Бидэнтэй нэгд

Нийгэм

П.Олонбат: Малчид бид л залгамж халаагаа бэлдэхгүй бол эрдэмтэд мал маллахыг заадаггүй юм

Нийтэлсэн

Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Монгол Улсын Сайн малчин Пужуугийн Олонбаттай мал аж ахуйг хөжгүүлэх арга туршлага болон хийж хэрэгжүүлж буй ажлынх нь талаар ярилцлаа.


– Та юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?

-Би Увс аймгийн Зүүнговь суманд төрж өссөн. 1988 онд улсын Залуу аварга малчин болж байлаа. Сэлэнгэ аймагт ирж нутаглаад 20 жил мал аж ахуй эрхэлж 2004 онд улсын Сайн малчин болсон. Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд “Хяргастайн баян бүрд” нөхөрлөлд элсэж ойг хамгаалах чиглэлээр олон жил ажилласан. Гахайн болон үхрийн фермерийн аж ахуй эрхэлж байгаад хотод орж ирээд гурван жил болж байна даа. Насаараа мал малласан болохоор тэнгэр хангай муудах, ган зуд болох үед хэдэн малчид, хэдэн малдаа л сэтгэл зовниж явдаг даа.

-Малчид малаа хэтэрхий олон тоо толгой болгож өсгөх нь хэр оновчтой байдаг юм бол. Малчид бэлчээрээ булаалдаж маргаан их дэгддэг шүү дээ?

-Нэг малчин айл өрх 600 толгой мал маллах хүчин чадал, боломж бололцоотой байдаг бөгөөд ашиг шимийг нь ч бүрэн авч чаддаг. Түүнээс ихэдвэл өөрсдөө л ядарч туйлдана. Малаа 2-3 мянган тоо толгой болгож өсгөлөө гээд ашиг шимийг нь бүрэн авч чадахгүй.

Олон малтай айл малчин авч ажиллуулах хэрэг гарна. Нэг айлын эзэгтэй өдөрт 10 үнээ л сааж чадна. 10 үхэртэй айл бялхсан сайхан цагаан идээтэй байх боломжтой. Түүнээс илүү үнээ хэрэг байхгүй. Нэг айлд 10 адуу л хүрэлцээтэй. Хонины хоёр морь, уналга ачилганы сэлгээний морьтой байхад л болно шүү дээ. Хэдэн зуугаараа багшралдсан их адуугаар яах юм бэ. Нэг маягийн аархал, баярхал, чамирхал юм уу даа. Тэр олон адуу малын хөлд бэлчээр л талхлагддаг байхгүй юу. Олон мянган малтай хэр нь хотод орж Дэнжийн мянгаас мах авч байгаа малчин байж л байна. Тэр их малтай хэр нь хотод байр авчихаж чадахгүй л байна шүү дээ. Нарийндаа яривал 2000 мянган толгой малтай байж хотод гайгүй байр авна. Тоондоо биш чанар л чухал. Олон малтай байлаа гээд хахаж цацсан баян болохгүй.

– Та отрын нүүдэлд зориулсан шинэ төрлийн хашаа хороо зэргийг санаачлан шинээр нэвтрүүлж байгаа. Тэр талаараа танилцуулна уу?

-Жилийн дөрвөн улиралд ашиглаж болох нүүдлийн зориулалттай угсардаг зөөврийн бүрэн саравчтай хашаа, ааруул хатаагч, хүлэмж, нүүдлийн нойл санаачлан хийж байна. Малыг эрсдэлээс хамгаалж малчин олон түмнийхээ хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилгоор эх загварыг нь хийж малчдад сурталчилж үйлдвэрийн хэлбэрт оруулахаар ажиллаж байна. Нүүдэлд аваад явахад тохиромжтой, авсаархан, хөнгөн, зай талбай бага эзэлдэг байхаар шийдсэн. Мянган хонины хашаа гэхэд нэг шуудайнд л багтана шүү дээ. Барихад нэг цаг л зарцуулна. Отор нүүдлээр явж байгаа малчдад хаврын шороо хавсарга, өвлийн цасан шуурганд хамгийн гол нь дулаан хашаа хороо л хэрэгтэй. Байгальд ээлтэй талаасаа мод хэмнэх давуу талтай. Мөн бүрэн саравчтай хашаанд хөрзөн гарган авч ашиглан түлшний хэрэгцээгээ хангаж ой модондоо үнэлж баршгүй хэмнэлт үзүүлэх ногоон санаачлага гэж хэлэхэд болно. 40 жил мал маллахдаа бог малын отор нүүдлийг нэг их сайшаадаггүй байлаа. Малчин хүн өөрийнхөө өвлийн бэлчээрийг хамгаалж чадаагүйгээсээ болж бэлчээргүйдэж байна. Малчдад хүний бэлчээрийг идэж болохгүй гэдэг ухамсар дутаж байна. Увс аймгийн Зүүнговь сум бол бэлчээрийг нарийн хуваартай ашигладгийн хувьд Монголдаа загвар сум. Төвийн бүсийн нутгийг хараад байхад зуны цагт дуртай газраа оторлоод явж байдаг. Зундаа ямар сайхан өвстэй байлаа ч сорчлоод идчихсэн бэлчээр өвлийн цагт тун хүнд болдог. Тиймээс малчид ухамсартай байх хэрэгтэй гэдгийг дахин хэлье. Бидний хийж хэрэгжүүлж буй нүүдлийн зориулалттай угсардаг хашаа саравч маань цаашлаад нарийн яривал малын зүй бус хорогдлоос ч хамгаалах юм шүү дээ.

-“Монголын үндэсний мал ахуйг хөгжүүлэх холбоо” хэзээ байгуулагдсан бэ, малчдад чиглэсэн ямар, ямар ажлыг санан зохион байгуулж байна вэ?

-Өнгөрсөн оны зургаадугаар сард 21 аймгийн 500 гаруй малчдын дунд зөвлөгөөн хийсэн. Зөвлөгөөнөөр малчдын өргөөтэй болох саналыг гаргаж малчид 100 хувь дэмжсэн. ХХААХҮЯны холбогдох удирдлагууд оролцож мал аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудал, хийж хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэж, туршлага солилцсон ю м . “Монгол малчин” цогцолборын барьж байгуулах ажлыг хэрэгжүүлэхийн тулд “Монголын үндэсний мал аж ахуйг хөгжүүлэх холбоо” байгуулсан. Монгол Улсад 180 мянган малчин байгаа бөгөөд мал бүхий иргэдтэй нийлээд 220 мянган малчин байна гэж үзэж байгаа юм. “Монгол малчин” цогцолбор маань Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр “Алсын хараа-2050”-д багтсан мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилго чиглэлд уялдаж байгаа нь тун нүдээ олсон хэрэг юм. “Малчин цогцолборыг дагаад 100 гаруй ажлын байр нэмэгдэнэ. Бүх аймаг сумын малчдын нутгийн зөвлөл бидэнтэй хамтарч энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд гар бие, хувь нэмэр оруулахыг уриалж байна.

– “Монгол малчин” цогцолборынхоо талаар дэлгэрэнгүй ярина уу?

-Малчны өргөөнд хамгийн чухал нь малчин сургах төв байгуулж хойч үедээ мал маллах арга ухааныг зааж сургахгүй бол цагаан захтай эрдэмтэд маллахыг заадаггүй юм аа. Малчныг малчин л бэлтгэдэг юм. Мал дагасан хүн болгоныг малчин гэхэд хэцүү байна. Малчид бид Хөдөө аж ахуйн их сургуулийн багш нартай хамтарч, бүс бүсийн шилдэг тэргүүний сайн малчдаар хичээл заалгана. Бүх аймгаас үйлдвэрлэн гардаг малын гаралтай бүтээдэхүүнээр хийсэн үндэсний брэндийг зарж борлуулдаг үзэсгэлэн худалдааны төв барих төлөвлөгөөтэй. Тус төв нь үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээлд зуучлан борлуулахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Манай малчид хийсэн хэдэн бүтээгдэхүүнээ энд тэнд нэг танхимын булан олж суугаад зарж борлуулдаг үе ард хоцроно юм. “Монгол малчин” цогцолбор барих газрын хүсэлтийг Улаанбаатар хотын захирагчид тавьсан. Дарга нар сайхан төсөл байна гээд дэмжихээ илэрхийлсэн. Харамсалтай нь цар тахал хамаг ажил уяж байна даа. “Монгол малчин” цогцолборт мал аж ахуйн салбарт төрөн гарсан Сайн малчин, Хөдөлмөрийн баатруудыг алдаршуулах танхим, 21 аймгийн авъяаслаг малчдын соёл урлагийн тоглолтыг хийх үзвэрийн танхим, “Малчин” сургалтын төвөө түшиглэсэн мал аж ахуйн салбарын түүхэн хөгжил, мал маллагааны талаарх шинжлэх ухааны болон ардын уламжлалт арга ажиллагааны ном бүтээл бүхий номын сан, 1000 оюутны дотуур байр байх юм. Мөн дэлгүүр, малчдын эрүүл мэндийг сахин хамгаалж, анхан шатны үзлэг оношилгоо хийх, улсын эмнэлэгт зуучлан хүргэх малчдад үйлчлэх эрүүл мэндийн төв байх нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь малчид халуунд халж, хүйтэнд хөрч өөрийгөө умартсаар эрүүл мэндээ золиослосон байдаг. Тэднийхээ эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх нь нэн тэргүүний асуудал мөн. Мөн монгол нүүдэлчдийн соёл иргэншлийг харуулсан түүхэн музей байгуулж уламжлал ёс заншил, соёлыг харуулсан үзмэрүүд байрлуулна. Энэ музей нь дотоод, гадаадын аялагч жуулчдыг татах ач холбогдолтой. Бас хурал зөвлөгөөн, уулзалт, хурим найр, баяр ёслол тэмдэглэх 1000 хүний багтаамжтай танхим байх шаардлагатай. “Монгол малчин” цогцолборыг түшиглэн Төрийн нэг цэгийн үйлчилгээ, банк санхүүгийн үйлчилгээ, соёл, биеийн тамир, спортын зал танхимын үйлчилгээ байх юм. Цогцолборын гадна талбайд эх орны эдийн засаг, амьжиргааны үнэт баялаг болсон таван хошуу малын баримал хөшөө сүндэрлэнэ. Мөн 500 хүртэлх автомашины зогсоолтой байна.

-Таныг нутаг орондоо хөрөнгө оруулалт хийж, хүн ардынхаа амьжиргааг дээшлүүлэхэд их хувь нэмэр оруулдаг гэлцэх юм билээ?

-1997-2004 он хүртэл 1600 гаруй толгой малыг жил бүр өсгөж малын татварт 4,5 сая төгрөг төлжээ. Нутгийн айлуудад гурван суурь мал таслан өгч маллуулж амьдрал ахуйд нь дэмжлэг үзүүлж ажлын байраарханган ажиллаж байлаа. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих нэгдүгээр багийн айл өрхүүдэд 76 толгой малыг буцалтгүй тусламж болгон өгч Цагааннуур сумынхаа 80- аас дээш настай ахмадуудад халуун хошуутай хониор хишиг хүртээж байлаа. Мөн 2000- 2004 Оргих нэгдүгээр багийн Засаг даргаар сонгогдон ажиллахдаа малчдаас санал хүсэлтийг нь авч ямар ажлуудыг нэн түрүүн хийхийг тогтоож эрэмбэлж, багийн контор, хурал хийх улаан булан, хүний эмчийн өрөөг хамтруулан барьж ашиглалтад оруулж байсан. Халуун ус, саун, хүнсний мухлагийг барьж багийнхаа малчдад үйлчилж байлаа. Мөн багийн төвийн гадна хашаа болон, сүүдрэвч барьж ашиглалтад оруулсан. Манай нэгдүгээр багийн малчид зундаа Шүрэнгийн голд зусдаг тул багийн төвөөсөө алслагдсан малчдын дунд хурал, өдөрлөг хийх зориулалттай нүүдлийн асар хийж ажилдаа ашиглаж төрийн үйлчилгээг олон түмэнд хүргэх ажилд санаачилга гаргаж явсан. Өөрийнхөө олон жилийн мал маллах арга туршлагаа залуу малчдад хүргэхийн тулд 2010 онд аймаг, сумын удирдлага МАА-н мэргэжилтэн болон Цагааннуур сумын малчид оролцсон үзүүлэх сургуулийг өөрийн хотонд зохион байгуулж хийсэн юм.

– Мал маллах арга туршлагаа залуу малчдад өвлүүлэх ямар ажлууд хийж байна вэ?

– Увс аймгийн Зүүнговь сумын ахмад малчдын арга ажиллагааг өөрийн амьдралд хэрэгжүүлэн баяжуулж, олны хүртээл болгох зорилгоор 2012 онд “Битүү дулаан хашаанд бог мал өвөлжүүлэх аргачлал” гэсэн хоёр дахь номоо бичлээ. Уг номонд Увс аймгийн Зүүнговь сумын малчид бид бог малыг битүү дулаан хашаанд өвөлжүүлж халуун, хүйтнийг тохируулан хөрзөн гарган авч ашиглан малаа эрсдэлгүй онд тарган оруулдаг арга ажиллагааг Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудад хэрэгжүүлж болох талаар бодит амьдралд тулгуурлан бичсэн. Одоо “Монголын мал, малчин, бэлчээр гурав” гэсэн номоо бичиж байна. Уг номондоо бэлчээрийн даац хэтэрч ашиглалт, хамгаалалт муудаж бэлчэээр доройтож байгаад дүгнэлт хийж үүнээс гарах арга замын талаар олон талаас нь дэлгэрэнгүй бичиж энэ санаагаа төр засгийн удирдлагуудад уламжилсан.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм4 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг4 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент4 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр4 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм4 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр4 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ4 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн