Бидэнтэй нэгд

Нийгэм

Covid-19 халдвар 21-ээр нэмэгдлээ

Нийтэлсэн

ХӨСҮТ-ИЙН ТАНДАЛТ, СУДАЛГААНЫ АЛБАНЫ ДАРГА А.АМБАСЭЛМАА: 

-2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дорнод, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 1643 хүнд шинжилгээ хийхэд 20 хүнээс вирус илэрлээ. Замын-Үүд болон Алтанбулаг боомтоор орж ирсэн 66 хүний давтан шинжилгээ, тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэсэн 10 эмч, ажилтан, Дорнод аймагт тандалтын зорилгоор хийсэн долоон хүний шинжилгээнд вирус илрээгүй.

Харин Монгол Улсад бүртгэгдээд буй багц өвчлөлийн голомтод хийсэн судалгаагаар нийслэлийн голомтын ойрын хавьтал 529 хүнд шинжилгээ хийхэд таван хүнээс вирус илэрсэн. Ингэснээр нийслэлийн батлагдсан тохиолдол 15 боллоо. Хоёрдогч хавьтал 3710 хүний шинжилгээнээс вирус илрээгүй.

Сэлэнгэ аймагт хоёр баг ажиллаж, 300 гаруй хүнд шинжилгээ хийхэд шинээр зургаан тохиолдол нэмж бүртгэгдэж, нийт 10 тохиолдол боллоо. Төмөр зам дагуу төв суурин газрын иргэдийг сайн дурын шинжилгээнд хамрагдахыг хүсье. Говьсүмбэр аймагт нэг тохиолдол нэмж бүртгэгдэж, Монгол Улсын дотоодод батлагдсан тохиолдол 30 болсон. Төмөр зам дагуух суурин газарт 15, Улаанбаатар хотод 15 тохиолдол тус тус бүртгэгдээд байна. Тандалт судалгааг эрчимтэй хийж байна. Амны хаалтаа зүүх, гараа сайн угааж, гэрээсээ битгий гараарай.

Монгол Улсад Covid-19-ийн нийт батлагдсан 455 тохиолдол болж, 329 хүн нь эдгэрсэн. Нийт 310 хүний ажиглалт хяналтын хугацаа дуусч, сувиллын ажиглалтад 17 хүн, гэрийн ажиглалтад хоёр хүн байна. Нутаг буцсан долоон хүн байна. ХӨСҮТ-ийн клиникт нийт 119 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Биеийн байдал хүн гурав, хүндэвтэр 22, хөнгөн 94 хүн байна. Нийтдээ 183 хүн ХӨСҮТ-ийн ажиглалт, эмчилгээнд байна.

ЭМЯ-НЫ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ, ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.НАРАНГЭРЭЛ: 

Монгол Улсад одоогийн байдлаар Covid-19-ийн батлагдсан тохиолдол 455 болж, өмнөх өдрүүдээс 21 тохиолдлоор нэмэгдлээ. Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул болон Говьсүмбэр аймагт халдварын голомтод багц хэлбэрээр бүртгэгдээд байна. Эрсдэлтэй тохиолдолд гэртээ хүн хоорондын зай барих шаардлагатай байна. Та бүхэн халдвараас сэргийлэх чухал арга бол гэртээ байх хэрэгтэй. Нийслэлийн 18 цэгт түргэвчилсэн оношлуураар 9200 гаруй хүн шинжилгээ өгсөн байна. ЗӨСҮТ-ийн дөрвөн баг шинээр халдвар гарсан 29 газарт ариутгал халдваргүйтгэлийг хийсэн. Мөн тусгай 119 дугаарт 7239 хүн хандаж зөвлөгөө авсан. Мөн халдвараас хамгаалах тусгай хувцас хэрэгслийг эмч мэргэжилтнүүдээс бусад хүмүүс өмсөх шаардлагагүй.

УОК-ЫН ШУУРХАЙ ШТАБЫН ДАРГА, ХУРАНДАА Б.УУГАНБАЯР:      

-Улсын хэмжээнд 44 тусгаарлах байранд 1981 иргэн тусгаарлагдаж байна. Улаанбаатар хотын 26 байранд 1520 хүн, орон нутагт 13 хүнд 461 хүн тусгаарлагдаж байна. ХӨСҮТ-ийн тандалтаар хавьтал болсон 85 иргэнийг тусгаарлалаа. Арваннэгдүгээр сарын 10-наас хойш нийт 664 хавьтлыг илрүүлж, ажиглаж байна. Эдгээрт онцгой байдлын 67, цагдаагийн 187, эрүүл мэндийн 96 ажилтан нийт 344 төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. ХӨСҮТ-ийн үйл ажиллагаа ачаалалтай болж, хүн хүч, машин техникээр ханган ажиллаж байна. Тусгаарлан ажиглах байрны нөөц судалгааг хийж байна. Өчигдөр тусгаарлалтын байрнаас “White house” зочид буудлаас 85 иргэн, “Орентал” зочид буудлаас гурван иргэн, Сэлэнгэ аймаг нэг иргэн тусгаарлалтаас гарсан.  Гэрийн хатуу дэглэмийг 14 хоног сахих гарын үсэг зуруулсан. Өнөөдөр ХӨСҮТ-ийн шинжилгээний дүнг үндэслэн 167 хүн гэрийн ажиглалтад шилжинэ. Өчигдөр Цэргийн төв эмнэлэгт бага насны хүүхэд өлсөж байгаа талаар олон нийтийн сүлжээнд цацагдсан байсан. Хяналт тавихад хоолны цэсийг гаргахад хүүхдэд үйлчилж буй нэг өдөрт цай, боорцог, бин, гоймонтой хуурга, гурвалжин будаатай хуурга, шөл, өгч байгааг тогтоосон. Төгсгөлд нь хэлэхэд бид хэн нэгэн хүн, албан байгууллагыг шүүмжлэхээсээ илүү эв нэгдэлтэй байж даван туулна.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа