Нийгэм
Цагаан-Уул эмнэлэгт төрөөд удаагүй нярай хүүхдээ хаяж явсан байна
Төрөөд удаагүй нярай хүүхдээ эмнэлэгт хаяж явсан хэрэг гарсан байна. Тодруулбал ““Содон” хорооллын 101 дүгээр байрны 132 тоотод байрлах Цагаан-Уул эмнэлэгт төрөөд удаагүй нярай хүүхдээ хаяж явсан байна” гэсэн мэдээлэл арваннэгдүгээр сарын 27-ны өдөр цагдаагийн газар бүртгэгдсэн байна.
Тухайн дуудлага мэдээллийг шалгахад, БЗД-12 Жанжин 13-202 тоотод суух 33 настай Б нь 38 см урттай, 1.6 кг жинтэй, уруул сэтэрхий, тагнай цооронхой, 10 хоногтой, нярай хүүхдээ арваннэгдүгээр сарын 24-ний өдөр тус эмнэлэгт хаяж явсныг тогтоосон байна. Тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа юм байна.
Энэ төрлийн хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хуулийг 16 дугаар бүлэгт Хүүхдийн эсрэг гэмт хэргийн тухай тусгайлан заасан байдаг. Тус хуулийн 16.3.1-д заасанчлан хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж, хүүхдийг хаясан бол 5.4 саяас 27 сая хүтэлх төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг буюу 10-30 хоног нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялтай. Хэрэв хүүхдийг хаясны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан, нас барсан бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ялтай.