Бидэнтэй нэгд

Яам

Ч.Раднаабазар: Байгаль Орчны Багц Хуулиар Салбарын Хуулиудын Зөрчлийг Сайтар Цэгцэлж Чадна

Нийтэлсэн

Байгаль орчны багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар тус яамны Хуулийн хэлтсийн дарга Ч.Раднаабазартай ярилцлаа.

УИХ-аар Байгаль орчны багц хуулийн төслийг хэлэлцэж байна. Багц хуулийн төслийн гол зорилго юу вэ?

Байгаль орчны салбарын 30 орчим хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Бид эдгээр хуулиуудад дүн шинжилгээ хийсэн. Ингээд дүн шинжилгээгээр харахад салбарын хууль тогтоомж хоорондоо уялдаа холбоо байхгүй, хууль хоорондын зөрчилтэй, давхардал ихтэй, хуулинд заасан хэдий ч яаж шийдвэрлэх гарцыг зааж өгөөгүй хийдэл ихтэй байсан.

Жишээлбэл, усны тухай хуулинд байгаа заалтыг Ойн тухай хуулинд өөрөөр заачихсан зөрчилтэй байх нь бий. Иймээс салбарын хуулиудын зөрчил, хийдэл давхардлыг арилгах зорилгоор багц хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж байна.

Байгаль орчны салбарын хуулиудыг цэгцэлж, уялдаа холбоог сайжруулж байгаа анхны томоохон алхам. Багц хуулийн төслийг боловсруулахад нэлээд урт хугацаанд хэлэлцүүлэг ажлууд зохион байгуулсан байх. Бас хуулийн төсөлтэй холбогдуулан гурван хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаа гэж сонссон?

Байгаль орчны хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай, Ховордсон амьтан, ургамал тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай, Зөрчлийн тухай зэрэг гурван хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт боловсруулсан.

Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран болон яамны зүгээс нийт 5 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, бусад яамдуудын санал болон Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс саналыг бичгээр авч хуулийн төсөлд тусгасан.

Хуулиудад хийсэн дүн шинжилгээгээр хэчнээн хуулийн хэдэн заалт давхардаж, уялдаа холбоо муутай, давхардсан зөрчилдсөн байна гэж дүгнэсэн бэ?

20 гаруй хуулийн 142 давхардал гарсан. Нэг хуулинд заагдсан заалт өөр хуулинд давхар заагдсан гэсэн үг.
227 хийдэл гарсан. Жишээлбэл, зөрчлийн тухай хуулийн заалтуудад өөрчлөлт оруулахаар байгаа. Нэг хуулинд аливаа үйл ажиллагааг хориглосон боловч зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээ торгууль зэргийг огт заагаагүй байх жишээтэй.

Хоорондоо зөрчилдсөн 147 заалт олсон. Нэг хуулинд Засгийн газар зохицуулна гэж заачихаад өөр хуулинд УИХ шийдвэрлэнэ гээд заачихсан байх жишээтэй.

Ер нь байгаль орчны голлох хуулиудад хэчнээн удаа нэмэлт өөрчлөлт орсон байдаг вэ. Эдгээр нэмэлт өөрчлөлтүүд нь хийдэл, давхардал зэрэгт их нөлөөлсөн байх?

Байгаль орчны салбарын анхны хууль буюу Байгаль орчныг хамгаалах тухай хууль 1995 онд батлагдан гарснаас хойш 24 жилийн хугацаанд салбарын хуулиудыг нэг мөр нэг ч удаа цэгцлээгүй. Тухайн цаг үедээ тааруулж гаргасан, богино хугацааны хуулиуд нь давхардал хийдэл үүсгэх, бусад хуультайгаа зөрчилдөх байдал үүсгэж байсан. Тэгэхээр сууриар нь бүхэлд нь нэг харах хэрэгтэй байсан.

Байгаль орчныг хамгаалах хууль 1995 онд батлагдсанаас хойш одоог хүртэл шинэчлэн найруулаагүй мөртлөө энэ хугацаанд 23 удаа нэмэлт өөрчлөлт орсон байдаг.

Амьтныг хамгаалах хууль гэхэлд 2012 онд батлагдаж 2 удаа нэмэлт өөрчлөлт. Усны тухай хууль 1995 онд батлагдснаас хойш 5 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан.

Байгалийн ургамлын тухай хууль гэхэд 1995 оноос хойш 4 удаа гэх мэт нэмэлт өөрчлөлт их хийгдсэн.

Хийдэл давхардал, зөрчилтэй холбоотойгоор өнгөрсөн хугацаанд үүсч байсан тодорхой кэйс нэрлэж болох уу?

Тусгай хамгаалалттай газар нутаг руу нэвтрэхэд  хураамж авдаг. Жишээлбэл энэ нь хийдэл үүсгээд яваад байсан.Өдийг хүртэл хуулинд тийм зохицуулалт байхгүй мөртлөө журмаар зохицуулаад яваад байгаа. Тиймээс үүнийг хуулинд нь суулгаж өгөөд Улсын тэмдэгтийн хураамж тэд байна гээд холбогдох заалтуудад нийцүүлж тодорхой зааж өгч байгаа.

Иргэд өөрсдөө далан бариад, үерийн болон борооны усаар хөв цөөрөм сайн дураараа байгуулах явдал их байна. Тухайлбал үүнийг хуулинд огт тусгаагүй байдаг. Жишээлбэл ингэж хөв цөөрөм байгуулсан иргэдэд урамшуулал олгох асуудлыг оруулж өгсөн гэх мэт олон жишээ дурьдаж болно.

УИХ-ын дэгийн тухай хуулинд Байгаль орчны төлөв байдлын тайланг танилцуулна гэж заасан байдаг ч байгаль орчны суурь зохицуулалтын хуулинд тайлагнах талаар огт заагаагүй байдаг. Жишээлбэл үүнийг Байгаль хамгаалах хуулин дээрээ заалт оруулаад 2 жил тутамд УИХ-д байгаль орчны төлөв байдлыг танилцуулна гэж оруулж өгч байна.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа