Бидэнтэй нэгд

Нийгэм

ХӨСҮТ-ийн тасгуудад голомтын эцсийн халдваргүйтгэл хийж эхэллээ

Нийтэлсэн

Манай улсад коронавируст халдварын (КОВИД-19) 1006 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн.  Дотоодын халдварын батлагдсан тохиолдол 614, тэднээс 173 хүн эдгэрч, 441 хүн эмчлэгдэж байна. Үүнээс ХӨСҮТ-д 44, Цэргийн төв эмнэлэгт 184, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 20, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II-т 205 хүн тус тус хэвтэн эмчлүүлж байна.

ЭМЯ-наас олон улсын чиг хандлага, хэвтэн эмчлүүлэгчдийн биеийн байдал, эмнэлзүйн явц зэргийг харгалзан эмчилгээний удирдамжид өөрчлөлт оруулан хөнгөн явцтай, эмнэлзүйн шинж тэмдэггүй иргэдийг энэ сарын 15-аас эхлэн Яармагийн шинэ эмнэлэгт шилжүүлэн долоо хоног эмчилгээ, хяналтыг үргэлжлүүлж ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгийн ачааллыг бууруулжээ. ЭМЯ-аас голомтуудад дараах хариу арга хэмжээг шуурхай авч байна. Үүнд:

  • Голомтыг хязгаарлах, хавьтлыг илрүүлэн, тусгаарлах, тандах, хянах хариу арга хэмжээний дүнд Говьсүмбэр, Архангай аймагт 23 хоног, Дорноговь, Дархан-уул, Орхон аймагт 14 хоног бүртгэгдээгүй. Эдгээр аймгуудад эрсдэлт болон хөдөлгөөнт хүн амын дунд идэвхтэй тандалтыг үргэлжлүүлж байна.Сэлэнгэ аймагт 7 хоног халдвар нэмж бүртгэгдээгүй.  Гэсэн хэдий ч тус аймгийн Сүхбаатар сумын хүн амын дундах өвчлөлийн онцлогийг харгалзан нийт 4700 өрхийн 1 гишүүнийг PCR шинжилгээнд хамруулахад сөрөг гарсан, мөн ийлдэс судлалын шинжилгээнд эрсдэлт бүлгийн 880 хүнийг хамруулан халдварын дараах эсрэгбие буюу IgG тодорхойлоход 7 хүнд эерэг илэрсэн нь тус сумын хувьд хүн амын 1 хувьд тархсан байх магадлалтай гэж үзэж байна.
  • Халдвар бүртгэгдээгүй байгаа 15 аймагт халдвар зөөвөрлөгдөн тархахаас сэргийлэх, хүн амын дундах эрсдэлт бүлгийн дунд тандалт судалгаа хийн эрт илрүүлэх хянах ажлуудыг хийж байна. Ялангуяа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд, сэжигтэй тохиолдол, үйлчилгээний салбарын ажиллагсад, хөдөлгөөнт хүн амыг тандах ажлууд явагдаж байна.
  • Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой коронавируст халдварын батлагдсан тохиолдол 62 байна. Батлагдсан тохиолдлын 61 нь Цэргийн төв эмнэлэгт, нэг нь ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлүүлж байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг дэх халдварын голомттой холбоотой хавьтал 1136 хүнийг бүртгэж шинжилгээнд хамруулжээ. Эмнэлэгт тусгаарлагдсан 382 хүнийг  (201 өвчтөн, 69 сахиур, 112 эрүүл мэндийн ажилтан) халдварын эрсдэлээр эрэмбэлэн ангилалт хийж цаашид эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд шилжүүлэх зохицуулалт хийх санал, зөвлөмжүүдийг өгсөн байна.
  • Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн орох, гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоож, насанд хүрэгчдийн өвчин судлалын төвийн А, Б корпуст эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн болон үйлчилгээний ажилтанг тусгаарлагдан ажиллахаар зохицуулж, өвчтөний эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна.  Мөн тус эмнэлгийн байранд ЗӨСҮТ-өөс голомтын эцсийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг хийлээ.
  • ХӨСҮТ-ийн Ковид-19 халдвараар батлагдсан өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй тасгуудад голомтын эцсийн халдваргүйтгэл хийх, дотоод орчны зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор үйлчлүүлэгчийн тоог цөөлөх ажлууд хийгдэж эхэлжээ.
CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад-Төв Азийн стратегийн түншлэл: Эртний Торгоны зам-эдүгээгийн хамтын хөгжлийн жим

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин болон түүний аав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад, Төв Азийн хамтын ажиллагаа нь тогтвортой байдлыг бий болгож байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

“Ши Жиньпиний ишлэх дуртай хэлц үг” нэвтрүүлгийг төв Азийн орнуудад гаргана

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын Төв Радио Телевизийн нэвтрүүлгийн үзэсгэлэн Астанад нээлтээ хийлээ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

CGTN мэдээ5 өдөр өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ5 өдөр өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ6 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ6 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр1 долоо хоног өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр1 долоо хоног өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо