Covid-19
Коронавирусийн халдвар авсан сувилагчтай хамт ажиллаж байсан эмчээс COVID-19 илэрчээ
УОК-ын шийдвэрийг ЗГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг танилцуулж байна.
Тэрбээр, ОХУ-тай хиллэдэг боомтуудаар ЗТХ-ийн сайд Л.Халтар, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан тэргүүтэй Ажлын хэсэг Алтанбулаг боомтод ажиллаад ирсэн. Мөн Увс аймгийн Боршоо, Баян-Өлгий аймгаар хиллэдэг Цагааннуурын боомтод ажилласан ажлын хэсгийнхэн санал дүгнэлтээ УОК-ын хуралдаанд танилцууллаа. Халдварын эрсдэлийг үнэлээд Алтанбулагийн боомтыг 2020 оны 11-р сарын 16-наас эхлэн хоёр сарын хугацаанд хаах саналаа ЗГ-ын хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.
Алтанбулагийн боомтоор орж ирсэн Монгол, ОХУ, Беларусийн нийт 40 жолоочоос коронавирус илэрсэн. 40 жолоочоос гурав нь өөрийн хүсэлтээр нутаг буцаж, 37 нь эмчлүүлж байна. Жолооч нарыг дотогш нь тээвэрлэх явцад дэглэм алдагдаж, халдвар алдах эрсдэлээс сэргийлэх үүднээс Алтанбулаг боомтыг хаах шийдвэр гаргаж байна. тус боомтоор иргэдийг татах хөдөлгөөнийг хаагаагүй. Гэхдээ эцсийн шийдвэрийг ЗГ-ын хуралдаанаар маргааш гаргана.
Үүнтэй холбоотойгоор ОХУ-тай хиллэдэг Тэс, Арц, Суурь, Ханх, Ульхан боомтуудыг 11-р сарын 16-наас эхлэн түр хаах санал гаргалаа. Баруун бүсийн нефтийн бүтээгдэхүүний импорттой холбоотойгоор Баян-Өлгнйн Цагааннуур боомтыг сар бүрийн 2, 4 дэх долоо хоногт нээх саналыг ЗГ-ын хуралдаанд оруулж байна.
12.00 цаг:
Улсын онцгой комисс өнөөдөр 14.00 цагт хуралдана. Хуралдаанаар коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдал, зарим эрсдэлтэй боомтуудыг хаах эсэхээр ажлын хэсгийн дүгнэлтийг сонсоно.
Зам Тээврийн, Хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан нар амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллаад ирсэн юм. ЦЕГ-ын дэд дарга, Хурандаа Ж.Амгалан өчигдөр ЭМЯ-ны мэдээллийн цагаар “ОХУ-ын нутаг дэвсгэрт, тэр тусмаа хил залгаа бүс нутгуудад коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Бид хойд бүс нутагтаа онцгойлон анхаарч байна. Баян-Өлгийн Цагааннуур, Увсын Боршоо, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтуудад эрсдэлийн судалгаа хийгээд дуусаж байна.
Цагааннуурын боомтын эрсдэлийн үнэлгээ хийж, сэжигтэй гэсэн долоон тохиолдлыг тусгаарлан, шинжилгээнд хамруулахад шинжилгээний хариу сөрөг гарлаа.
Монгол орны цаг уурын онцлогоос шалтгаалах, салхи дандаа хойноос байгаа учир бидэнд бодох, сэргийлэх зүйл байна. Энэ байдлыг УОК-т танилцуулж, тодорхой шийдвэрүүдийг гаргуулна.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор машинаар ачаа тээвэр хийж байгаа ААН-үүд тээврийг аль болох галт тэргээр зөөхгүй бол эрсдэл өндөр байна. Өндөр эрсдэл удахгүй аюултай байдалд шилжиж болзошгүй учир Цагдаагийн байгууллагууд тодорхой саналууд бэлтгэн УОК-т танилцуулна” гэж мэдээлсэн. УОК-ын өнөөдрийн хуралдаанаар ЦЕГ-аас асуудлаа танилцуулан шийдвэрлүүлэх юм байна.