Дэлхий
SpaceX-ийн шинэ хөлөг Covid-19-ийн эмийг тойрог замд хүргэхээр хөөрлөө
SpaceX компанийн сансрын хөлгийн шинэ загварыг Ням гарагийн өглөө Флорида дахь буудлаас Falcon 9 пуужинд тээвэрлэн сансарт хөөргөжээ.
Dragon 2 нэртэй шинэ хөлөг өмнөхөөсөө 50 хувиар илүү жинтэй ачааг тойрог зам дахь Олон Улсын Сансрын Станцад хүргэх юм байна. Илон Маскийн компани NASA-тай байгуулсан гэрээнийхээ дагуу 21 дэхь удаагаа тойрог замын станцад хангамжийн ачаа хүргэж байгаа нь энэ ажээ.
Шинэ загварын хөлгөөр өмнө нь хоёр удаа NASA-гийн сансрын нисгэгчдийг тойрог замд хүргэсэн бол энэ удаа анхны ачаа тээвэрлэлтээ гүйцэтгэж байгаа юм.
Dragon 2 хөлөг шинжлэх ухааны олон төрлийн судалгаа туршилтанд ашиглах материалыг тээвэрлэж яваа. Тухайлбал Covid-19 өвчнийг эмчлэх эмийг анх удаа сансарт турших гэж байна.
Өөр нэг сонирхолтой туршилт нь мөөгөнцөр зэрэг зарим организмийг астероид дээр үржүүлэх замаар дэлхийд ховор байдаг элементүүдийг олборлох боломжийг судлах гэнэ.
Dragon 2 хөлөг Даваа гарагт Олон Улсын Сансрын Станцад залгагдах төлөвлөгөөтэй байна.
Эх сурвалж: CNET