Бидэнтэй нэгд

Нийгэм

Улсын нэгдүгээр төв эмнэлэг MRI аппаратыг засварлан, ашиглалтад орууллаа

Нийтэлсэн

Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 2016 онд хэрэгжүүлсэн  “Улсын эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт  3.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 1.5Т өндөр хүчин чадалтай MRI аппарат нийлүүлсэн.

Уг MRI аппарат нь 2016 оны аравдугаар сараас оношилгоонд ашиглаж эхэлсэн ч хөргөлтийн “Helium” бодисын ууршилттай холбоотой гэмтэл гарч, гурван удаагийн  засвар үйлчилгээ хийж,  долоон сарын хугацаанд ашигласан байна.

Нэг эвдрэл гэмтэл давтан гарч байгаа асуудлыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон ЭМЯ-ны удирдлагуудын хамтарсан баг төслийг хэрэгжүүлэгч “Вамед инженеринг” компанид удаа дараа хүсэлт гаргаж, аппаратын толгой буюу үндсэн хэсгийг цогцоор нь солиулах зөвшилцөлд хүрснээр дэвшилтэт технологийг улсын эмнэлэгт ашиглах боломжийг нэмэгдүүлсэн байна.

MRI аппаратын гол цөм хэсэг болох толгойн хэсгийг бүхлээр нь солиход өндөр зардал, угсрах суурилуулах ажилд багагүй хугацаа зарцуулагдаж, 2019 оны аравдугаар сараас эхэлсэн ажил өнөөдөр дуусжээ.

Энэхүү өндөр хүчин чадал бүхий MRI аппарат ашиглалтад орсноор ард иргэдэд хүргэх мэдрэл, яс тулгуур эрхтэн, хэвлий болон бага аарцгийн хөндийн  эрхтнүүдийн оношилгооны ач холбогдол, чанар, хүртээмж сайжрах юм.

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм6 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм6 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент6 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр6 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм6 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр6 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр6 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ7 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ