Covid-19
Тээврийн жолоочийн хадам ээж, дүү нь коронавирусийн халдвар авчээ
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминТээврийн жолоочтой хавьтал болсон иргэдийн шинжилгээний хариуг мэдээлж байна. Сувиллын тусгаарлалтаас гарсны дараа коронавирусийн халдвар илэрсэн жолооч болон түүний гэр бүлийн хүний хавьтал болох 24 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд шинжилгээний хариу эхнээсээ гарсан байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, 24 хүний шинжилгээний хариу гарсан. Хавьтал болсон хоёр хүнээс коронавирус илэрсэн. Хадам ээж, оюутан дүү нь халдвар авсан нь батлагдлаа. Халдвар авсан хоёр хүн цаашаа ямар хүмүүстэй хавьталд орсныг судалж байна.
Халдвартай нь шинээр батлагдсан хоёр хүний хавьтал болох 10 гаруй хүнийг нэмж тусгаарлалаа. Хавьтлуудыг тогтоох судалгааг үргэлжлүүлэн хийж байна.
Халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас албан ёсны мэдээллийг тогтмол өгч ажиллана. Хэвлэлийнхэн тасралтгүй утасдаж, бидний цаг завгүй ажилд саад болж байна. Үүнээс болж манай эмч, мэргэжилтнүүд хүртэл дотроо муудаж, бие биедээ гомдох зүйл гарч байна.