сая ам.долларыг “Уур амьсгалын ногоон сан”-гаас өгнө. Банкууд энэ эх үүсвэрээр ногоон зээлийг санхүүжүүлэх боломж бүрдэнэ. Мөн бас нэг чухал асуудал бол ногоон хөгжлийг зөв зохистой авч явахад энэ талаарх мэдлэг мэдээллийг олон нийтэд хүргэх, таниулах, энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх зэрэг ажлууд байдаг. Тиймээс боловсролын тогтолцоонд энэ асуудлыг оруулж өгөх зорилгоор их дээд сургуулиудын оюутнууд ногоон санхүүжилтийн хичээлийг сонгож үзэх боломжоор хангаж эхний сурах бичгийг Тос холбоо боловсруулж  гаргасан байгаа.

Мөн Тос холбооны хийсэн чухал ажлуудын нэг бол “Үндэсний ногоон таксономи” гэсэн баримт бичгийг боловсруулан батлуулсан. Энэхүү таксономи нь юу бэ гэхээр бидний яриад байгаа ногоон хөгжил, ногоон зээл санхүүжилтийг яг ямар шалгуураар ингэж нэрлэх вэ гэдэг асуудлаар ямар үйл ажиллагааг ногоон үйл ажиллагаа гэх вэ гэдгийг тодорхойлсон тодорхойлолт юм. Энэ таксономийг боловсруулахад БНХАУ-ын ЦинХуа-гийн /Tsinghua University/ их сургуультай хамтран ажиллаж өнгөрсөн жилийн 12 сард Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр батлуулан мөрдөж байна. Ногоон таксономи нь ногоон хөгжил гэдэг тодорхойлолтыг бий болгосноор ямар шаардлагыг хангасан үйл ажиллагааг ногоон гэж ангилах, тэдгээрийг хэмжих үнэлэх боломжийг бий болгосон. Жишээ нь Капитрон банк ногоон үйл ажиллагаагаа ямар хэмжээнд явуулж байгаа юм гэдгээ хэмжих хэмжүүртэй болж байгаа юм. 2-рт Хэмжих боломжтой болсон учраас тайлан гаргах, олон улсад ногоон хөгжлийн талаар хийсэн ажлын явцаа үнэлүүлэх боломж нээгдэж байгаа юм. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үйл ажиллагаа ямар түвшинд байна бэ гэдгийг хэмжих, бусад улс орнуудтай харьцуулахад илүү хялбар боллоо гэсэн үг. Энэ хэмжүүрээр хэмжиж дүгнэлт, тайлан гаргадаг Олон улсын санхүүгийн корпорацаас “Тогтвортой банкны сүлжээ”-г байгуулсан байдаг. Энэ сүлжээнд олон улс, орны банк санхүүгийн байгууллагууд нэгдэн орж энэ байгууллагаас зөвлөх үйлчилгээ авах, олон улсын сангуудаас эх үүсвэр татах авахад зуучлуулах, бас дэмжлэг авах зэргээр хамтран ажилладаг. Энэ “Тогтвортой банкны сүлжээ”-нд Монголбанк 2012 онд, Монголын банкны холбоо 2013 онд тус тус нэгдэн орж ногоон хөгжлийн чиглэлээр хийсэн ажлууддаа тайлагнадаг үнэлүүлдэг болсон. Тухайн тайланг тус байгууллага дүгнээд бусад улс орнуудтай харьцуулсан дүгнэлтийг гаргасан байдаг.

Энэ хүснэгтээс харах юм бол улс орнуудын тогтвортой хөгжлийн чиглэлээр хийсэн ажлуудыг 6 түвшинд хувааж авч үзсэн байна. Манай улс ахицтай түвшинд хэрэгжүүлж байгаа шатанд явж байна. Энэ үр дүн нь Монголбанк, Тос холбооны ажлын ажлын  үр дүн харагдаж байна.

Сэт: Энэ жилийн хувьд  Капитрон банкыг ТОС Хөтөлбөрийг манлайлан ажиллаж байгаа гэж сонслоо. Манлайлагч банкны хувьд энэ жил ТОС хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй томоохон зүйлсээс дурдвал ?

Л.Ариунаа: Дээр дурдсан ажлуудад Капитрон банк идэвхтэй оролцож, манлайлж явдаг. Энэ жилийн хувьд Капитрон банк өөрийнхөө “Тогтвортой санхүүжилтийн бодлого”-ын баримт бичгийг банкныхаа ТУЗ-р батлуулж, хэрэгжүүлж эхэллээ. Энэ бодлогоор харилцагчид руу чиглэсэн үйл ажиллагаанаас гадна өөрийн дотооддоо хэрэгжүүлэх, ногоон хөгжлийг дэмжихтэй холбоотой үйл ажиллагаануудыг тусгасан байгаа. Капитрон банкны үнэт зүйлсийг нэг нь ногоон хөгжлийг дэмжих бодлого байдаг.

Харин энэ оны хувьд Ковид-19-оос шалтгаалан дэлхий нийтээрээ хүнд цаг үе туулж олон  төлөвлөсөн ажлуудыг хийж хэрэгжүүлэхэд хүндрэл учирч байна. Иймээс бид харилцагчид руу чиглэсэн нийгмийн хариуцлагын ажлуудыг илүү хийж хэрэгжүүлээ. Ковидын үеийг харилцагчид маань хүндрэл багатай даван туулахад нь дэмжлэг үзүүлэх талаас нь жижиг дунд бизнес эрхлэгчдийнхээ зээлийн хүүг 3 сарын хугацаанд чөлөөлөх, бизнесийн болон ипотекийн зээлүүдийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг тодорхой хугацаагаар хойшлуулах, бүтцийн өөрчлөлт хийхэд энэ жилийн багагүй хугацаа хөдөлмөрийг зарцууллаа. Эдгээр шийдвэрүүд, хэрэгжүүлэх ажлууд нь банкны хувьд алдагдалтай үйл ажиллагаа хэдий ч бид хийсэн. Заа мөн түүнчлэн харилцагчдад хүргэж байгаа үйлчилгээг аль болох цахимаар хүргэх тал дээр анхаарч зайнаас банкны үйлчилгээг хүргэхтэй холбоотой автоматжуулах, шинэ программ нэвтрүүлэх ажлуудыг хийлээ. Мөн цахим үйлчилгээний шимтгэл хураамжаас чөлөөлөх гэх мэт ажлууд бас хийгдсэн. Үүнээс гадна банк дотооддоо ажилтнуудынхаа цалин урамшууллыг хадгалж үлдэх, ажиллах орчны эрүүл ахуйг хангах, ажиллах цагийн хуваарийг богиносгох, уян хатан болгох, зайнаас ажлаа хийх боломжоор хангах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээд байна.

Сэт: Миний асуусан асуултуудаас гадна таны хэлэхийг хүссэн зүйл үлдсэн байж магадгүй. Тэгвэл ярилцлагынхаа төгсөлийг танд үлдээе!

Л.Ариунаа: Заа дэлхий сүүлийн 40 жилд 1.1 градусаар дулаарсан. Харин Монгол улс илүү хурдтайгаар буюу 2.1 градусаар дулаарсан, бэлчээрийн 65% талхлагдсан, гол мөрөн ширгэсэн, усны хомсдол гэх мэт олон өөрчлөлтүүд бий болжээ. Тиймээс нэгд,  уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай манай улсын хувьд Засгийн газар маань ногоон хөгжлийн тогтвортой зөв менежментийн бодлогыг оновчтой хэрэгжүүлэх, хоёрт, хүн бүр байгаль дэлхий, ногоон орчинтой харьцаж байдгийн хувьд өөрийн хувийн хэрэглээгээ тодорхой түвшинд хазаарлах, зөв амьдрахад байнга анхаарч байх нь чухал байна. Тиймээс хүүхэд багачууддаа багаас нь эх дэлхийгээ хайрлан хамгаалах зөв дадал зуршилд сургаж байгаль орчинд ээлтэй амьдрах суурийг тавьж сургах явдал туйлын чухал юм шүү гэж хэлэх байна.

Сэт:Бидний урилгыг хүлээн авч Тогтвортой хөгжил, Тогтвортой санхүүжилтийн талаар нээлттэй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье!

Л.Ариунаа: Баярлалаа. Та бүхний ажилд бас амжилт хүсье!

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа