Бидэнтэй нэгд

Дэлхий

Вакцинд хамрагдаагүй бол ОНГОЦООР ЗОРЧИХОД хүндрэл үүснэ

Нийтэлсэн

Жон Хопкинсын Их сургуулийн мэдээллээр, дэлхийн хэмжээнд одоогийн байдлаар нийтдээ 58.8 сая хүн коронавирусээр өвчилж, 1.3 сая хүн энэхүү халдварт тахлын уршгаар хорвоог орхиод байна. Коронавируст халдварын нөхцөл байдал зарим  улс орнуудад ямархуу явц, өрнөлтэй байгааг тоймлон хүргэе.


Британийн вакцины үр дүнг 70-90 хувь хэмээн үнэллээ

Оксфордын Их сургууль болон AstraZeneca компани хамтран бүтээсэн вакцины үр дүн одоогоор 70 хувьтай байгаа аж. Энэ нь 95 хувийн үр дүнтэй Pfizer ба Moderna, 92 хувийн үр дүнтэй нь тогтоогдсон “Спутник V” вакцинуудтай харьцуулбал төдийлөн амжилттай бус гэж болохоор.  Гэвч Британийн вакцинд давуу талууд олон байгаа аж. Үнэ ханшийн хувьд харьцангуй хямд, бас хадгалалтын онцгой нөхцөл шаардагдахгүй учраас дэлхийн аль ч өнцөг буланд хүргэх бүрэн боломжтой юм байна. Мөн Оксфордын Их сургуулийн энэхүү вакцин ахмад настай хүмүүст ихээхэн найдлага төрүүлэхүйц үр дүнг хоёрдугаар шатны туршилтынхаа үед харуулжээ. Вакцины тунгаас хамаарч үзүүлэх үр дүн нь 62-90 хувьд хэлбэлзэж байгаа бөгөөд хоёр дараалж өндөр тунгаар тариулахад 62 хувийн дархлаа тогтож байсан бол эхлээд бага, дараа нь өндөр тунгаар тарихад 90 хувь болж үр дүн нь нэмэгдэж байжээ. Одоогоор эрдэмтэд яагаад тунгийн хэмжээ дархлаа тогтоход  нөлөөлж байгааг эцэслэн тайлбарлаж чадаагүй байна. AstraZeneca компани оны сүүлч гэхэд Британи улсад зориулан вакцины дөрвөн сая тун, 2021 оны хавар гэхэд 40 сая тун, дэлхийн бусад улс орнуудад зориулан гурван тэрбум тунг үйлдвэрлэн гаргахаар төлөвлөөд байгаа бөгөөд зохицуулагчид түүний аюулгүй байдал, үр дүн, үйлдвэрлэлийн стандартыг батламжилсны дараа вакцинжуулалт эхлэх юм байна.

Англи дахь хөл хориог гурван шатлалт системээр солино

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон энэ өвөл тус улсад үйлчлэх хорио цээрийн дэглэмийн төлөвлөгөөний тухай өнгөрөгч даваа гарагт танилцуулжээ. Одоогоор тус оронд хөл хорионы дэглэм арванхоёрдугаар сарын 2 хүртэл үргэлжилж байгаа бөгөөд хөл хориог цуцалсны дараа дэлгүүр, спорт танхимууд нээгдэх аж. Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан намар Англид гурван түвшинт хөл хорионы хязгаарлалт бүс нутгуудад үйлчилж байжээ. Харин хязгаарлалтын өвлийн хувилбар илүү чанга байх бөгөөд гурван түвшин тус бүрд ямархуу шаардлагууд тавигдах талаар пүрэв гарагт дэлгэрэнгүй мэдээлэх юм байна. Шинэ төлөвлөгөөний зах зухаас сонирхуулахад, хамгийн өндөр буюу аюулын гурав дахь түвшин үйлчлэх бүс нутагт паб, ресторан ажиллахгүй бөгөөд харин хоёр дахь түвшний нутаг районд хоолоор үйлчилдэг пабууд нээгдэн сүүлийн захиалгаа 22 цаг хүртэл аваад, 23 цагт үйлчлүүлэгчдээ гаргах ёстой. Аюулын гурав дахь түвшин бүхий районуудад Ковид-19-ийн бүх нийтийг хамарсан оношилгоо явагдах бол хамгийн бага түвшинт бүс нутагт дөрвөн мянгаас ихгүй оролцогчид бүхий спортын арга хэмжээнүүд зохиогдох боломжтой аж.

Qantas-ын зорчигчид вакцин заавал хийлгэсэн байх шаардлагатай

Австралийн Qantas Airlinies авиакомпанийн тэргүүн Алан Жойсын үзэж буйгаар, улс орнуудын хооронд аялахыг хүсэж буй хүн бүхэн коронавирусээс хамгаалах вакцин хийлгэсэн тухай тодорхойлолтоо заавал шалгуулах ёстой аж. Энэхүү зарчмыг Qantas баримтлах бөгөөд бусад компаниуд ч мөн дэмжинэ гэдэгт тэрбээр найдаж буйгаа онцлон тэмдэглэжээ. “Зорчигчдод зориулсан дүрэм журмын өөрчлөлтөд бид анхаарлаа хандуулж, жишээ нь, гадны улс орон руу зорчих хүмүүс олон улсын нислэгээс өмнө вакцинд заавал хамрагдсан байх шаардлагыг бид тавих болно” хэмээн Жойс Австралийн “Есдүгээр суваг”-т ярилцлага өгөхдөө дурдсан байна. Олон улсын агаарын тээврийн ассоциаци /IATA/-ийн эрүүл мэндийн зөвлөх Дэвид Пауэлл өнгөрөгч даваа гарагт мэдээлэл хийхдээ, цаашид вакцин хийлгэсэн эсэх тухай мэдээллийг зөвхөн нисэх компаниуд төдийгүй төр захиргааны хүрээнд ч шаардах болно гэдгийг онцлон өгүүлсэн аж. Тэрбээр “Зорчигчийн эрүүл мэндийн нөхцөл байдлын талаарх баталгаатай мэдээлэл бол маш чухал зүйл гэж би бодож байна” хэмээн өгүүлснийг Financial Times-д дурджээ.

Каталончууд ресторан, бааруудаа нээжээ

Каталонийн өөртөө засах орон хөл хорионы зарим хязгаарлалтуудаа цуцалж, таван долоо хоногийн турш хаалттай байсан ресторан, баар, кафе, спорт танхимууд үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Харин бүхий л Испани орон даяар үйлчилж буй оройн 22 цагаас хатуу хөл хорионы дэглэм эхлэх заалт хэвээр үлдсэн учраас тус автономит улсад шөнийн амьдрал эргэн ирээгүй аж. Кафе, ресторанууд өөрийн үйлчилгээний талбайн 30 хувиас ихгүйг ашиглах бөгөөд кинотеатр, концертын танхимууд ч мөн үзэгчдийн суудлын талыг л дүүргэх шаардлагатай юм байна. Мөн өндөр эрсдэл бүхий улс орнуудаас ирж буй зорчигчид нислэгээс өмнө 72 цагийн дотор өгсөн Ковид-19-ийн шинжилгээний бичгээ Испанийн нисэх буудлууд дээр шалгуулах дүрэм журам үйлчилж, хэрэв ийм бичиггүй бол торгууль хүлээлгэн, эсрэг биетийн сорил өгөх шаардлага тавьж байгаа аж.

Чили улс жуулчдыг хүлээн авч эхэллээ

Чили улс найман сарын дараа гадны иргэдийг хүлээн авч эхэлжээ. “Энэ бол улс орны эдийн засгийг аажмаар нээх ээлжит алхам юм” хэмээн тус улсын Ерөнхийлөгч Себастьян Пиньера мэдэгдсэн байна. “Бүхий л иргэдийн оролцоо хүчин чармайлт, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр төр засгаас явуулж буй арга хэмжээнүүдийн ачаар сүүлийн таван сарын туршид улс орны нөхцөл байдал байнга сайжирсаар ирсэн учраас гадны иргэдэд хилээ нээж буй эхний үе шатныхаа талаар мэдээлэхийг хүсэж байна” хэмээн Ерөнхийлөгч өгүүлжээ. Гадаадын иргэд тус орны нийслэл Сантьяго хотод очихдоо коронавирусын шинжилгээ өгсөн тодорхойлолтоо үзүүлэн, гар утасны аппликэйшний тусламжтайгаар хоёр долоо хоног хяналтад байхыг зөвшөөрөх ёстой гэнэ. Одоогоор Чилид урдын адил хязгаарлалт, хөл хорионы дэглэм үйлчилж байгаа бөгөөд ирэх сарын дунд үе хүртэл үргэлжлэх юм байна. Тус улсад цар тахлын халдвар бүртгэгдэж эхэлснээс хойш хагас сая орчим хүн өвчилж, 15 мянга гаруй хүн нас бараад байгаа аж.

Вакцин хуваарилалтын талаарх ЮНИСЕФ-ийн өргөн хүрээт үйл ажиллагаа

2021 онд коронавирусын эсрэг вакцины хоёр тэрбум тунг хөгжиж буй улс орнуудад хүргэх болно гэж ЮНИСЕФ-ийн зүгээс мэдэгдсэн байна. Covax хөтөлбөрийн хүрээнд Бурунди, Афганистан, Йемен зэрэг улс орнуудад вакцин, тэрбум ширхэг тариурыг хүргэхийн тулд 350 гаруй нисэх компаниуд болон ачаа тээвэрлэгчидтэй хамтран ажиллаж байна хэмээн НҮБ-ын дэргэдэх тус байгууллага мэдээлжээ. Covax хөтөлбөрийг вакцин хуваарилалтад зориулан  ДЭМБ-ын санаачлагаар эхлүүлээд байгаа аж. “Энэхүү түүхэн бөгөөд өргөн цар хүрээт үйл ажиллагааг тээвэрлэлтийн шаардлагатай хүчин чадлаар хангахын тулд бидний үнэлж баршгүй хамтын ажиллагаа ихээхэн хүчин чармайлтыг гаргах болно” гэж ЮНИСЕФ-ийн хангамжийн хэлтсийн захирал Этлева Кадилли мэдэгдсэн байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио1 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио1 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио1 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио1 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм1 өдөр өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий1 өдөр өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг1 өдөр өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий1 өдөр өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий1 өдөр өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр1 өдөр өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр1 өдөр өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент1 өдөр өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм2 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ