Covid-19
ЭМЯ-наас нийслэлийн хэмжээнд хатуу хөл хориог гурав хоног СУНГАХ санал УОК-т хүргүүлжээ
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминУлсын онцгой комисс Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай аймагт зарласан Бүх нийтийн бэлэн байдлын хугацааг сунгах, эсэх асуудлыг хэлэлцэж буй юм.
12-р сарын 11-нийг хүртэлх Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг дахин гурав хоногоор буюу 12-р сарын 14-нийг дуустал сунгах тухай саналыг ЭМЯ-наас оруулсан байна. Мөн Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсны дараа нийслэлийн хэмжээнд халдварын голомтгүй байршлууд дахь ААН-үүдийн үйл ажиллагааг хэсэгчлэн үе шаттайгаар нээх тухай саналыг УОК-т оруулжээ.
Энэ асуудлыг өнөөдөр хэлэлцэж, саналаа маргааш Засгийн газарт танилцуулна. Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэр гарах юм.
ЭМЯ-ны дэргэдэх Эрдэмтдийн баг, халдвар судлаач эмч мэргэжилтнүүд COVID-19 халдварын голомт устаагүй энэ үед хөл хорионы дэглэмийг яаран сулруулах нь хүн амын дунд халдвар тархах эрсдэлтэй хэмээн болгоомжилж буй аж.