Бидэнтэй нэгд

Covid-19

Улс орнууд Covid-19 эмчилгээнд хэдийг зарцуулж байна вэ?

Нийтэлсэн

Монгол Улс Covid-19 халдварыг дотооддоо алдаж, энэхүү өвчний эмчилгээний зардлын асуудал иргэдийн анхаарлын төвд байна. Эрүүл мэндийн яамнаас нэг өвчтөнийг эмчлэхэд хүнд, хөнгөн өвчлөлөөс шалтгаалж 7.5-9 сая төгрөг зарцуулдаг гэсэн мэдээллийг өгсөн бөгөөд ард иргэдийн зүгээс энэ өртөгийг хэт өндөр байна хэмээн шүүмжилж байгаа юм. ХӨСҮТ-ээс Covid-19 халдварын зардлыг нарийвчлан тооцохдоо батлагдсан тохиолдлын 200 гаруй өвчтөний эмчилгээний түүхийг судалж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй тооцоо, хүчин чадлыг тооцоолсны үндсэн дээр гаргасан гэж тайлбарласан. Тэгвэл бусад улс орнуудад Covid-19 халдвартай өвчтөнүүдийн хэдий хэмжээний зардлаар эмчилдэг талаар мэдээллийг хүргэе.

АНУ ХАЛДВАРТАЙ ХҮНИЙ НАСНААС ХАМААРЧ 51-78 МЯНГАН АМ.ДОЛЛАР

АНУ-д уушгины хатгалгаа, хүндрэлтэй өвчтөнүүдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх зардал дунджаар 11.5-24.2 мянган ам.долларын хооронд хэлбэлздэг. Covid-19 өвчний хувьд хөнгөн хэлбэрийн өвчлөлтэй, даатгалд даатгуулсан иргэдийн зардал 9.8 мянга, хүндрэлтэй тохиолдолд 20.3 мянган ам.доллар байх байгаа аж. Харин даатгалгүй иргэдийн хувьд эмчилгээний дундаж өртөг нь 21-40 насны өвчтөнүүдэд 51,389 ам.доллар, 41-60 насны өвчтөнүүдэд 78,569 ам.доллар байдаг байна. Мөн 20-иос доош насныхны эмчилгээний төлбөр дунджаар 68,261 ам.доллар байгаа бол 60-аас дээш насны хүмүүсийн хувьд ойролцоогоор 77,323 ам.доллар байгаа юм. Түүнчлэн дээрх дүн эмнэлэгт өнгөрүүлэх хоногийн  тоогоор нэмэгдэх ажээ.

Дээрх тоо баримтаас харахад эмнэлэгт зургаан хоног эмчлүүлсэн, дундаж насны, даатгалгүй,  covid-19-тэй өвчтөн энэ хугацаанд нийт 73 мянган ам.долларыг төлөх нь. Дээрх төлбөрт шинжилгээ, эмчилгээ, зөвлөгөө зэрэг багтжээ.АНУ-д 27 сая хүн ямар нэгэн даатгалд хамрагдалгүй амьдарч байна. Иймд, тус улсын эмч мэргэжилтнүүд хүнд хэлбэрийн өвчлөлтэй биш бол гэртээ өөрийгөө тусгаарлаж, гэрээр өөрийгөө эмслэийг зөвлөж байна.

ХЯТАД УЛС COVID-19-ТЭЙ ИРГЭНИЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ БҮРЭН ДААНА

Халдвар авсан иргэдийнхээ шинжилгээ болон эмчилгээний зардлыг Хятадын Засгийн газраас 100 хувь хариуцаж байгаа. Тус улсад нэг хүний шилжилгээний зардал ойролцоогоор 370-700 юань байдаг. Хэрэв иргэнээс вирусийн халдвар илрээгүй тохиолдолд шинжилгээний мөнгийг тухайн иргэн өөрөө төлөх ба илэрсэн тохиолдолд улсаас зардлыг даахаар шийдвэрлэжээ.

Эмчилгээний хувьд хөнгөн хүнд өвчлөл, муж хотоосоо шалтгаалаад өөр үнэтэй. Тухайлбал, Хамгийн чинээлэг Гуандун мужийн Шэньжэн хотод эмчилгээний дундаж өртөг өндөр настнуудын хувьд 23 мянган юань, харин насанд хүрээгүй хүүхдүүдэд 5600 юань байгаа юм.

Харин шинэ төрлийн Covid-19-ийн голомт гэгдэж буй Ухань хотод 10 гаруй хоног хотын төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд нийт 739 600 юанийг эмчилгээнд зарцуулсан талаар нэгэн өвчтөн хуваалцжээ. Тухайн өвчтөний хувьд өдрийн эмийн эмчилгээнд 5000 юань зарцуулдаг байсан ба альбумин гэх эмийг өдөрт хоёр шил, хүнд хэлбэрийн уушгины хатгалгааны үед хэрэглэх гамма альбумин эмийг найман шил хэрэглэдэг байжээ. Эмчилгээний үед ашигласан хамгийн чухал багаж хэрэгслийн нэг бол “ECMO” амьсгал дэмжих аппарат байв. Энэ аппаратны нэг өдрийн төлбөр 50 мянган юань байсан гэнэ.

Халдвар авсан хүмүүсийн эмчилгээний зардлыг Засгийн газраас нь хариуцаж байгаа юм. Харин гадаадаас ирж буй хүмүүсийн хувьд тусгаарлалт болон эмчилгээний зардлыг тухайн иргэн өөрөө хариуцах өөрчлөлтийг сүүлд оруулжээ. Эрүүл мэндийн даатгалтай бол даатгалын нөхцөлөөс шалтгаалан эмчилгээний төлбөрөөс 50-80 хувийн хөнгөлөлт үзүүлдэг байна.

ИСПАНИ ХҮНД ӨВЧТӨНД 43.4 МЯНГАН ЕВРОГ ЗАРЦУУЛЖ БАЙНА

Испанид PCR шинжилгээний өртөг 93 евро (109.4 ам.доллар) байдаг. Covid-19-тэй өвчтөнийг гурав хоног хүртэл эмнэлэгт хэвтүүлэх зардал 2.3 мянган евро (2.7 мянган ам.доллар), гурав хоногоос дээш хугацаанд таван мянган евро (5.9 мянган ам.доллар) байна. Харин эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй буюу амьсгал дэмжих аппаратад орж буй өвчтөний хувьд 43.4 мянган еврог (51.1 мянган ам.доллар) эмчилгээнд зарцуулж байна.

ОХУ-Д ДУНДАЖ ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ 28,000-255,000 РУБЛЬ

ОХУ-д Covid-19 халдвартай өвчтөний эмчилгээний зардал дунджаар 28-255 мянган рубль байдаг. Улсын эмнэлгүүдийн эмчилгээний зардлын талаар нарийн мэдээлэл хараахан байхгүй байгаа юм. Одоогийн байдлаар Москвад “Отрадное”, “К + 31”,  “Медси” зэрэг хувийн эмнэлгүүд Covid-19-тай өвчтөнүүдийг хүлээн авч байна. “Медси” эмнэлгийн хувьд дунд болон хөнгөн шинж тэмдэгтэй нэг өвчтөнийг эмчлэхэд өдөрт дунджаар 28,000 рубль зарцуулдаг байна. Харин уушиг орлуулах аппарат зэрэг эрчимт эмчилгээ шаардлагатай өвчтөнүүдэд эмчилгээний нийт өртөг нь хоёр сая орчим рубль хүрнэ. “К + 31” клиникт covid-19 халдвартай өвчтөнийг эмчлэх зардал 1.2 сая хүртэл байгаа юм. Гэхдээ энэ эмнэлэгт хэвтэхэд 500,000 рублийн барьцаа шаардагдана.

Covid-19-тэй өвчтөнийг хүлээн авч буй өөр нэг эмнэлэг бол “Лапино”. Энэ эмнэлэгт хэвтэхэд мөн 400,000 рублийн урьдчилгаа төлбөрийг төлөх ёстой. Нэг ортой өрөөний нэг хоногийн төлбөр 75,000 рубль, хоёр ортой өрөөнд хэвтвэл 40,000 рубль төлнө. Шаардлагатай тохиолдолд амьсгалын аппарат ороход цаг тутамд 4800 рублийн зардал гардаг байна.

ОХУ-д covid-19-ийн эмчилгээнд авифавир, арепливир, коронавир гэсэн гурван төрлийн эмийг ашиглаж байгаа. Есдүгээр сарын сүүлээр эмийн сангууд сүүлийн хоёр эмийг зарж эхэлсэн бөгөөд арепливир эмийг таван өдөр уухад жижиглэнгийн үнэ 12,320 рубль (160 доллар), коронавир 11,550 рубль (150 доллар) болдог. Аравдугаар сард авифавир эм худалдаанд гарсан. Энэ эмийн тав хоног уух тун найман мянган рубль (105 доллар) болдог. Гэхдээ эмчилгээний хугацаа 10 хоног буюу вирус бие махбодоос алга болох хүртэл үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, бүрэн эмчилгээ хийлгэхийн тулд хоёр багц эм худалдаж авах хэрэгтэй гэсэн үг юм. ОХУ-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 12 мянга орчим рубль байдаг.

ГЕРМАНД ӨВЧНИЙ ХҮНД ХӨНГӨНӨӨС ХАМААРЧ 10,700-85,000 ЕВРО

Германд PCR шинжилгээний төлбөр 123-240 евро байна. Covid-19-тэй өвчтөн хэвтүүлэн эмчлэхэд дунджаар 10.7 мянган евро зарцуулдаг гэж Германы эрүүл мэндийн даатгалын “AOK” компани мэдээлжээ. Тус компани нь 26.5 сая үйлчлүүлэгчтэй бөгөөд даатгуулагчдын мэдээлэлд дүн шинжилгээ хийж эмчилгээний дундаж зардлыг тооцсон байна. Харин амьсгалын аппарат шаардлагатай өвчтөнүүдэд дунджаар 38.5 мянган еврогийн эмчилгээ хийгдэж байгаа гэнэ. Берлиний их сургууль, Лейбницийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн судлаачдын үзэж байгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй нийт өвчтөнүүдийн 14 хувьд нь уушиг орлуулагч төхөөрөмж буюу амьсгал дэмжих аппаратад орох шаардлага бий болдог аж.

ӨМНӨД СОЛОНГОСТ ДУНДЖААР 70 САЯ ВОН БУЮУ 57 МЯНГАН АМ.ДОЛЛАР

Үндэсний эрүүл мэндийн даатгалын газар (NHIS) -аас гаргасан тайланд дурдсанаар хүнд хэлбэрийн covid-19 өвчтэй хүнийг эмчлэхэд шаардагдах эмнэлгийн төлбөрийн дундаж хэмжээ 70 сая вон (57,562 ам.доллар), дунд болон хөнгөн шинж тэмдэгтэй өвчтөнд 4,78 сая вон зарцуулж байна. Бага зэргийн шинж тэмдэгтэй хүмүүст нэмэлт эмчилгээ шаарддаггүй бол хүнд гэсэн оноштой өвчтөнүүдэд нэмэлт хүчилтөрөгчийн эмчилгээ, биеийн байдал нь маш муу байгаа хүмүүст амьсгал дэмжих “ECMO” аппаратны эмчилгээ шаардагддаг байна. Хүнд хэлбэрийн өвчлөлтэй өвчтөнүүдийн эмчилгээний зардал өдөрт дунджаар 650,000 вон байсан бол хөнгөн хэлбэрийн өвчтөнүүд 260-180 мянган вон байгаа юм. Гэхдээ covid-19 халдвар авсан өвчтөнүүдийн зардлыг тус улсын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх тухай хуульд үндэслэн Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний зардлын 80 орчим хувийг даадаг бол үлдсэн 20 хувийг орон нутгийн засаг захиргаа хариуцдаг байна.

CRI Монгол радио24 цаг өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио24 цаг өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио24 цаг өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио24 цаг өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио24 цаг өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм24 цаг өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий24 цаг өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг24 цаг өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий24 цаг өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий24 цаг өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр24 цаг өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр24 цаг өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент24 цаг өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм2 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ