Эрүүл мэнд
Халдвар судлаач Э.Гэрэлмаа: Гэрийн нөхцөлд агаарын халдваргүйжүүлэлт хийх шаардлагагүй
Хатуу гадаргууг хэрхэн халдваргүйжүүлэх талаар халдвар судлаач Э.Гэрэлмаа, био анагаах судлаач Т.Сувд-Эрдэнэ нар зөвлөж байна. Тодруулбал, гэр болон өрөө тасалгаа, ажлын орчноо хэрхэн, ямар бодисоор халдваргүйжүүлэх тухай зөвлөмжийг хүргэж байна. Хилээр нэвтрүүлж буй ариутгалын бодисуудыг улсын бүртгэлд бүртгэж, хянаж оруулдаг. Гадны улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн манай орны нөхцөлд тохирох эсэх, хэрэглэж болох эсэх болон хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг нэг бүрчлэн шалгаж улсын бүртгэлд бүртгэж авдаг.
Үүний зэрэгцээ манай улсын зах зээлд халдваргүйжүүлэх хуурамч бодис нийлүүлсэн тохиолдол мэр сэр байдаг. Үүнийг иргэд тухайн худалдаалагчийн заавраар худалдан авч, дур мэдэн тун хэмжээг тохируулалгүй, буруу найруулж, хэрэглэснээр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх тохиолдол гардаг. Мөн иргэд халдваргүйжүүлэгч бодис болон спирт агаарт цацах нь бий. Гэрийн нөхцөлд агаарын халдваргүйжүүлэлтийг хийх шаардлагагүй аж. Учир нь агаар дахь бактери, бохирдол хэсэг хугацааны дараа ойролцоох хатуу гадаргуу дээр буудаг тул үүнийг сайтар цэвэрлэх нь чухал гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо. Тиймээс та дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.