Бидэнтэй нэгд

Яам

“Экологид Ээлтэй Бүтээгдэхүүн-2019” Үзэсгэлэнд 254 Нөхөрлөл Оролцож Байна

Нийтэлсэн

БОАЖЯ-наас 11 дүгээр сарын 29-30, 12 дугаар сарын 1-ний өдрүүдэд “Мишээл” экспод нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Экологид ээлтэй бүтээгдэхүүн-2019” үзэсгэлэн худалдааг Нөхөрлөлүүдийн үндэсний холбоотой хамтран зохион байгуулж байна. Өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд 21 аймгийн 254 нөхөрлөлийн 390 гаруй хүн оролцож байна.

 

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр үзэсгэлэнгийн нээлтэд хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.3.1-д “… Байгаль хамгаалах, байгалийн нөөц баялгийг арвижуулах, нөхөн сэргээх ажил эрхэлж байгаа иргэн, нутгийн иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын  үйл ажиллагааг дэмжих эрх зүй, эдийн засгийн орчинг бүрдүүлж, орон нутагт ажлын байр, орлогын  эх үүсвэр бий болгох ажлыг зохион байгуулна” гэсэн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд БОАЖЯ-ны санаачилга, та бүхний хүчин чармайлтаар өнөөдөр нээлтээ хийх гэж байгаа үзэсгэлэн худалдаа чухал түлхэц болно. 2015, 2017 онуудад Нөхөрлөлүүдийн Үндэсний I, II чуулганыг зохион байгуулсан нь нөхөрлөлүүдийн талаар баримтлах бодлого, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, чадвахижуулахад ихээхэн ач холбогдолтой болсон билээ. Та бүхний үйл ажиллагаанд амжилт хүсэе” хэмээсэн юм.

 

 

Одоогийн байдлаар Байгалийн нөөцийн хамтын менежментийн 1,629 нөхөрлөлийн 41,3 мянган гишүүн, 8,2 сая га талбайг хариуцан хамгаалж байна. Тэдгээрийн 80 шахам хувь нь 3,3 сая га ойн санг гэрээгээр эзэмшиж, нийт 7 мянга гаруй өрхийн 23 мянга гаруй хүн хамрагдаж байна. Ойн нөхөрлөлийн хамгаалалтад байгаа байгалийн нөөцийн үр өгөөж нэмэгдсэн, гишүүдийн амьжиргаанд сайнаар нөлөөлсөн, хүмүүсийн байгальд хандах хандлага, үйлдэл эерэг ээлтэй тал уруугаа чиглэгдсэн, гишүүдийн бие биедээ итгэх итгэлцэл сайжирч хамтран ажиллах нь нэмэгдсэн зэрэг чухал ач холбогдолтой үр дүн гарчээ. Ойн санг гэрээгээр эзэмшиж хариуцан хамгаалж байгаа нөхөрлөлүүдийн хариуцсан талбайд  ойн  түймэр 60 хүртэл хувиар буурч, хууль бус мод бэлтгэл тэдний эзэмшлийн талбайд үндсэндээ зогссон байна.

Гэвч эдгээр сайн зүйлсийн зэрэгцээ бидэнд сургамж авах засаж залруулах шаардлагатай тулгамдсан асуудлууд байна. Үүнд:

  • Орон нутагт нөхөрлөлийн ба нөхөрлөлийн бус гэсэн хуваагдал гарах, гишүүдийн дунд тэгш бус байдал нэмэгдэх, зарим нэг нөхөрлөлийн хариуцсан байгалийн нөөцийн төлөв байдал болон гишүүдийн амьжиргааны төвшин сайжраагүй зэрэг сөрөг хандлагууд гарсаар байна.
  • Мөн нөхөрлөлийн гишүүдийн амьжиргаанд нэмэр болохуйц эдийн засгийн хөшүүрэг бий болгох нь тулгамдсан асуудал болоод байна.
  • Хэдийгээр нөхөрлөл олноор буй болж, үйл ажиллагаа нь тэлж байгаа ч зохион байгуулалтын хувьд чадавхижсан, санхүүгийн тогтвортой эх үүсвэртэй болж үйл ажиллагаа нь жигдэрсэн нөхөрлөл цөөн байгааг дурдах нь зүйтэй.
  • Ойн нөхөрлөлүүд өөрсдийн хариуцсан ойн сангийн талбайгаа хамгаалахад идэвх санаачилга гарган ажиллаж байгаа боловч хамгаалалтад ороогүй зэргэлдээ газар нутагт хууль бусаар мод бэлтгэх, зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялгийг ашиглах зөрчил гарсаар байна.

Дээр дурдсан тулгамдсан асуудлыг шийдвэрлэх замаар нөхөрлөлийг чадавхижуулж, тэдгээрийн байгаль хамгаалах болон эдийн засгийн үйл ажиллагааг тогтворжуулах явдал чухал байна.

Үүнд дараах зорилт, чиглэлүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлэхийг санал болгож байгаа юм:

  • Юуны түрүүнд байгалийн нөөцийн нөхөрлөлийг байгаль хамгаалах ажилд идэвхтэй хамтран оролцохуйц эдийн засгийн хөшүүргийг бий болгох;
  • Аймаг, сумдын төвшинд байгаль хамгаалах нөхөрлөлийн талаарх мэдээлэл, тэдний үйл ажиллагааны үр дүн, тайланг тогтмол нэгтгэх механизм бий болгох замаар үндэсний нэгдсэн мэдээллийн санд оруулж, нөхөрлөлүүдийг бүртгэлжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийх;
  • Аймаг, сумдын Засаг дарга нарын үйл ажиллагааны төлөвлөгөөнд нөхөрлөлийг дэмжиж ажилласан үзүүлэлт, ялангуяа, байгалийн нөөцийн төлөв байдлыг сайжруулсан, ажил эрхлэлтийг нэмэгдүүлсэн, ядуурлыг бууруулсан, амьжиргааг дээшлүүлэх талаар тодорхой шалгуур үзүүлэлт оруулах шаардлагатай байна;
  • Нөхөрлөлийн гишүүд нь сурч боловсрох боломжоор хязгаарлагдмал хөдөө нутагт тархан амьдардгийг харгалзан улирлын болон богино хугацааны төрөл бүрийн сургалтын хөтөлбөр боловсруулж  улмаар явуулын болон онлайн сургалтын үйлчилгээг бий болгох;
  • Сүүлийн жилүүдэд гарсан нөхөрлөлийн үйл ажиллагаатай холбоотой санал шүүмжлэлд манай БОАЖЯ-ны холбогдох газрууд дүн шинжилгээ хийж, шалтгааныг бодитой тогтоох, үнэхээр нөхөрлөлийн гишүүд  зөрчил гаргасан тохиолдолд тэдний хариуцлага сахилга батыг сайжруулах арга хэмжээг тухай бүр авч байх хэрэгтэй байна. Үүнд, тухайн орон нутгийн байгаль орчны болон мэргэжлийн  хяналтын ажилтнууд илүү үүрэг гүйцэтгэж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.

  

CRI Монгол радио11 цаг өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио12 цаг өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио13 цаг өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио14 цаг өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент1 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр1 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр1 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм1 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм1 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм1 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент1 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент1 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр1 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч1 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм1 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч1 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа