Бидэнтэй нэгд

Нийгэм

Цар тахлын эсрэг маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа хүнээ нэг удаагийн шалгалтаас болж залруулах боломж олгохгүйгээр ажлаас нь чөлөөлнө гэж байхгүй

Нийтэлсэн

Сүүлийн үед эрүүл мэндийн салбартай холбоотой олон мэдээлэл цахим орчинд тарах болсон. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

– Эрүүл мэндийн яам бүтцийн өөрчлөлт хийж, мэргэжилтнүүдийг ажлаас нь чөлөөлж байгаа гэсэн мэдээлэл байна. Юуны өмнө та үүнд тайлбар өгөхгүй юу?

-Эрүүл мэндийн яамны бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг өнгөрсөн аравдугаар сард Засгийн газар баталсан. Энэ тал дээр эрүүл мэндийн салбар хэрхэн урагшилж хөгжих асуудал яригдсан юм.

Ер нь Эрүүл мэндийн салбарт том шинэчлэлийн ажил хийгдэж буй. Энэ хүрээнд Монгол Улсад анх удаа эрүүл мэндийн салбарын хэмжээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулагдаж байна.

Түүнээс гадна ЭМДЕГ-ын шинэчлэлтэй холбоотойгоор эмнэлгүүдэд очих гол санхүүжилт нь ирэх оноос ЭМДЕГ-т очихоор болж буй. Тиймээс ЭМДЕГ-т маш өргөн хүрээтэй зохион байгуулалтын бүтэцтэй болж байна.

Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарын маш чухал үүрэг бүхий хоёр агентлагийн нэгнийх нь үйл ажиллагаа нэлээд өргөжиж, нөгөөх нь шинээр байгуулагдах гэж байна.

Энэхүү бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор шинээр байгуулагдаж буй агентлаг болон өргөжин тэлж байгаа газартаа бид дадлага туршлага өндөртэй, чадварлаг хүмүүсээ томилж, үйл ажиллагааг нь жигдрүүлэх нь чухал.

Энэ бол ажлаа зөв зохион байгуулахын тулд ажилчдыг шилжүүлэн ажиллуулах л асуудал. Түүнээс ямар нэг байдлаар хүмүүсээ ажлаас нь халсан зүйл огтхон ч байхгүй.
Салбарын хэмжээнд бид олон талыг харж, зөв бүтцийн зохион байгуулалт хийж байж ажил урагшилна. Цар тахалтай тэмцэж байгаа энэ үед бид салбарынхаа бусад ажлыг орхигдуулахгүй байх хэрэгтэй.

Тийм ч учраас бид коронавирусийн эсрэг авч буй арга хэмжээндээ ямар нэг байдлаар доголдол гаргахгүйгээр дотоод зохион байгуулалтынхаа өөрчлөлтийг хийж байна.

Дахин хэлэхэд, өнөөдөр ажлаасаа халагдаж байгаа нэг ч хүн байхгүй бөгөөд зөвхөн салбарын зохион байгуулалтын хувьд л өөрчлөлт орж байгаа.

-ХӨСҮТ-д байгаа коронавирусийн халдвартай өвчтөнүүд болон сүрьеэгийн тасгийн өвчтөнүүдийг өөр эмнэлэг рүү шилжүүлэхээр болж, Д.Нямхүү эмч та хоёрын хооронд зөрчил үүссэн талаар хэвлэлүүд мэдээлж байна. Яагаад ийм асуудал үүсэх болов?

-Эрүүл мэндийн салбарт 16 жил ажиллаж байгаа хүний хувьд халдварт өвчин хэрхэн тархах талаар тооцоолох хэмжээний мэдлэг надад бий. Хамгийн гол нь бид цаг үеийнхээ нөхцөл байдлыг зөв үнэлэх ёстой.

Тодруулбал, өнөөдөр зөвхөн коронавируст халдвартай хүмүүсийг эмчилж буй хүмүүс бус Сүрьеэгийн тасагт ажиллаж байгаа сувилагч болон ариутгалын тасагт ажиллаж байгаа ариутгагч халдвар авсан байна.

Энэ нь ХӨСҮТ-өөс халдвар гадагш тархах маш том эрсдэл үүсэж байгааг илэрхийлж буй дохио. Тиймээс үүнд маш анхааралтай хандаж, зөв арга хэмжээ авч менежментээ өөрчлөх шаардлагатай.

Гэхдээ шууд COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийг болон Сүрьеэтэй өвчтөнүүдийг нэг, нэг тал руу зөөх асуудал яриагүй. Үүнтэй холбоотойгоор бид ХӨСҮТ-ийн ачааллыг одоогоор асар их багасгаж байна.

Тухайлбал, коронавирусийн халдвартай хөнгөн өвчтөнүүдийг Яармагийн 300 ортой эмнэлэг рүү, шинээр илэрсэн тохиолдлуудыг Цэргийн төв эмнэлэгт хэвтүүлэх байдлаар ХӨСҮТ-д шинэ тохиолдол нэмж авахгүйгээр бага багаар коронавирусийн эмчилгээний хэсгийг чөлөөлж байна. Энэ маягаар ХӨСҮТ-д коронавирустэй өвчтөнүүдийг бүгдийг эмчилж, эмнэлгээс гаргана.

Дараа нь тэнд халдвар хамгааллын дэглэмийг сайжруулан, эмнэлгийн ажилчдын ажиллах орчинд анхаарлаа хандуулна. Бид эмч, эмнэлгийн ажилчдадаа маш сайн анхаарал хандуулахгүй бол халдварын эрсдэл улам өндөр болно.

Эрсдэлийг багасгахын тулд л эхний ээлжид коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчилж байгаа хэсгийг чөлөөлөхөөр зохион байгуулж буй. Харин сүрьеэгийн өвчтөнүүдийг шууд өөр тийшээ шилжүүлэх асуудал яриагүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Учир нь сүрьеэгийн тасгийн сувилагч нэгэнт коронавирусийн халдвар авсан нь батлагдсан тул энэ чигээрээ байвал сүрьеэгийн өвчтөнүүд ч халдвар авах эрсдэлтэй. Хэрвээ ийм байдал үүсвэл тэдгээр өвчтөнүүдийн амь насанд ч маш их эрсдэл учирна гэсэн үг.

Тиймээс л бид эмнэлгийн ажилчдыг гадагш ямар нэг контактгүй болгож, тэнд үйлчлүүлж байгаа өвчтөнүүдийг эрсдэлээс сэргийлэх ажлыг давхар хийж буй.

Коронавирусийн халдвартай хүмүүсийг хэсэг хугацаанд эмчлэхгүй байж ХӨСҮТ-д сүрьеэгийн тасгийн өвчтөнүүдийг халдвар авах эрсдэлээс сэргийлж чадвал тус тасгийг нүүлгэх шаардлагагүй болно.

Д.Нямхүү эмч бидний хооронд зөвхөн шаардлагатай үед зөв арга хэмжээ авахын тулд нөхцөл байдлаа бодитоор үнэлэн бүх эрсдэлийг тооцож, боломжит нөөц төлөвлөгөөг гаргах ёстой гэсэн асуудал л яригдсан.

ХӨСҮТ-ийн хувьд, УОК-ын ажлын хэсгээс хийсэн шалгалтын дүгнэлтийн дагуу засаж залруулах болоод халдвар хамгааллын дэглэмээ улам сайжруулах ёстой зэрэг олон асуудал бий.

Тухайн ажлын хэсгээс гаргасан ХӨСҮТ-ийн дүгнэлтийн дагуу богино хугацаанд заасан өөрчлөлтүүдийг хийхгүй бол яах аргагүй Д.Нямхүү даргатай хариуцлага тооцох тухай асуудал гарна гэх мэт зүйлсийг л бид хоорондоо ярьсан.

Бидний хэн хэн нь л иргэдээ халдвараас хамгаалах талаар санаа зовж, ярилцаж байхад гарсан ажил төрлийн маргаан учраас би огтхон ч эмзэглэхгүй байна. Д.Нямхүү дарга бид хоёр ч буруу зөрүү ойлголт үүссэн тухайгаа ярилцаж, ойлголцсон.

Харин зарим хүн энэ асуудлыг хэтэрхий дэвэргэж, улстөржүүлэн буруу ойлголт нийтийн дунд гаргаж байна. Хүмүүс хооронд ажлаас болж ам мурийх асуудал хэчнээн ч гарч болно. Гол нь цаашид хамтраад эмнэлгийн тусламж үйлчилгээгээ л сайжруулах ёстой.

Мэдээж аюултай цар тахлын эсрэг удаан хугацаанд тэмцэж, маш чухал үүргийг гүйцэтгэж байгаа хүнээ бид ам мурийсан асуудлаас болж эсвэл нэг удаагийн шалгалтаас болж ямар ч залруулах боломж олгохгүйгээр ажлаас чөлөөлнө гэж байхгүй.
-Өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвийн ажилтнаас халдвар илэрчихлээ. Хавдрын тусламж үйлчилгээг цаашид хэрхэн зохион байгуулах вэ?

-Хавдрын эмнэлэг нэг үеэ бодоход хэтэрхий төвлөрсөн байдал нь саармагжсан.

Тодруулбал, өнөөдөр Баянгол дүүргийн эмнэлэг, Амгалан амаржих газар болон УНТЭ, УХТЭ зэрэгт хавдрын зарим мэс засал хийгдэх боломжтой. Бид хэт нэг газар төвлөрсөн байдлыг саармагжуулж бусад газар тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн. Тиймээс хавдрын тусламж үйлчилгээ дээрх эмнэлгүүдэд тасралтгүй явагдах боломжтой.

Харин хими зэрэг бусад хавдрын эмчилгээ аймаг, дүүргүүдийнхээ нэгдсэн эмнэлгүүдэд хийгдэж эхэлсэн тул иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ тасралтгүй хүрнэ.

Дотор нь эмчлүүлж байгаа өвчтөнүүдэд ямар арга хэмжээ авах нь өвчтөнүүдийн дунд халдварын тохиолдол илрэх эсэхээс шалтгаална. Бид ХСҮТ-ийн 340 гаруй хүнд өчигдөр коронавирус илрүүлэх PCR шинжилгээ хийсэн бөгөөд өчигдрөөс эхлэн цаг алдалгүй арга хэмжээгээ авч байна.

-Эрүүл мэндийн салбараас халдвар гарч байгаа нь тэнд халдвар хамгааллын дэглэм муу байгаатай холбоотой гэсэн шүүмжлэл бий. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

– Энэ зөвхөн манай улсын хувьд гараад байгаа асуудал биш. Олон улсад ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотойгоор эмч, эмнэлгийн ажилчид халдвар авах эрсдэлтэй.

Бид эмнэлгийн тусламж үйлчилгээг нэгэнт зогсоож болохгүй тул хяналт, дэглэмээ сайжруулан ажиллахаас өөр аргагүй. Эрүүл мэндийн байгууллага өөрөө хөл хөдөлгөөн ихтэй газар тул халдвар тархах эрсдэл маш өндөр.

Бид хэдийгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авч байгаа ч энэ салбар өөрөө яах аргагүй дэндүү их эрсдэлтэй хэсэг учраас эмнэлгээс халдвар гарах тохиолдол байна.

-Ярилцсанд баярлалаа.

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио2 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио2 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио2 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм2 өдөр өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий2 өдөр өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг2 өдөр өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий2 өдөр өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий2 өдөр өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Улс төр2 өдөр өмнө

Төсвийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна

Улс төр2 өдөр өмнө

Цөмийн энергийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо

Энтертайнмент2 өдөр өмнө

Ц.Цогбадрах ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Улс төр2 өдөр өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм2 өдөр өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ