Бидэнтэй нэгд

Нийгэм

Ц.Даваахүү: Орон нутагт “COVID-19”-ийн тусламж үйлчилгээнд 63 эмч мэргэжилтнийг сургагч багшаар бэлтгээд байна

Нийтэлсэн

Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны гүйцэтгэх захирал, тэргүүлэх зэргийн эмч Ц.Даваахүүтэй ярилцлаа.

-Дэлхий дахинд тархаад буй цар тахал  COVID-19  в и рус ын халдвараас урьдчилан  сэргийлэхийн тулд Монгол Улс бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Энэ хүнд хэцүү цагт мэргэжлийн эмч нараас бүрдсэн холбоо хэрхэн ажиллаж байгааг сонирхъё?
-Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо 2012 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Монгол Улсы н  өнцөг булан бүрт, 331 суманд ажиллаж буй 273 сумын эрүүл мэндийн төв, 39 сум дундын эмнэлэг, 6 хөдөөгийн нэгдсэн эмнэлэг, 14 тосгоны эрүүл мэндийн төвийн 7000 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээтэй холбоотой эрх зүйн баримт бичгийг боловсронгуй  болгоход оролцох, удирдамж зааврыг мөрдөн ажиллах, сум, багийн эмч мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээнд шинэ технологи нэвтрүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байна.

-Сум, багийн түвшинд ажиллаж байгаа 7000 гаруй эмч мэргэжилтнүүд гэхээр их том “арми” байна. Холын аймгийн сум, багийн эмч нарт хүрч ажиллах амаргүй байх?
-Тийм шүү, энэ их том хүч. Манай холбооны удирдах дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал, 21 аймагт салбар зөвлөлтэй. Хурлаар удирдах зөвлөл, хяналтын хороо, багийн бүрэлдэхүүнээ сонгоно. Энэ бүрэлдэхүүнд сум, багийн эмч мэргэжилтнүүд оролцох бөгөөд аймагт сумд нь бүсийн зохион байгуулалттай учраас 1100 гаруй багийн эмч нарт  хүрч ажиллаж чаддаг. Сум, багийн эмч мэргэжилтнүүд чадварлаг байх тусам л анхан шатны тусламж үйлчилгээг чанартай хүргэнэ. Үүний тулд бид мэдлэг мэдээллээ харилцан солилцож, туршлага судалж, болж байгаа зүйлийг хэрхэн хөгжүүлэх, болохгүй байгаа асуудлыг хэрхэн зөв шийдвэрлэх талаар санал бодлоо солилцох, судалгаа дүн шинжилгээ хийх, зөвшилцөх зэргээр тогтмол холбоотой байдаг. Тийм учраас бид “Эрүүл мэндийн хөгжлийн түлхүүр нь сумын эмч мэргэжилтнүүд” гэсэн уриатай үйл ажиллагаагаа улам өргөжүүлээд ажиллаж байна.

Өнгөрсөн 4.5 жилд 1687 шинэ сүрьеэ үүнээс 163 эмэнд тэсвэртэй сүрьеэг сум, багийн эмч нар эрт илрүүлж, хяналтандаа авч эмчилсэн байна

-Ирэх онд эрүүл мэндийн салбарт хэрэгжих олон чухал хуульд нэмэлт өөрчлөлтүүд орсон. Эмч, мэргэжилтнүүдийн холбооноос эрүүл мэндийн төвийн санхүүжилт, иргэдэд хөнгөлөлттэй үзүүлэх тусламж үйлчилгээ гээд олон чухал санал хүргүүлсэн гэж сонссон?
-Салбарын удирдах дээд байгууллагаас эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээтэй холбоотой тушаал шийдвэр, удирдамж заавар зэргийг шинээр боловсруулах, шинэчлэх ажилд мэргэжлийн төрийн бус байгууллага болох манай холбооноос байнга санал авч, ажлын хэсэгт орж хамтарч ажиллаж ирсэн. Үүнд сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж үйлчилгээний жагсаалт, сумын эрүүл мэндийн төвийн зэрэглэл, нэг  иргэнээр тооцсон  санхүүжилт, эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үзүүлэх тусламж үйлчилгээ, анхан шатанд хөтлөгдөх маягтууд, сум тосгоны эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг шинэчлэх гэх мэт олон ажилд оролцсон. Мөн саяхан бид Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний асуудлы г хэлэлц үүлж, тодорхой шийдэлд хүрсэн гээд олон зүйлийг дурьдаж болно.

-Сүүлийн жилүүдэд Монголд сүрьеэгийн өвчлөл газар авч байна. Танай байгууллагын эмч нар энэ ажилд чухал үүрэг оролцоотой байдаг. Энэ хугацаанд хэдэн хүн эмчилж, эдгээгээд байна вэ?
-Бид 2016 оноос эхлэн ЭМЯ-тай гэрээ байгуулан Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн салбар хүлээн авагч байгууллагаар одоог хүртэл ажиллаж байна. Энэ хүрээнд сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх улмаар эмэнд тэсвэртэй сүрьеэгээс сэргийлэх зорилгоор орон нутагт сүрьеэгийн сорьц тээвэрлэлтийг төлөвшүүлэх чиглэлээр ажиллаж байна. Мөн орон нутагт аймаг, сум, багийн түвшний засаг захиргааны нэгж, төрийн байгууллагын удирдлага, шийдвэр гаргагч нарт нөлөөлийн сургалт семинарыг зохион байгуулах, үйлчлүүлэгч төвтэй сүрьеэгийн тусламж үйлчилгээг цогц байдлаар хүргэх, сумаас аймаг руу, аймгаас нийслэл  рүү үйлчлүүлэгчийг чирэгдүүлэхгүйгээр сүрьеэгийн сэжигтэй  тохиолдлын сорьцыг зөөвөрлөж, оношийг нь баталгаажуулах,  эмчилгээний үр дүнг хянах, анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас үзүүлж буй сүрьеэгийн тусламж үйлчилгээнд дэмжлэгт хяналт хийх, зөвлөн туслах, сумын эмч мэргэжилтнүүдийг ажлын байранд нь сургах, дадлагажуулах зэрэг ажлуудыг хийж байна. Үүний үр дүнд өнгөрсөн 4.5 жилд 1687 шинэ сүрьеэ үүнээс 163 эмэнд тэсвэртэй сүрьеэг сум, багийн эмч нар эрт илрүүлж, хяналтандаа авч эмчилсэн байна.

-Одоо бид COVID-19 цар тахлын эсрэг бүх нийтээрээ нэгдэж, тэмцэж байна. Танай байгууллагаас энэ ажилд сум багийн иргэдээс сорьц авах, мэдээлэл хүргэх гээд чамгүй ажил нугалж байгаа гэж сонссон?
-Одоо бид дэлхий дахинд болон манай улсад  тархаад байгаа шинэ коронавируст халдвар  COVID-1 9 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тандалт, болзошгүй тохиолдлын үеийн хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангахад анхан шатны эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах, дадлагажуулах, томуугийн харуулдан тандалтыг улам идэвхжүүлэх, шаардлагатай үед сорьц тээвэрлэлтийн тогтолцоог уялдуулахад анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд  ДЭМБ-ын дэмжлэгээр орон нутагт сумын эмч мэргэжилтнүүдээс анхан шатанд үзүүлэх COVID-19-ийн тусламж үйлчилгээний чиглэлээр сургагч багш нарыг бэлтгэх сургалт зохион байгуулсан.

Шуурхай авах, оношлогоо хамар залгиурын сорьц авах арга ур чадвар дадлагад сургах зайлшгүй шаардлагатай байгаа учраас нийт 63 сум, багийн эмч мэргэжилтэн нараас бүрдсэн багийг аймаг бүрт бэлтгэсэн

Алслагдсан сум, багийн түвшинд эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг тасралтгүй  хүргэх, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тандалт, ажиглалт тусгаарлалт, яаралтай тусламжийн бэлэн байдлыг хэрхэн хангах, холбогдох удирдамж заавар журмыг хэрхэн мөрдөх, өөрийгөө хэрхэн хамгаалах, хүн амд эрсдлээс сэргийлэх мэдээлэл түгээх, зөвлөгөө өгөх арга зүйд сургах, шаардлагатай үед тохирох хариу арга хэмжээг  шуурхай авах, оношлогоо хамар залгиурын сорьц авах арга ур чадвар дадлагад сургах зайлшгүй шаардлагатай байгаа учраас нийт 63 сум, багийн эмч мэргэжилтэн нараас бүрдсэн багийг аймаг бүрт бэлтгэсэн. Эдгээр бэлтгэгдсэн сургагч багшийн багийг сургалтын материал, гарын авлага, видео хичээлээр хангахаас эхлээд аймгийнхаа бусад сум, багийн эмч нарыг энэ чиглэлээр  сургах  дадлагажуулах, зөвлөн туслах ажлыг үргэлжлүүлэн хийж эхлээд байна. Мөн  нэгэнт тогтворжиж төлөвшсөн сүрьеэгийн сорьц тээвэрлэлттэй хамт COVID-19-ийн оношлогооны сорьц тээвэрлэлтийг уялдуулан ажиллаж байна.

-Шинэ он солигдоход хэдхэн хоног үлдээд байна. Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч мэргэжилтнүүддээ та юу хэлэх вэ?
-Монгол Улсын эрүүл мэндийн салбарт мэдэх, чадах бүхнээ дайчлан ажиллаж буй салбарынхаа н и й т  эм ч , эмнэлгийн мэргэжилтнүүд, эрүүл мэндийн ажилтнууд төдийгүй эх орныхоо  дөрвөн зүг найман зовхист  хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд хоёргүй сэтгэлээр цаг завгүй ажиллаж буй мэргэжил нэгт салбарынхаа хамт олонд эрүүл энхийг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Б.Туул

CRI Монгол радио5 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио5 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент6 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр6 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр6 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент6 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр6 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио6 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм6 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч6 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа