Энтертайнмент
Давит Модзманашвили 2026 он хүртэл барилдах эрхээ хасууллаа
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминГүржийн уугуул, 2017 оноос Узбекистаны нэрийн өмнөөс барилдаж байгаа Давит Модзманашвилигийн барилдах эрхийг допингийн хэргээр 2026 он хүртэл хассанаа Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос мэдээллээ.
Давит 2012 оны Лондоны олимпод 120 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн ч 2019 онд тус олимпын шинжилгээг дахин хийснээр допинг хэрэглэсэн байсан нь илэрсэн.
Сонирхолтой нь 2017 оноос хойш Модзманашвили Узбекистаны шигшээ багт барилдаж, Азийн наадмын аварга (2017, Ашхабад, Туркменистан), Азийн аварга (2018, Бишкек, Киргиз) болж, Азийн наадмын (2018, Жакарта, Индонез) хүрэл медаль хүртсэн юм.
Энэ сарын 9-нд тэр 34 нас хүрсэн. Шийтгэлийн хугацаа дуусах 2026 оны аравдугаар сарын 2-нд тэр 40 настай байх тул тамирчны замнал нь өндөрлөсөн нь ойлгомжтой.